Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины косметик хагалгаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 13
Сурталчилгаа

Жилээс жилд Улаанбаатар хотын маань автомашины тоо ихэссээр, хүн бүр л автомашинтай байдаг болжээ. Монгол улсад жилд дунджаар 35-40 мянган машин орж ирдгээс ердөө 2000 нь л шинэ байдаг. Түүнчлэн нийт автомашины тавиас илүү хувь нь буюу 500 мянга орчим машин нийслэл Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцдог.

Тэгвэл автомашиныхаа үнэ цэнэ, үзэмжийг нэмэгдүүлж, хуучин машинаа өөрөөр мэдэрч унах сонирхолтой автомашинтай хүн бүрт зориулсан сонирхолтой үйлчилгээнүүд хийгдэх болсон. Машины косметик хагалгаа гэж нэрлэгддэг эдгээр үйлчилгээг Номин Моторс Auto Parts&Tools дэлгүүр зах зээлд санал болгоод удаагүй байгаа билээ.

 

Ингээд энэ дэлгүүрийн санал болгож буй онцлох үйлчилгээнүүдийг танилцуулъя.

1. Off road тоноглол

Автомашины туулах чадварыг нэмэгдүүлэх, тав тух найдвартай байдлыг дээшлүүлэх зорилгоор off-road тоноглолыг хийдэг. Хэрэв та холын аян зам, хөдөө гадаа, бартаат замаар их явдаг бол машиныхаа аюулгүй байдлыг сайжруулж басхүү сүр хүчтэй харагдуулах энэ үйлчилгээг сонирхоод үзээрэй.

 

Эднийд Land Cruiser, Jeep Wrangler, Mercedes Benz G class, Range Rover, Prado, Lexus RX350, 570 болон бусад автомашинуудад зориулсан гадна  тоноглолууд, өндөрлөгөөний бүх төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдахын дээр суурилуулалтыг өөрсдийн засварын төв дээр богино хугацаанд чанартай хийж үйлчилдэг.

 

Jeep Wrangler машинд off-road тоноглол хийсэн байдлыг та харж байна. Энэхүү машинд нэмэлтээр урд төмрөн гупер, 2 хажуугийн крило, дотор талын под крило, агаарын хоолой болон арын төмөр гуперийг суурилуулсан.

 

Урд болон хойд талд нь төмөр гуперийг суурилуулж өгснөөр автомашиныг найдвартай хамгаалж, туулах чадварыг нэмэгдүүлдэг. Хуванцар гупер нь хэдий хөнгөн ч бат бөх бишийн дээр их цасанд зүтгүүлэхэд дийлэхгүй хугарч унадаг талтай. Харин төмөр гупер нь бат бөх бөгөөд лебёдка, дмократ, төрөл бүрийн гэрэлтүүлэг гээд нэмэлт тоноглолуудыг суурилуулах боломжтой болдгоороо давуу талтай.

 

Хажуу талын крило нь мөн бат бөх найдвартай хамгаалалтыг бий болгож, замын ямар ч нөхцөлөөр явах боломжийг олгодог бол дотор крило нь машины эд ангийг хамгаалах үүрэгтэй байдаг.

 
 

Харин сноркел буюу агаар сорох хоолой нь холын аян зам, бартаат замаар явах үед хэрэг болдог чухал тоноглол. Энэ нь автомашины хөдөлгүүрийг тоос, усны аюулаас хамгаалдаг бөгөөд гүнзгий гол гатлах, шороо тоостой харгуй, элсэн цөлд хөдөлгүүр дээд цэгтээ хүртэл ажиллах үед сэрүүн цэвэр агаараар хангаж өгөх үүрэгтэй юм. 

 

Ингээд off-road тоноглолыг хийснээр таны машин замын ямар ч нөхцөл, бартааг даван туулах чадвартай болж, бүрэн хамгаалагдаж, туулах чадвар ч дээшилнэ.

 
 

Та жийпний off-road тоноглол хийлгэх хүсэлтэй бол Jeep Wrangler-аас гадна өөр олон төрлийн машиных байгаа тул өөрийн биеэр очоод үзээрэй гэж зөвлөе. Мөн та хөдөө гадаа, аян замд байнга явдаг бол таны автомашинд зориулсан бартаат замын тоноглол, төрөл бүрийн татлага, лебёдка, түргэн асаагч, аккумлятор болон аялалын хэрэгслүүдийг эндээс худалдан авах боломжтой.

2. Face lift

Дараагийн нэгэн сонирхолтой үйлчилгээ бол машины косметик хагалгаа нэрэнд утгаараа зохицсон үйлчилгээ буюу face lift юм. Заавал их мөнгө зарж он залуу машин авах шаардлагагүйгээр хуучин онтой машинаа он залуу болгох боломжийг олгож байгаа гэдгээрээ энэ үйлчилгээ олны анхаарлыг татдаг. 2008 оны Land Cruiser 200-г 2016 он болгох, 2010 оны Prado-г 2018 оных болгоно гэхээр яалт ч үгүй сонирхол татах үйлчилгээ. Тэгээд бүр 3 хоногийн дотор өөрчлөөд өгнө.

 

Энэхүү зурган дээрээс 2008 оны Toyota Land Cruiser 200-г 2016 оных болгосон байдлыг та харж байна. Face lift-ээр урд, хойд гупер, баруун зүүн гэрэл, гуперийн нэмэлт гэрлүүд, хойд хаалга солигдоно.

 

Мөн 2005 оны Range Rover-ийг 2013 оных болгосон байгаа байдал доорх зурагт харагдаж байна. Face lift-ний үндсэн үнэд суурилуулах болон будах ажлын хөлс бүгд багтсан байдаг байна.

 

Land Cruiser, Jeep Wrangler, Mercedes Benz G class, Range Rover, Prado, Lexus RX350, 570 болон бусад автомашинуудад зориулсан гадна иж бүрэн тоноглолууд, гишгүүр, гэрэл гэрэлтүүлэг, гупер, нүүр гээд таны автомашиныг он залуу харагдуулан, сүр хүчийг нэмэгдүүлэх бүхий л тоноглолууд энд байна.

3. Обуд

Дараагийн нэг онцлох бүтээгдэхүүн бол автомашины сүр хүчийг нэмэгдүүлэгч обуд юм. Чанартай өнгө үзэмжтэй обуд нь автомашины харагдах байдал үзэмжийг дээшлүүлж, хурд, туулах чадварыг нэмэгдүүлдэг. Гоёлын болон off-road зориулалттай төрөл бүрийн обудыг үнэгүй суурилуулах үйлчилгээг давхар явуулдаг.

 
 
 

Тус дэлгүүр удахгүй болох эр цэргийн баярт зориулан явах эд ангийн оношлогоог үнэгүй хийж, 50.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт бүрт бэлэгтэй байгаа юм байна. Түүнчлэн off-road тоноглол, facelift хийлгэвэл бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг, обуд худалдан авбал 10%-ийн хөнгөлөлт үзүүлж байна. 

 

За тэгээд автомашинаа тоноглох, өндөрлөх адал явдлыг эрэлхийлэгч хүн бүрийн заавал очиж үзэх ёстой дэлгүүрүүдийн нэг бол яахын арга үгүй Auto parts and tools дэлгүүр юм. Автомашины төрөл бүрийн тоноглолууд, бусад автомашины сэлбэг хэрэгслийг худалдан авч болохын дээр машинаа илүү сүрлэг, бат бөх найдвартай болгоход тань эдний хамт олон танд туслах болно.

 

Фэйсбүүк пэйж: https://www.facebook.com/NominMotorsOfficial/

Утас: 8988-6910, 8988-6917, 8988-6997

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.