Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүгчдийг мөн Прокурор, АТГ-ын удирдлагыг хугацаанаас нь өмнө огцруулах санал гаргах эрх ҮАБЗ-д бий боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:27 2019/03/27

Шууд үзэх: 
https://www.facebook.com/iKonNews/videos/326732831368754/

Эцсийн найруулга дээр санал хэлэх гишүүн байсангүй.

Хууль зүйн байнгын хорооноос хуулийг баталсан өдрөөс хүчин төгөлдөр болгох санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь дэмжлээ.

Хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь дэмжиж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.

Мөн Прокурорын тухай хуульд болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах саналыг гишүүдийн олонх дэмжиж батлагдлаа.

Ингэснээр шүүгчдийг мөн Прокурор, АТГ-ын удирдлагыг хугацаанаас нь өмнө огцруулах санал гаргах эрх ҮАБЗ-д бий боллоо.

20:24 2019/03/27

Монгол Улсын 512 шүүгчийн асуудал яригдаж байхад ШЕЗ дуугүй сууж байгааг гайхаж байна

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Үнэхээр аймшигтай, эмгэнэлтэй Монголын түүхэнд хараар бичигдэх өдрүүд байна. Ард түмний нэг хэсэг хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор байна. Өнөөдөр хууль тогтоогч 75 гишүүн ард түмнээс уучлалт гуйх ёстой. Үнэхээр энэ хүмүүсийг тамласан хүмүүс хуулийн дагуу хамгийн дээд ялыг хүлээх ёстой. Гэхдээ Монгол Улсыг хуулийн засаглалгүй болгож мэдэх хуулийг баталж болохгүй. Ярилцаж байгаад энэ хуулийг дэмжсэн ч чоно борооноор гэдэг шиг юм болох вий. 

Эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдал батлагдвал ҮАБЗ хуулийнхныг чөлөөлж болох асуудал дээр санал нэгдсэн. Гэтэл одоо Хуульт засаглалыг үгүй хийж мэдэх хуулийг батлах гэж байна. 

Бусад улс оронд бие даасан хараат бус шүүхээм хэн нэгэн дарангуйлагчид өгсөн гашуун түүх бий. Дарангуйлагчийн тогтолцоо руу шилжих хуулийг баталчих вий гэхээс эмээж байна. 

Монгол Улсын 512 шүүгчийн асуудал яригдаж байхад ШЕЗ дуугүй сууж байгааг гайхаж байна.

19:05 2019/03/27

Хууль зүйн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэг хийсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын гишүүдэд танилцууллаа.

Тэрбээр дараа нь үг хэлээ.

Монгол залууд хэрэг хүлээлгэхийн тулд өтгөн, шингэнтэй ус асгаж байхыг харлаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Монголын хууль хяналтын байгууллага яргын машин болсон гэж ард иргэд ярьж байна. Монгол залууд хэрэг тохохын тулд жорлонгийн өтгөн, шингэнтэй ус толгой дээр нь асгаж байхыг харлаа. Монгол Улсын жирийн нэгэн залууд хүн амины хэрэг тохохын тулд зургаан хоног камерт нь гяндангийн хоёр хоригдлыг оруулж баруун, солгойгүй зодож байхыг харлаа. 21-р зууны Монголд.

Хоолонд нь мансууруулах бодис хольж, ухаан мэдрэлгүй болгосон мэдээлэл ч бидэнд байна. 

Ийм аймшигтай гэмт хэргийг зориуд зохиомол гэмт хэрэг үүсгэж, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хаах зорилготой ажилласан прокурор, мөрдөн байцаагч, шүүгч, тагнуулын ажилтнуулыг үтэр түргэн өөрчлөхийн тулд өнөөдөр энэ хуулийг баталж байгаа юм. ҮАБЗ хууль, хяналтын байгууллагуудад онц байдал тогтоож хяналтандаа авах цаг нь болсон. 