Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Болдбаатар: Хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй их ойр явлаа

Б.Ану
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:06 2019/03/22

Х.Болдбаатарын ажлын байранд нэгжлэг хийсэн тухай мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/585480808604824/

Х.Болдбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийлээ гэдэг асуудалд тайлбар өгөх гэсэн юм. Намайг Х.Болдбаатар гэдэг. Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн.

Энэ байгууллага 10-аад жилийн өмнө байгуулагдсан. Монголын зураач нарын зургийг цуглуулдаг, хадгалдаг. Уран бүтээлчдийнхээ зургийг гадаадад сурталчилдаг. Эх орноо сурталчилах үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэг юм. 

2019 оны гуравдугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагаас над руу утасдсан. “Ардын эрх”-ийн байранд манай дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын архив байдаг юм. Зураг хадгалдаг. Тэнд үзлэг хийх гэсэн юм гэж цагдаагаас ярьсан. Тэгээд цаг гарангын дараа прокурорын зөвшөөрөл ирсэн. 

Их тэнгэр цогцолбороос 20-иод зураг алга болсон гэсэн мэдээлэл үзүүлсэн. Мэдээлэл үзүүлэхдээ зөвхөн зураач нарын нэрс болон зургийг хэмжээг хэлсэн. Алга болсон гэх зургийнхаа фото зургийг бол үзүүлээгүй. Тэгээд манай нийгэмлэгийн архивт үзлэг хийсэн. Үзлэгээр 10 зургийг тухайн алга болсон зурагтай ойролцоо байна, шинжилгээ хийлгэе гээд авч явсан. Ийм л үйл явц болсон. 

Үзлэг хийж байгаа хүмүүс нь зураг мэддэггүй. Ардын зураач Б.Чогсом гуайг авчирсан. Манай архивыг үзэхдээ мэргэжлийн бус хүмүүс ажилласан. Би өөрөө ч тэдэнд мэдээлэл өгсөн. Би алдагдсан зураг уу үгүй юу гэдгийг мэдэхгүй. 

Би анхны цалингаараа Юндэн Нансалмаа хоёрын зургийг худалдаж авч байлаа. Ер нь анхны цалингаасаа л зураг цуглуулж эхэлсэн дээ.

Тухайн үеийн Улаан-Од сонинд томилогдсон жижигхэн дэслэгч байхад нь эгчийнхээ нөхөртэй анх 1988 онд танилцаж байлаа.

Бид хоёрын сонирхол нэг. Би 1989 оноос хойш бизнес хийж эхэлсэн. Сүүлийн 10 гаруй жил барилгын салбарт ажиллаж байна. 

Би одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч байсан. Би тэр хүний оймсыг угааж, гутлыг нь тосолж явсан. Хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй их ойр явлаа" хэмээн ярилаа.

09:15 2019/03/22

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын ажлын байранд нэгжлэг хийсэн тухай мэдээлэл Лхагва гарагт тарсан билээ. Эрүүгийн цагдаагийн албанаас Мягмар гарагийн орой энэхүү нэгжлэгийг хийж экс ерөнхийлөгчийн уран зургийн цуглуулгаас хураан авсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. 

Тэгвэл ажлын байрандаа нэгжлэг хийлгэсэн гэх Х.Болдбаатар өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ.

Х.Болдбаатарын эзэмшдэг байж болзошгүй олон төрлийн компаниудтайг бид өнгөрсөн удаад мэдээлж байсан.