Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн их борлуулалттай "Porsche Macan"-ы шинэ үеийн загварыг Монголд худалдаалж эхэллээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

"Porsche Улаанбаатар төв"-д өнөөдөр “Porsche Macan” загварын шинэ үеийн загварыг танилцууллаа. “Porsche-ийн машинууд үргэлж сонгодог хэв шинжээ хадгалдаг тул гаднаас нь харахад өмнөх загвартайгаа нэлээд төстэй. Харин машины хаалгыг нээгээд салоныг харвал бүрэн өөрчлөгдсөн гэдгийг харах болно” хэмээн “Starchase automotive limited” ХХК-ийн Стив Поттер танилцуулгын үеэр хэлэв. 

“Porsche Macan” нь зах зээлд хамгийн өндөр борлуулалттай бөгөөд шинэ үеийн загварын онцлох үзүүлэлтүүдийн тухай тус компанийн Худалдааны менежер Т.Энхсайхан: 

  • Таван секундэд хурд авдаг,
  • Бензин хөдөлгүүртэй,
  • Шатахуун зарцуулалт бага,
  • Аюулгүй байдлыг хангасан,
  • Хянах дэлгэц томорсон, ухаалаг системтэй тул удирдахад хялбар,
  • Эд ангиуд хөнгөн цагаанаар хийгдсэн,
  • Доргилт шингээдэг тул зорчигчдод донсолгоо бага мэдрэгддэг гэлээ. 

Мөн “Porsche Macan 2.0” нь их хотын залуу гэр бүлд тун тохиромжтой гэдгийг ноён Стив Поттер тодотгов. Үргэлжлүүлэн тэрбээр шинэ үеийн Macan-ий өнгийг онцолж байсан юм. Учир нь уг ногоон өнгийг зөвхөн энэ машинд зориулж гаргажээ. 

 

Монголд анхлан “Porsche” автомашины брэндийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэлсэн “Starchase Automotive Limited” ХХК нь өдгөө Audi, Jaguar, Land Rover зэрэг тансаг зэрэглэлийн автомашинуудын дилерийн эрхтэйгээр худалдаалж байгаа юм. 

Явуулж буй үйл ажиллагааныхаа тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Стив Поттер “Монгол Улс нь хөгжиж буй бөгөөд ирээдүйтэй улс учраас бид үйл ажиллагаагаа эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Манайх зөвхөн шинэ машин худалдаалдаг юм биш. Хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжид анхаардаг бөгөөд үүний баталгаа нь энэхүү үзэсгэлэнгийн танхим юм. Мөн “Porsche”-ийн эзэмшигчдийн ая тухыг хангахад онцгой анхаарч бүхнийг өгөхийг зорьсон. Түүнчлэн дугуй засвар, агрегат засвар, тэнхлэг тохиргоо зэрэг чанартай засвар үйлчилгээ үзүүлэх төв бий” гэлээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.