ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс анх удаа кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталлаа

ikon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт “Эрдэнэс Стийл” ХХК-ийн хэрэгжүүлэхээр зорьж буй Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталлаа. Ингэснээр Монгол Улс анх удаагаа Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталж байгаа юм.

Бүтээн байгуулалтын ажил 3.6 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд уг цогцолбор жилд 500 мян.тн кокс, 300 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Мөн коксын, ширэмний, ган хайлуулах үйлдвэр болон ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэр, бусад туслах үйлдвэрээс бүрднэ. Уг цогцолбор үйлдвэрт Тавантолгой, Могойн голын коксжих нүүрс, Баянгол, Баргилт, Чойр орчмын бүлэг ордын төмрийн хүдэр, баяжмалыг ашиглахаар урьдчилан тооцоолсон байна.

Төсөл хэрэгжсэнээр 900 гаруй мян.тн коксжих нүүрс, 523.5 мян.тн төмрийн хүдэр, баяжмалын дотоодын хэрэглээг бий болгож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, цувимал бүтээгдэхүүний импортын хараат байдлыг багасгана. Мөн 1,500 орчим шинэ ажлын байр бий болж, жилд дунджаар 87.7 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гарчээ.

 

Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
70
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.39] 2019/3/28
Манай улс гангаа үйлдвэрлэвэл тэгээд л хөгжөөд дэвжээд л явчихна шүү дээ.Зарим хүмүүс их дургүй байх шиг байна.Яагаад бид нар эв нэгдэлтэй зөвхөн монгол улсаа бодож болдоггүй юм бэ.Хоорондоо хуваагдсан хэрүүлээ одоо боливол яасан юм.Ард түмэн хэрүүл хийх завгүй ажиллаж баына
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.142] 2019/3/26
Нэг Оюунэрдэнэ, Хүрэлсүх гарч ирээл булаана биз.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.5] 2019/3/26
Atsan tipeeree uildver bosoh ve de? Nuguu sainshand mand yasan? Nguu neft-n uildver yasan? odoo boltol ulgert itgeed sh..g..d
0 | 0 Хариулах
Зочин [27.123.215.222] 2019/3/26
300 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа юм гол орц болох ферросилициум 45-75-90 үйлдвэрлэж байж л хийнэ шүү дээ. Шал худлаа үйлдвэрлэнэ гэсэн хаяг зүүхээ болимоор юм. Дарханы төмөрлрөгийн үйлдвэр яагаад зогсож байгаа, Хятадууд ган үйлдвэрлэлээ ямар учираас багасгаж байгааг ойлгохгүй байгаа юм байх даа. Энэ нь Ферросилициумын хомостлоос шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.186] 2019/3/26
ТЭЗҮ нь батлагдсан байтугай шав тавьсан үйлдвэрүүд нь сураггүй
1 | 0 Хариулах
z [202.126.89.16] 2019/3/26
za tegeed barihjiisan barijiisan bariulahjiisan bariulaagui bariaguiteige buunuuru shurund uulzatsgaah bizdee
1 | 0 Хариулах
зочин [182.160.36.238] 2019/3/26
ХИЙЖ ЭХЛЭЭЧЭЭ, НЭГ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫГ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ БАРЬЖ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА ГЭСЭН МЭДЭЭ СОНСМООР БАЙНА, ДАХИАД Л БӨӨН ИРЭЭДҮЙ ЦАГ ЯРЬЦГААХ ЮМ
2 | 1 Хариулах
Зочин [66.181.180.95] 2019/3/26
Ядаж буугаа өөрсдөө хийдэг болчихвол сайн л байна.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.186] 2019/3/26
Тэх бууг чинь хэн авахын, тэгээд ч буугаар яаг яах гэж байгаан
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.121] 2019/3/25
Ингэхэд нөгөө Энэтхэгийн зээлээр баригдах нефьт боловсруулах үйлдвэр яав? Энд тэнд шав тавьсаар байтал 4 жил нь дуусчихдаг. МАН аас Баярын засгийн газар, АН аас Алтанхуяг Сайханбилигийн засаг л хүн нүдээр харж гараар тэмтэрч болохоор юм хийлээ.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.38] 2019/3/25
Маш зөв. Гэхдээ маш сайн ган үйлдвэрлээрэй. Хужаагийн хульхи биш Япон, Герман технологи сайн шүү. Нэгэнт хийснийх хийсэн үиг хийгээрэй.
4 | 0 Хариулах
zochin [110.35.46.96] 2019/3/25
hicheegeerei
3 | 0 Хариулах
Зочин [103.242.46.45] 2019/3/25
маш зөв ган үйлдвэрлэж чадахгүй бол гадаадын хараат болно гэсэн үг гангаа үйлдвэрлэж байж улс хөгжинө
3 | 0 Хариулах
Амжилт [66.181.186.207] 2019/3/25
Ээ дээ энэ чинь л хөгжил байхгүй юу. Алт зэсээр хөгждөггүй гангаар л улс орон хөгжинө дөө. Өшөө олон ийм үйлдвэрүүд ашиглалтанд ороосой.
6 | 1 Хариулах
Зочин [202.9.42.121] 2019/3/25
20 жилийн дараа бас л наад ТЭЗҮ шаваа ярьсаар л байх болно. Ха ха ха
3 | 0 Хариулах
Зочин [66.181.166.134] 2019/3/26
бүгдийна харааж л байвал бах нь ханаж байдаг мэдрэл муудтай дух
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.27] 2019/3/25
ТЭЗҮ-г нь Женко боловсруулсан уу. Женко ч ТЭЗҮ гэж мөнгө шаах талаараа үнэн гаршиж байгаа. Боссон юм нэг ч байхгүй, бүх ТЭЗҮ-г нь шаасан.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.149] 2019/3/25
Buur togs tosviin hulgaich
1 | 0 Хариулах
Зочин [175.38.87.92] 2019/3/25
Хэдэн тэзү батлаж, хэд нь амьдралд хэрэгжиж байна вэ?!
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/3/25
saihan medee baina odoooorsdoo tumur zam barij hurdnii galt teregtei boloh tsag bolsoon yaponchuudtai hamtraad hurdnii galt tereg uildverlevel zaaval tom baih albagui l de darhan ulaanbaatar hoorond 1 tsag yavdag esvel 40 minut yavdag baisan bol guee mun saihnaa
3 | 0 Хариулах
oyun [202.126.89.45] 2019/3/25
za mash sain bna demjeed ogoorei
3 | 0 Хариулах
Zochin [202.131.228.114] 2019/3/25
Odooo baigaa hedee damjiy gehgui hudlaa shine yum neene gej shaagaad songuulid garch ireed shaagaad icheeseee
1 | 2 Хариулах
Зочин [202.179.24.197] 2019/3/25
baisgeel ingeel chaaj l baidiin. heden ch uildver, tsahilgaan stants barichihav daa. hihi
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.74] 2019/3/25
hihihihihi zl
0 | 0 Хариулах