• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны хөгжилд гэрэл тусгах цахим хурд

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 27
Сурталчилгаа

Технологийн эринд бусдаас түрүүлж өөрчлөлт шинэчлэлийн цахим давалгаанд өртөж буй салбар яах аргагүй банк, санхүүгийн салбар. Харилцагчийн хүлээлтээс давж, үйлчилгээг хамгийн өндөр түвшинд хүргэх нь энэ салбарын бүхий л тоглогчдыг “цахим” ертөнц рүү хөтөлсөн гол шалтгаан ч байж мэдэх юм.

Энэ даваа гарагт Хонконг хотноо болсон “Asiamoney” сэтгүүлийн шагнал гардуулах ёслолын үеэр ХААН Банк 2018 оны “Монгол Улсын шилдэг банк” болон “Шилдэг цахим банк”- ны хос шагналыг дахин хүртжээ. Ийнхүү дэлхийд данстайгаа дахин нотолсон тус банкны үйлчилгээн дэх шинэчлэл, дэвшил болон үйл ажиллагаан дахь ололт амжилтын тухай онцлон танилцуулахаар бэлтгэлээ.

 

Тал нутгийг бүхэлд нь хэрсэн өргөн сүлжээ

Монгол Улсын хэмжээнд 2.4 сая харилцагчийг нэгтгэсэн хамгийн өргөн сүлжээ тус банкны үндсэн тодотгол мөн. Иймдээ ч үйлчилгээгээ цахимжуулах, АТМ, Экспресс банкны хүртээмжийг улсдаа тэргүүлэх хэмжээнд хүргэж чаджээ. Монгол Улс даяар ХААН Банкны АТМ-үүд харилцагч та бидний санхүүгийн манаанд 24 цагийн турш зогсож байна.

 

 

Банк, санхүүгийн салбарын үндэс суурь нь итгэлцэл байдаг.

Тэгвэл ХААН Банк өнөөдрийн байдлаар зургаан мянга гаруй ажилтнуудаараа дамжуулан харилцагчдадаа хамгийн түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна. Тэд Монгол Улсад хийгдэж буй нийт интернэт гүйлгээний 41.2 хувийг дангаар гүйцэтгэж буй  тоо баримт байна. Энэхүү тоо баримтнаас ХААН Банк хэчнээн хэмжээнд харилцагчдын итгэлийг дааж буйг харах боломжтой.

Цахим үйлчилгээ

Хиймэл оюун ухааны хөгжил дэлхийг шуугиулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хувьд хором мөч бүр юунаас ч үнэтэй тооцогдох болсон. Энэ цахим эринд ХААН Банк харилцагчдынхаа гэр бүлдээ зориулах цаг хугацаа, байгаль орчинд үлдээх экологийн ул мөрийг багасгахад өөрсдийн цахим үйлчилгээ болон байгальд ээлтэй эко АТМ-уудаараа дамжуулан дараах хэмнэлтийг хийж чаджээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.