ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

П.Оюунчимэг: 35 хүнийг нэг метр квадрат хүрэхгүй байранд хорьсон тохиолдол байна

Б.Чимэг, Өдрийн сонин
2019 оны 3 сарын 22
Өдрийн сонин
Гэрэл зургийг mpa.mn

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хүний эрхийн үндэсний комиссоос хорих ангиудад хяналт шалгалт хийсэн гэсэн үү?

-Энэ сарын 14-нд Дарханы 435, 445 дугаар хорих ангид манайхаас гэнэтийн үзлэг шалгалт хийсэн. Дарханы цагдан хорих байр, цагдаагийн баривчлах байр, эрүүлжүүлэх байр, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан гэсэн үг. Дарханы хорих ангийн үйл ажиллагаа нь тогтворжсон юм. Хорих ангиудын нөхцөл байдлын хувьд шаардлага хангахгүй зүйлүүд байсан.

Дархан-Уул аймгийн төв дээрх хорих ангиудад хоригдлуудын хөдөлмөр эрхлэлт явагдаж байна лээ. Тухайлбал, түүхий ноос авч, эсгий хийдэг үйлдвэр бий. Гар урлалаар сийлбэр, бэлэг дурсгалын зүйлүүд хийж байгаа юм билээ. Оёдлын цехэд эсгийгээр оёмол бүтээгдэхүүн хийж, зах зээлд нийлүүлдэг. 445 дугаар хорих ангийн ялтнууд өөрсдөө үйлдвэрлэл эрхлээд, дотоод орлогоо бүрдүүлж байна.

Нийт ялтнуудын хөдөлмөр эрхлэлтэд хамаарч буй байдлыг ажиглахад тэгш оролцоотой байна лээ. Гол зорилго нь хөдөлмөрийн дадал зуршил олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хохиролтой ялтнуудын хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөр бүхэн үнэлгээтэй юм билээ.

-Дарханы 435 дугаар хорих ангийн нөхцөл байдал нь ямар байна вэ?

-435 дугаар анги бол аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж ажилладаг. Хоригдлууд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлдөггүй. Хямд ажиллах хүчээр аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж байгаа юм билээ. Ингэхээр хоригдлын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа санагдсан. Хөдөлмөрийн хөлсний үнэлэмж хэт доогуур байгаа тохиолдолд хохирлын нөхөн төлөлт муу байхаас аргагүй дүр зураг ажиглагдсан.

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дотооддоо хоригдлын хөдөлмөр хөлсний үнэлгээний асуудалд өөрчлөлт хийх цаг нь болжээ. Үе үеийн хорих ангиудын ялтнуудын хөдөлмөр эрхлэлтийг ажиглахаар хөдөлмөрийн хөлсний үнэлгээ ямагт доогуур байдаг үнэлэмжүүд бий.

-Өөр ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Тодорхой хэмжээгээр эрх чөлөө нь хязгаарлагдаж байгаа хүмүүс. Тиймээс анги удирдлагаас шалтгаалж, өөрсдөө нийгэмд хэрэгтэй зүйл хийх ёстой юм байна хэмээх аянг өрнүүлжээ. Дарханы 435 дугаар хорих ангид хорих байгууллагын түүхэнд анх удаа Үндсэн хуулийг хуучин уйгуржин монгол бичгээр торгон дээр зүү ороож, оёж бүтээл туурвисан байна лээ.

Зүү орооно гэдэг их тэсвэр тэвчээр, хөдөлмөр шаарддаг. Аливаа зүйлийг анхаарал сэрэмжтэй хийж, хариуцлага гэдэг зүйлийг ойлгож байгаа юм. Үндсэндээ тэнд ямар нэг ажлаар дамжуулж, тухайн хүний хүмүүжил, нийгмийг үзэх үзэл хандлагыг өөрчлөх арга барил явагдаж байсан. Хоригдлын байрны хувьд Мэргэжлийн хяналтаас ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан.

Сүүлийн үед хорих ангийн дарга нарын хийж буй ажил нь өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо тухайн оршин сууж байгаа аймаг, орон нутаг, олон улсын байгууллагуудтай хамтраад хүнсний ногоо тарьдаг хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа юм билээ. Үүний дагуу Дарханы хорих анги өвлийн хүлэмж авч, хүнсний бүх төрлийн нарийн ногоонуудыг тарьж байсан.

Нэг хэсэг ялтнууд ямар ч хөдөлмөр хийхгүй, тэднийг улс тэжээж байна гэсэн хандлага явдаг байв. Үүнийг өөрчилж, хөдөлмөрөөр өөрийгөө засах, ямар нэг чиглэлээр мэргэших, өөрсдийнхөө амьдралд хүмүүжлийн нэг хэлбэр суулгаж байгаа нь ажиглагдсан.

-Цагдан хорих байруудын ажиллагаа нь ямархуу байсан бэ?

-Дарханы цагдан хорих байранд очиж ажилласан. Барилга нь нэлээн удаж байгаа. Багтаамжийн хувьд боломжийн. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхдүүд гэсэн ангилалтай. Стандартын дагуу үйлчилж байна лээ. Баривчлах байрны асуудал санаа зовоосон. 2021 он хүртэл баривчлах ялаар шийтгэсэн хүмүүсийг цагдаагийн байгууллага хүлээж авна гэсэн зохицуулалттай болсон.

Ингэхээр цагдаагийн байгууллагын ачаалал эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, байр, орон сууц бэлтгэгдээгүй. Орхонд баривчилгааны байрны даац хэтэрсэн. 35 хүнийг нэг метр квадрат хүрэхгүй байранд хорьсон байна. Аливаа нэг хууль, дүрэм журам заавал судалгаан дээр үндэслэгдэж, боловсорч, хийгдэх ёстой. Мөн эрүүлжүүлэх байрны асуудал тулгамдсан. Үүнийг цогцоор нь шийдэх хэрэгтэй.

Цагдаагийн байгууллага эрүүлжүүлэх ажиллагааг дагнаж, төрийн хамгаалалтын байранд ажиллагаа явуулдаг. Тэгэхээр хүний амь нас эрсдэх, ямар нэг байдлаар аюулд орох асуудлыг төр өөрөө хариуцаж байгаа гэсэн үг. Энэ ч үүднээс санхүү төсвийн асуудлыг гаргаж тавих цаг болжээ. Баривчлах байр, эрүүлжүүлэхтэй холбоотой асуудлыг сүүлийн арван жил УИХ болон бусад байгууллагад байнга хяналт шалгалттай гаргаж тавьж байгаа.

Авч байгаа арга хэмжээ нь үнэхээр нөхцөл байдалтайгаа уялдахгүй байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн цагдан хорих төв бол хүн ажиллах боломжгүй газарт үйл ажиллагаа явуулдаг. Төвөөс алслагдмал аймаг. Тэнд тусгай бодлогоор ажиллах цагдан хорих, баривчлах, эрүүлжүүлэх байрны үйл ажиллагааг сайжруулахгүй бол цагдаа, шүүхийн байгууллага ашиглаж болохгүй байна.

Төрийн өмнө тангараг өргөсөн ажилтан алба хаагч нар өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой. Энэ утгаараа ажлаа хийж байгаа. Иймээс уг асуудалд анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй эрсдэл ихтэй байна.

-Хөдөө орон нутгийн хорих ангийг нийслэлийн хорих ангитай харьцуулахад нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөдөө орон нутгийн хорих ангийн ачаалал бага байдаг. Хотын хорих ангиудад шалгалт байнга хийдэг. Ачаалал ихтэй. Амгалангийн 421, 409 дүгээр хаалттай хорих анги зэрэг нь ачаалал ихтэй. 409 дүгээр хорих анги 1,000 хоригдлын байр гэж баригдсан. Дотроо үйлдвэртэй. Ахуй, ажилтнуудаа ажиллуулж буй байдал, хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал нь сүүлийн үед жишиг болж буй юм. 2016 онд ашиглалтад орсон. Хоёр давхар нь үйлдвэрийн зориулалттай. Гутал, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн хийнэ. 70 орчим суурь машин дээр оёдлын цехүүд ажиллаж байна. Хөдөлмөрийн талбар сүүлийн үед хорих ангиудад түлхүү орж ирж байгаа. 421 дүгээр ангид гадаад иргэд олон бий.

-Хорих ангид шүүгч амиа алдсан. Энэ нь хүний эрхийг зөрчсөн үү?

-Цагдан хорих байранд хүн амь насаа алдаж байгаа тохиолдол цэвэр хариуцлагын асуудал. Тухайн хүн 24, 12 цаг камерын ард суух ёстой , бол тэндээ байх ёстой. Харин хүн нойл орох, завсарлах шаардлага гарвал түүнийг заавал хянах хүн байх ёстой. Хоёрдугаарт, төсөв санхүүгийн асуудал яригдана. Хорих байранд камерын хяналтуудыг суурилуулж байна. Хорих ангид тухайн хүний аюулгүй байдлыг хангах, хүн өөртөө эрсдэлтэй ямар нэг алхам хийхээс урьдчилан сэргийлэхийн тулд камер ажиллаж байна.

Камер нэртэй хаана, юу байгаа нь мэдэгддэггүй зүйл байх шаардлага алга. Бид камерын асуудлыг сүүлийн долоо, найман жил ярьж байна. Камерын хяналтын системийг чанаржуулах ёстой. Тэгэхгүй бол зарим хэсэгт харагддаггүй тохиолдол олон бий. Чанартай камертай бол ямар нэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хурдан явагдана. Үүнд анхаарал хандуулах хэрэгтэй.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хорих ангид ял эдэлж байгаа. Хууль зүйн сайд Ц.Нямдорж дээрх хоёр хүний ар гэрийнхнээс уучлалт хүссэн. Хорих ангид Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрх нь зөрчигдсөн үү?

-Манайд янз бүрийн санал хүсэлт, гомдол их ирдэг. Бид байнгын хяналт, шалгалт хийдэг. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг нууцын зэрэглэлтэй. Тиймээс илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [43.242.243.26] 2019/3/23
Гэмт хэрэг хийчихээд юун сонин юм вэ.Нэртэйгээр нь нэг нэгээр нь өрөөнд оруул гэчихээч. ХИЙХ АЖИЛГҮЙМ БОЛНАРСАНДБИШ НАРАНДБАЙГАА ИРГЭДДЭЭ АНХААРАЛТАВИАЧ. ЭРХ НЬ ЗӨРЧИГДӨХ БАЙТУГАЙ ХЭРЭГ ГАРЧ БАЙНА ШТ.ХУДЛАА ШОУДАХАА БОЛЬЦГОО
0 | 0 Хариулах
Setgel [64.119.16.205] 2019/3/23
Ар гэрээс нь хэн нэгэн ял авч хоригдож байгаа хүмүүсийн ар гэр бас л адилхан зовж шаналж мөн эрхээ хасуулж байдаг. Зовлон ихээ. Хорих ангийнханы шаардлага, шийдвэр гүйцэтгэлийг хангах гэж айж ичиж явна.Шүүхийн шийдвэрийн хууль дүрэм, ангийн даргын журам нь тоо бүртгэл, шалганы ажилтан нар нь өөрийн үзэмжээр л өөрчилнө. 500-600 Хоригдолтой мөртлөө эргэлтийн байр нь 5 хан өглөө 6 цагт очиж очерлоод 12 цагт нэг аз нь таарвал орно. Нийгмийн ажилтантай уулзана гэж ёстой байргүй нэг л их ууртай чухал хүн. Зарим нийгмийн ажилтан нь сайн ажиллаж байнаа бас бүгд биш юм бна лээ. 409 ангийн тухай бичлээ. Үүргээ сайн биелүүлж байгаа дарга ажилтан нар байдаг энд хүн чанар, сэтгэл дутсан ажилтаны талаар бичлээ. Санал гомдол хэлэх гэхээр хоригдож байгаа хүнийг минь яах бол гээд дуугүй л байдаг. Үг хэлж шаардлага тавихад их л дургүй хүмүүс байдаг шүү.
0 | 1 Хариулах
Zochin [64.119.16.205] 2019/3/23
Khvmvvs bas neg taliig ih barih yum. Aabiin hvvhed. Er hvn aldaa l biz. Dan muu hvmvvs shorond baidaggvi shvv.Sanamsar bolgoomjgvi baidlaas hvnii ami hohiroosn hvn bna. Mon daldganuur negniig zodoon tsohionoos hamgaalj bgaad aldsan hvn bna. Khvn aminii zvil angi chin yanz bvr bnaa.Sain setgel saitai olon hvn erhee hasuulaad shanalj yabna.
0 | 1 Хариулах
Зочин [64.119.16.205] 2019/3/23
Хорих ангиас хоригдол магадланд орж дэглэм буурч, суллагдана гэдэг маш хэцүү даваа юм байна. Ажил сайн хийдэг, мэргэшсэн хүнийг бол гаргахдаа маш дургүй байх юм. Энэ ямар учиртай юм болоо. Магадлан хүлээсэн хүмүүс их байна даа.
0 | 1 Хариулах
Зочин [64.119.17.187] 2019/3/23
35 хүн 1 метр квадратад багтдаг юм уу??
0 | 2 Хариулах
Хүүхэд. [192.82.65.117] 2019/3/23
Та нар иймхэн зүйл ухаад ойлгож чадахгүй бол бүү унш.1хүнд 1м кв талбай ноогдож бна.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.62] 2019/3/23
Дандаа гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн эрх ярина. Хүүхэд, эмэгтэйчүүд, хохирогчийн эрхийн талаар дурсахгүй шүү.
2 | 1 Хариулах
иргэн [43.242.243.26] 2019/3/23
Яг үнэн. Нарсанд байгас хоригдолуудаа яриад. Наранд байгаа иргэдээ тоохгүй яацарсан нийгэм бэ. ГЭМТ ХЭРЭГТНҮҮДНЬ ЖАРГАСАН НИЙГЭМҮҮ ААН.
0 | 0 Хариулах
Сэтгүүлч нь алдсан алдаа [66.181.179.168] 2019/3/22
Сэтгүүлч нь ингэж алдсан бна лээ шүү
0 | 1 Хариулах
Зочин [45.117.35.2] 2019/3/22
1мкв талбайд давхарлаж тавьдаггүй л юм бол 35 хүн багтахгүй шд. Орой орон зайн мндрэмгүй хүн үү дэн. Яахав 10мкв бж магад л юм.
4 | 1 Хариулах
сүх [103.26.195.86] 2019/3/22
Ѳямбадорж бас ийм хүмүүс ажиллаж байвал хэн ч тоохгүй шүү дээ. Ѳѳр хүмүүс ажиллуулаач
0 | 1 Хариулах
ма [103.26.195.86] 2019/3/22
Энэ хүнээ солиочээ Монгол маш сайн залуучууд байгаа шүү дээ.Ийм мэдлэггүй хэрүүлч юм лйлгодоггүй хүмүүс их болжээ
1 | 1 Хариулах
галаа [103.26.195.86] 2019/3/22
Тэнэг авгай бизнес хийгээд л явж байдаг. Энэ хүний эрхийг хамгаалах уу хахаха
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.49] 2019/3/22
Балай авгай. Хүүхлийн амьд явах эрхийг хамгаалахгүй байж. Зандалчдын эрхэнд их санаа зовно. Зандалчил цаазаар авхуулахгүй хуулийн хариуцлага хүлээхгүй болохоор алаг үрс цэцэг цэврүүшиг охидыг бузарлаж алж хялаж байна. Малан авгай минэээ... Ийм балиар үеийнхэн хурдан үхэж дуусаасай
5 | 1 Хариулах
Зочин [202.55.183.110] 2019/3/22
шопрот хийсиймүү юу яриад байгаан
1 | 1 Хариулах
Зочин [64.119.19.164] 2019/3/22
Нэг хүнд 1 м кв гээд л ойлгооч
2 | 1 Хариулах
Зочин [150.129.141.117] 2019/3/22
Арай ч худлаа яагаад ч багтахгуй нь ойлгомжтой
2 | 1 Хариулах
Зочин [202.72.245.203] 2019/3/22
ЭНЭ БАЙГУУЛАГА НЭРНИЙХЭЭ ЭСРЭГ АЖИЛЛАДАГ Л ЮМ ШИГ САНАГДДАГ ШҮҮ
3 | 1 Хариулах
Зочин [202.21.106.169] 2019/3/22
khar khoringiin 423 angiru genet ng ochosoi
0 | 2 Хариулах
zochin [124.158.88.13] 2019/3/22
bichlegiin aldaa bnoo 35 huniig 1 m2 onogdohgui bairand horison ban lee
1 | 2 Хариулах
Зочин [202.179.31.80] 2019/3/22
1 м² байранд 35 хүн багтахгүй дээ гэж зурсхийлээ.
2 | 0 Хариулах
Zochin [202.9.45.167] 2019/3/22
Harin tiimee yaj ch bodson aldaa
1 | 0 Хариулах
Хүний эрх [180.149.96.90] 2019/3/22
Энэ коминист байгууллагад хүний эрх, зүү ороож юм оёх 2 ямар холбоотойг тайлбарлаад өгчих хүн байна уу.
6 | 0 Хариулах
Зочин [150.129.143.242] 2019/3/22
?
1 | 0 Хариулах
1 м2 талбайд 35 хүн [202.126.89.124] 2019/3/22
1м2 талбайд хүн босоогоороо зогсоход дээд тал 6 туранхай хүн багтана. Их өндөр таазтай байгаад дээр дээр нь давхарлаж багтаасан байх
3 | 2 Хариулах
asd [66.181.186.63] 2019/3/22
Хөлөө эвхээд атрилдаад хэвтэхэд 1 хүн 1м2-д багтана. Дээр дээрээс нь тэгэж хэвтүүлээд 35 хүн багтаасан байх нь. Муу маньякууд!
1 | 1 Хариулах
6 багтах бол [202.179.31.80] 2019/3/22
Зогсоогоор нь тэгвэл 6 давхар үүсгэх нь байна. Мөрөн дээр нь гишгүүлээд.
1 | 0 Хариулах
Зочин [34.85.30.136] 2019/3/22
Энэ авгай байсаар л байгаамуу. Энэ хүн байгаа цагт юун хүний эрх вэ. Энэ чинь өөрөө хүний эрхийг дээд зэргээр зөрчдөг гар шд.
0 | 0 Хариулах
А [106.133.88.160] 2019/3/22
Элбэгээг орж ирэхээс өмнө шоронгоо засах гэж байгаамуу хэхэ
0 | 0 Хариулах
USA [66.55.88.147] 2019/3/22
Энэ авгай 5-6 жилийн өмнө энийгээ л ярьж байсан. Өөр мэддэг юм алга уу. 1м.кв-т 35 байтугай 10 хүн ч багтахгүй. Дээр дээрээ гараад суух уу.
7 | 1 Хариулах
Зочин [202.21.106.156] 2019/3/22
Ха ха юу ярьж байгаагаа ойлгодог хүн үү үгүй юу? Нэг жорлонгийн өрөөнд 35 хүн оруулахгаад үздээ
2 | 0 Хариулах
зочин [202.179.25.160] 2019/3/22
нэг зүйл дээр алдаа гаргах шиг боллоо, яаж ч чихээд 1 м2-д 35 хүн орохгүй л дээ. хааш хаашаа 1м өрөө шүү дээ, тушааж загнаж байгаад 1л-ийн бидонд 10л ус хий гэсэнтэй л ижил хэхэхэ
4 | 0 Хариулах
Зочин [169.233.249.159] 2019/3/22
35 huniig tus buriig ni 1 m2 bizde.
4 | 0 Хариулах
Зочин [122.201.23.158] 2019/3/22
1 метр квадратад 35 хүнийг багтаагаад байгаарай, Шиндлерийн Аман Гот ч багтааж чадахгүй.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.178.174] 2019/3/22
hoshin bodlogo boduulaad bgaan bish uu
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.117] 2019/3/22
За ёстой залаад байгаарай :joy:
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.249] 2019/3/22
Yaaj bagtaagaad bnaa?! 1 bish yadaj 10mkv bailgyi dee
1 | 0 Хариулах