Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарсан байна.

Суудлын хуваариа хэрхэн авах талаар Боловсролын үнэлгээний төвөөс тайлбар өглөө. "Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваариа 2019 оны гуравдугаар сарын 11-23-ны хооронд www.eec.mn сайтад нэвтэрч хэвлэж авна.

2019 онд төгсөж байгаа шалгуулагчид https://eyesh.eec.mn/home/mhb хуудаст регистрийн дугаараар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авна.

Харин өмнөх оны шалгуулагчид www.eec.mn сайтийн шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа хэвлэж авна" гэв.

Элсэгчдийн заавал өгөх монгол хэл бичгийн шалгалт 2019 оны гуравдугаар сарын 23-нд явагдана. Шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут.

 

Өмнөх онд төгссөн шалгуулагчид Монгол хэлбичгийн шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
  2. Суудлын хуваарь
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон юм.

Харин босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товложээ.