Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн эсрэг шийдвэрт УИХ оролцож болохгүй

ikon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг дахин байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Үндсэн хуулийн халдашгүй байдалд шууд хуулийн өөрчлөлт хийх замаар хүрч байгааг АН хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд "Үндсэн хуулийг дагаж мөрдөх ёстой төрийн бүх институт, түүний удирдлагууд Үндсэн хуульд харш үйлдэл хийж, өнөөдрийн үүссэн зарим нэг хууль эрх зүйн ноцтой зөрчлүүд дээр дөрөөлж, түүгээр шалтаглан Үндсэн хуульд гар хүрэх гэж байгаа нь байж болохгүй зүйл" хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. 

Тэрбээр "Хэрэв уг хууль батлагдвал ардчилсан Үндсэн хууль өөрөө зөрчигдөж, ардчиллын баталгаа алга болж, Монгол Улс ардчилсан орноос дарангуйллын улсын хэлбэр рүү шилжих эхний алхам болно" гээд бие даасан байдлаа хадгалж, Үндсэн хуулиа хамгаалж чадахгүй УИХ тарах нь зүйтэй гэв. 

Ялангуяа, УИХ бол бие даасан, хараат бусаар шийдвэр гаргах ёстой бүтэц тул УИХ-ын дарга ҮАБЗ-өөс гарах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлээд Үндсэн хуулийн эсрэг шийдвэрт УИХ оролцож болохгүй гэдгийг санууллаа.