Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Жаст компани, Ш.Батхүүтэй холбогдох хэргийн шалгалтыг ойрын үед дуусгана"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

АТГ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/274863363377273/

Тэд өнгөрсөн хоёр жилийн ажлын тайлангаа танилцуулаад сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

 - ЖДҮ-гийн асуудлаар улстөрчдийг шалгаж байгаа юу?

- ЖДҮХС-гаас 2018 онд 200 гаруй нэр компанид зээл олгосон асуудлыг шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригоос өөр албан тушаалтныг дуудаж, мэдүүлэг авсан зүйл байхгүй.

УИХ-н гишүүдтэй холбогдох асуудлыг УЕП-оос их хуралд өргөн барих хуультай. Прокурорын байгууллага ажиллаж байгаа болно.

ЖДҮХС-аас зээл авсан компаниуд журмын дагуу зээлээ авсан байна уу, зээл олгоход албан тушаалтан нөлөөлсөн үү, үгүй юу, компаниуд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг шалгаж байна. Ер нь зээл авсан компаниудыг бүгдийг нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа.

... ЖДҮХС-д сонгон шалгаруулалтын ил тод байдлыг хангах талаар зөвлөмжийг АТГ хүргүүлж байсан. Зөвлөмжийг хэрэгжүүлж ажлаагүй учраас одоогийн нөхцөл байдал үүсээд байна.

- ЖДҮХС-аас хамаарал бүхий компани нь зээл авсан гэдэг нь баримтаар нотлогдоод буй 14 гишүүний хэргийг шалгасан уу?

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгдөг. Зээл авсан компаниудыг бүгдийг нь нарийвчлан шалгаж байгаа. 

- УИХ, Засгийн газрын гишүүд төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан тохиолдол байна уу. Журмын дагуу шаардлага хангаагүй ч зээл авсан компаниуд байгаа юу?

- Шалгалтын хүрээнд журмаа зөрчиж зээл олгосон, зарцуулалт зориулалтын дагуу биш байгаа нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. 200 гаруй компанийг нарийвчлан шалгаж байна. Энэ хэрэгт нэлээн их хугацаа орохоор байна.

- Ерөнхий сайдуудад холбогдох хэргийн шалгалтын явцад өөрчлөлт орсон уу?

- Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Энэ хэрэг цар хүрээний хувьд өргөн яаралтай шийдвэрлэх боломжгүй. Бидний зүгээс гадны байгууллагуудтай холбогдон хамтран ажиллаж байна. 

- Стандарт банкны хэргийн шалгалтын явцаас мэдээлэл өгөөч?

- Стандарт банкны хэргийн санхүүгийн мөрдөн шалгах ажлын үр дүн гарсан. Прокурорын хяналтад үргэлжилж байна. Жаст компани, Ш.Батхүүтэй холбогдох хэргийг шалгалтыг ойрын үед дуусгана.

- АТГ УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийдэг үү?

- УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын ёс зүйн хороо шалгадаг. Харин УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллавал АТГ-аас хяналт шалгалт хийх боломжтой болдог.

- Хөгжлийн банкны хэргийн явцаас мэдээлэл өгөөч?

- Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотой хэргийг Хөгжлийн банкны хэрэг гэж нэрлэх болсон. Энэ хэрэг дээр АТГ ЦЕГ-тай хамтран ажиллаж байгаа. Хөгжлийн банкны хэрэг дотроо 30 гаруй хэрэг болж задарсан. Хамтарсан ажлын хэсэг прокурорын хяналтан доор хэргийг шалгаад явж байна. Эдгээр хэргүүд өөр өөр шатанд явж, шийдэгдэж байна. Тухайлбал, БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ, ТОСК-ийн хэлтсийн даргад холбогдох хэргүүд шүүхээр шийдэгдээд байна