Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Бичлэгийг үзээд Монголд ийм нөхцөл байдал байдгаа гэж бодлоо"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг гишүүд үзэхээр чуулганыг түр завсарлуулсан.

Тэд бичлэгийн талаар ярьж байна.

ШУУД ҮЗЭХ: /2019.03.27/

https://www.facebook.com/iKonNews/videos/896812387156191/

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг:

Засгийн газар хэргийн мөрдөн байцаалтад саад болохгүй хэсгийг ил болгосон. Тагнуулын байгууллагаас 20 орчим минутын бичлэг үзүүллээ. Бичлэгийг үзээд Монголд ийм нөхцөл байдал байдагаа гэж бодлоо. 

Б.Содномдаржаагийн өрөөнд онц хүнд гэмт хэрэгтэн болон Амгаланбаатарыг хамт байлгаж, тэд Б.Содномдаржааг шөнөжин унтуулахгүй тамлаж байгаа бичлэг байна. Т.Чимгээгийн хувьд мөн шөнө Ц.Амгаланбаатар түүний өрөөнд орж, дарамталж буй бичлэг байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Хоёр жилийн бичлэг байна. Зургаан өдрийн бичлэгээс түүвэрлээд харууллаа. Үүнд хүнийг хүчээр эрүүдэн шүүж, дарамталж хэрэг хүлээлгэснийг гишүүд бодитой дуу, дүрстэйгээр харлаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Маш муухай юм байна. Өөр хэлэх үг алга. Үгээр хэлэхийн аргагүй. Даралт ихтэй хүн үзвэл хэрэггүй л юм байна даа.