Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр сарын 1-нээс өр, орлогын харьцаа 60:40 болж, иргэдийн зээл авах хэмжээ буурах нь

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ.

Мөн банкнаас иргэдэд олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 60 хувиар шинэчлэн тогтоохоор болсон байна.

ВИДЕО шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/293275944918696/

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хуралдаж, иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан билээ. Энэ тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй байхаар заасан байсан юм. Тэгвэл ирэх сараас 70:30 гэсэн өр орлогын харьцаа 60:40 болон өөрчлөгдөж, хэрэглээний зээлийг хумьж байна. Ингэснээр иргэдийн өрийн дарамт буурна хэмээн үзэж байна.

График: Бодлогын хүү