Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр өдрийн хоолонд юу идсэнээ санахгүй байна уу? Тэгвэл паазл эвлүүлэх нь үүнд тусалдаг гэвэл та итгэх үү?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 14
Сурталчилгаа

Puzzle эвлүүлэхийн 7 ач тус

1. Паазл ”Puzzle” эвлүүлэх нь таны баруун болон зүүн тархины нэгэн зэрэг дасгал болж өгдөг.

Таны баруун тархи бүтээлч мөн зөнч, харин зүүн тархи дэс дараалалтай, юмсыг загварчилж, шугаман дүр дүрслэлийн дагуу ажилладаг. Таныг паазл эвлүүлж байх үед мэдрэлийн эд эсүүд идэвхжиж 2 тархи хоорондоо холбогдож зэрэг ажиллаж байдаг. Оюуны энэ дасгал нь таны асуудал шийдвэрлэх чадварыг сайжруулахын зэрэгцээ анхаарал төвлөрөх хугацааг нэмэгдүүлдэг байна. Билл Гейтэс (Bill Gates) ч бас паазл эвлүүлэх хорхойтон ажээ.

 

2. Паазл эвлүүлэх нь таны богино хугацааны санах ойг сайжруулдаг.

Өчигдөр өдрийн хоолонд юу идсэнээ санахгүй байна уу? Тэгвэл паазл эвлүүлэх нь үүнд тусалдаг гэвэл та итгэх үү. Паазл эвлүүлэх нь тархины эс хоорондын холбоосуудыг батжуулж оюуны хурдыг нэмэгдүүлж энэ нь богино хугацааны санах ойг сайжруулах нэгэн онцгой нөлөө бүхий арга зам болдог байна.

3. Паазл эвлүүлэх нь таньд юмсыг өргөн цар хүрээгээр нь харах боломжийг бий болгодог.

Паазл эвлүүлж байхдаа та өөр хоорондоо ялгаатай өнгө, дүрс бүхий тухайн нэг хэсгийг сайтар ажиглан харж түүнийгээ том зурагныхаа яг хаана таарч орохыг нь харж ажиглах хэрэгтэй болдог. Хэрэв та үүнийг тогтмол хийвэл таны харааны цар хүрээ өргөсөн тэлж сайжрах болно, энэ нь машин барих, зогсоолд байршуулах, газрын зураг ашиглах, суралцах үйлсэд болоод бүжгийн хөдөлгөөнийг даган хийх мөн тэрчлэн бүхий л том болоод жижиг тоо томшгүй олон зүйлд тус нэмрээ үзүүлдэг байна.

4. Паазл эвлүүлэх нь бясалгалын бас нэг агуу арга техник мөн стресс тайлагч болдог.

Удаан хугацааны туршид нэг зураг дээр төвлөрсөнөөр хөндлөнгийн бусад хэрэггүй бодлуудыг оюун санаандаа оруулахгүй байдгаараа энэ нь өөрөө бясалгалын нэг хэлбэр болж байдаг. Өөрөөр хэлбэл паазл эвлүүлээд түүндээ төвлөрөөд сууж байхад та бясалгал хийж байгаатай адил тийм ач тусыг хүртэж байдаг байна. Өдөр тутмын амьдралын стресс ядаргаа ууршин алга болж тэр бүхэн амар тайван байдлын мэдрэмжээр солигдож цусны даралт, зүрхний цохилтын давтамжийг багасгадаг.

 

5. Паазл эвлүүлэх нь гэр бүлийн амьд харьцааг үүсгэж байдаг асар тустай арга зам юм.

Том өрөөнийхөө эсвэл гал тогооны ширээн дээр эвлүүлэх паазлаа дэлгээд гэр бүлийнхнийгээ хэдхэн минут зориулан төвлөрч суун оролцохыг уриарай. Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд тэдэнтэйгээ яриа эхлүүлж тэднийг сонсох, харилцан яриа үүсгэх нэгэн боломж ч бий болдог байна.

6. Эсрэгээрээ, ганцаараа тайван байх хэсэг цаг хугацаа хэрэгтэй хүмүүсд puzzle эвлүүлэх нь тохирсон арга юм.

Хөл хөдөлгөөн, дуу чимээ, өнөөгийн цахимжсан орчноос түр зайлсхийж ганцаараа, өөрөө өөртэйгөө, чимээгүй байхыг хүссэн хүмүүст puzzle эвлүүлэх нь төгс зохицдог.

7. Хэрэв та тогтмол Puzzle эвлүүлвэл илүү урт удаан амьдрах боломжтой.

Судалгаа харуулжээ: Паазл тогтмол эвлүүлдэг болон үгийн сүлжээ бөглөдөг хүмүүс Alzheimer-н өвчин буюу мартах өвчин эсвэл сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдэл нь багасдаг байна. Puzzle эвлүүлэх нь тархины маш том дасгал болж мартах өвчинд нэрвэгдэх эрсдлийг бууруулдаг болохыг тархины үйл ажиллагааг судалдаг АНУ-д төвтэй мэдрэлийн эмч нарын нийгэмлэг “The Archives of Neurology” саяхан нийтэлжээ. Судалгааны багийнхан 75 насныханыг 25 насныханы тархитай харьцуулж сканн хийж үзэхэд тогтмол паазл эвлүүлдэг өндөр настангуудын тархины үйл ажиллагаа 25 насныхантай адилтгаж болмоор төвшинд байжээ.

Паазл эвлүүлэх нь таны сэтгэл санаа, бие төдийгүй оюун бодолд сайнаар нөлөөлдөг аж. Тиймээс нэг сайхан амралтын өдрөөрөө электрон төхөөрөмж болон гар утсаа түр ч атугай хойш тавиад паазл эвлүүлэхэд цаг гаргаарай.

Германы Ravensburger нь дээд зэргийн өндөр чанар бүхий Jigsaw Puzzle болон тоглоомыг 134-н жилийн турш үйлдвэрлэж байгаа бөгөөд Монголд  албан ёсоор 2012 оноос  эхлэн борлуулагдаж хүүхэд залуучууд төдийгүй бүх насныханы чөлөөт цагаа зөв боловсон,  үр дүнтэй өнгөрөөх мөн хайртай дотны хүмүүсдээ барих бүтээлч, ухаалаг бэлгийн сонголт нь аль хэдийнээ болжээ.

Уг брэндийн хүүхэд болон насанд хүргэгчдэд зориулсан 2-9000 ширхэгтэй бүх төрлийн зургийн сонголттой puzzle болон тоглоомын илүү дэлгэрэнгүй мэдээллийг

FACEBOOK page: Ravensburger Mongolia хуудсаар орж сонирхоорой.

Албан Ёсны Дистрибьютор ГАНЗАГА ДӨРӨӨ ХХК

Холбогдох хаяг: Facebook Ravensburger Mongolia

Утас: 8809-2179

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.