Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Аж үйлдвэрийн өмч ба патентын хайлт" сэдвээр үндэсний семинар болж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Технологи ба инновацийг дэмжих төвүүдийг чадавхижуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран "Аж үйлдвэрийн өмч ба патентын хайлт" сэдэвтэй үндэсний семинарыг зохион байгуулж байна.

Монгол Улсын Оюуны өмчийн газар нь Инновацийг дэлгэрүүлэх болон дэмжих механизмыг бий болгож, үндэсний инновацийн үндэс суурийг бэхжүүлэх зорилгоор 2015 онд нийт 12 их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны 12 байгууллагатай Монгол Улсад Технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээ байгуулах тухай байгууллага хоорондын гэрээг байгуулсан юм.

Энэхүү гэрээний хүрээнд Технологи ба инновацийг дэмжих төвүүдийг чадавхижуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус газар Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран 2019 оны 03 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Технологи, инновацийг дэмжих төвүүд (TISCs): Аж үйлдвэрийн өмч ба патентын хайлт” сэдэвтэй үндэсний семинарыг зохион байгуулж байна.

Судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд шинжлэх ухааны болон техникийн мэдээлэл, патентын мэдээлэл онцгой ач холбогдолтой бөгөөд уг семинарын үеэр эдгээр мэдээллийн санд хэрхэн оновчтой хайлт болон дүн шинжилгээ хийх талаар тодорхой мэдлэгийг олгоно.

Уг семинарт Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Инноваци ба технологийг дэмжих газрын Мэдээлэл, мэдлэг түгээх хэлтсийн мэргэжилтэн хатагтай Алис Дэли, Олон улсын оюуны өмч судлаач, ноён Давид Барфорд нар илтгэл тавьж байгаа ба МУИС, ШУТИС, ХСИС, ХААИС, АШУҮИС, ҮБХИС, ЭЗШУИС, “Шинэ Монгол” ТДС, ШУАкадеми, “Эрдэнэт үйлдвэр" ХХК зэрэг газруудаас нийт 60 гаруй оролцогч оролцож байна гэж Оюуны өмчийн газраас мэдээллээ.