Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Банк бус санхүүгийн байгууллагатай Монголбанкны ажилтнуудад хариуцлага тооцжээ

Б.Ану
2019 оны 3 сарын 11
iKon.MN

Ikon.mn энэ оны нэгдүгээр 15-ны өдөр төрийн албан хаагч, улстөрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээс банк бус санхүүгийн байгууллагатай (ББСБ) хүмүүсийг нь шүүн харуулсан билээ.

Учир нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнууд ББСБ-аараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэж хардагдаж буй.

Шүүлтээр хөрөнгө орлогоо мэдүүлдэг нийт 35,538 албан тушаалтны эзэмшдэг 82 ББСБ байсан бөгөөд үүн дотор Монголбанк, Төрийн банканд ажилладаг хэд хэдэн хүн банк бус санхүүгийн байгууллагатай нь ашиг сонирхлын ихээхэн зөрчилтэйг харуулж байсан билээ. 

Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Монголбанканд ажилладаг хэрнээ ББСБ-тай гэгдэх нэр бүхий таван хүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн тухай Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. 
 
Монголбанканд өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа таван хүн өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг ББСБ-тай гэсэн мэдээлэл гарч ирсэн бөгөөд эдгээр таван хүнд Монголбанкны Ерөнхийлөгчийн зүгээс сануулга өгч ёс зүйн хариуцлага тооцжээ. 
 
Монголбанканд ажилладаг хэрнээ ББСБ-тай гэж хайлтаар гарч ирсэн хүний нэрс:
 

Банк бустай төр, улс төрийн АЛБАН ТУШААЛТНУУДын жагсаалтын бүрэн эхтэй ЭНД дарж танилцах боломжтой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.