20:28 2019/03/05
Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ гаргажээ.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР:
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.05-ний өдрийн Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
13:12 2019/03/05
АТГ-аас түүнийг “Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан "Жаст групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батхүү нарыг шалгаж буй.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13:30 цагт Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлогджээ. Уг хурлаар гэм бурууг хэлэлцэх шүүх хурлын товыг гаргах юм.
Уг хэрэгт,
АТГ-аас өнгөрөгч оны сүүлчээр хийсэн мэдээллийнхээ үеэр "Жаст компани, Ш.Батхүүтэй холбогдох хэргийн шалгалтыг ойрын үед дуусгана" хэмээн мэдэгдэж байсан билээ.
20:28 2019/03/05
Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ гаргажээ.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР:
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.05-ний өдрийн Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!