• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Төмөрчулуун: ШХАБ бол бүс нутгийн интеграцад хөл тавих тухай асуудал

Б.Номин, Үндэсний шуудан
2019 оны 2 сарын 27
Үндэсний шуудан
Зураг зураг

Ахмад дипломатч, шинжлэх ухааны доктор, профессор Г.Төмөрчулуунтай ярилцлаа.

-ШХАБ-д ажиглагчийн статусаа нэг шат ахиулах эсэх асуудал төр засгийн болон олон нийтийн дунд яригдах боллоо. Гишүүнээр элсэх нь зөв буруу гэхээсээ өмнө ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох талаар мэдээлэл өгнө үү?

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үүсээд 20 орчим жил болж байна. Ямар учиртай вэ гэхээр 1991 онд ЗХУ задарч, 14 бүгд найрамдах улс бий болсон байдаг. Эндээс тав нь Төв Азийн бүгд найрамдах улс буюу бидний ярьдгаар “стан”-ын орнууд. Үүнд Тажикстан, Казахстан, Киргизстан гэсэн улсууд Хятад Улстай хиллэх болчихгүй юү. Хуучин Хятад Улс зөвхөн ЗХУ-тай хиллэдэг байсан бол таван улстай хиллэдэг болчихсон.

Ингээд хилийн асуудлыг зохицуулах шаардлага тулгарсан. Хилийн асуудалд хоёр юм байдаг. Нэгдүгээрт, хилийг тогтоох ёстой. Хоёрдугаарт, хилийн тэмдгүүдийг байрлуулах ёстой. Ийм зорилгоор Шанхай хотод эдгээр улс болон Орос, Хятадын төлөөлөгчид уулзаж, Шанхайн таван улс гэж анх байгуулагдаж байсан юм. Гол зорилго нь хилээ харилцан тогтоох шинэ нөхцөл байдал үүссэн. Ингээд хилээ хэрхэн тогтоох талаар ярьсан байгаа юм.

Эхний зорилго нь ийм байсан ч сүүлдээ зөвхөн хил биш болж, үүнийгээ өргөжүүлээд нийтийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий Азийн байгууллагыг бий болгоё гэсэн. Нийтийн гэдэгт гурван “изм”-ын тухай ярьдаг. Үүнд экстремизм, терроризм, сепаратизм гэдэг. Экстремизм гэдэг нь Хятадын Шиньжян Уйгарт болж байгаа салан тусгаарлах хөдөлгөөнийг ярьдаг. Сепаратизм гэдэг нь Хятадаас салан тусгаарлах гэсэн үзэл их байна.

Тухайлбал, Хонг Конг Хятадаас гаръя гэж байна. Тайванийг сепаратистууд гэж нэрлэж байна. Терроризм гэдэг нь ойлгомжтой биз ээ. Хятадын төрийн эсрэг, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг зэвсэгт тэмцэл хийдэг бүлэг гарч ирлээ гэж Хятадын удирдлагууд үздэг. Тэгэхээр ийм гурван “изм”-ын эсрэг тэмцэх байгууллага гэж өөрсдийн зорилгоо тодорхойлдог юм билээ.

Төрийн тэргүүнүүд, Засгийн тэргүүнүүд буюу Ерөнхий сайд нар, Гадаад хэргийн сайд нар гэсэн гурван түвшинд хуралддаг. Гэхдээ сүүлийн хэдэн жил энэ байгууллага өргөжиж нийгмийн бүхий л салбарыг хамардаг болсон байна. Боловсролын салбарын сайд нар хуралддаг болж, тээврийн яамдын, төмөр замынх нь хүртэл хуралддаг болсон байна. Бүр ШХАБ-ын гишүүн орнуудын эрдэмтдийн уулзалт хүртэл зохион байгуулдаг болсон байна лээ.

Анх 2016 онд эрдэмтдийн уулзалт болоход Орос, Хятад, Монгол гурван улсын эрдэмтэд уулзалтад оролцсон. Энэ бүхнээс ШХАБ-ын үйл ажиллагааг улам илүү өргөжиж байна гэсэн үг. Цар хүрээ, ярьдаг асуудал, сэдвүүд нь хүртэл өргөжиж байна.

-Манай улсад хэрхэн хамаарч байгаа юм бол?

-Би нэг зүйлийг үргэлж оюутнууддаа ярьдаг. Тэр нь юу вэ гэхээр орчин үеийн олон улсын харилцааны ирээдүйн хөгжил олон талт хамтын ажиллагаа руу чиглэж байна. Энэ нь олуулаа нийлж асуудлыг шийддэг процесс. Ингээд ярихаар Африк тивд Африкийн эв нэгдлийн байгууллага гэж Африкийн бүх орнууд нэгдэж орсон байгууллага байна.

Латин Америкт Америкийн улсуудын байгууллага, Европт Европын холбоо гэж 28 улсыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага бий болсон. Ази том учир хэсэгчилсэн байгууллага бий болж байгаа нь энэ юм. Жишээ нь, АСЕАН гэдэг байгууллага Азийн зүүн өмнөд хэсгийг хамарсан 10 улсын нэгдэл болж таарч байгаа. СААРК гэж Энэтхэг, Пакистан, Бангладеш, Шри Ланка зэрэг өмнөд Азийн дөрвөн улсыг нэгтгэсэн байгууллага байна.

ШХАБ гэдэг нь Евро-Азийн байгууллага болж таарах юм. Орос Улс орж байгаа учир Евро, үүн дээр Хятад, Энэтхэг, “стан”-ын орнуудыг багтаасан. Өөрөөр хэлбэл, зүүн хойд Ази тэр чигээрээ орчихож байна. Үүнд Монгол багтаж байгаа. Тиймээс манай тивд, бүс нутагт явагдаж байгаа олон талт үйл явцад Монгол Улс орох ёстой юм.

-Зөвхөн олон талт хамтын ажиллагаагаа хараад элсэх асуудлыг хөндөх нь хэр зохистой юм бол?

-Олон талт хамтын ажиллагаанд маш олон асуудал байгаа. Тэрийг үгүйсгэхгүй. Г эхдээ гэртээ ганцаараа сууснаас тэр үйл явцад орж байсан нь дээр. Та гэртээ ганцаараа үлдэж болно. Олон тоглоом байгаа бол тэрүүгээрээ тоглож болно. Гэхдээ уйдна шүү гэсэн санаа. Тиймээс хамт олныхоо дотор, тивийнхээ бусад улсуудтай хамтарч ажиллах нь Монголын эрх ашигт нийцэх юм.

Өөрөөр хэлбэл, хүн бол ганцаараа амьдарч болно. Харин улс орон бол бусад улстайгаа хамтарч ажиллах нь хамгийн чухал байдаг. Өөрийгөө сондгойруулж, тусгаарлаж, олон талт үйл явцаас гадна үлдэнэ гэдэг аюултай асуудал. Монголын эрх ашигт яав ч нийцэхгүй. Тиймээс би хувь хүнийхээ хувьд олон талт хамтын ажиллагааг шүтдэг хүний нэг. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн ч бид амжиж суухгүй бол болохгүй. Гэхдээ оройтоогүй байна.

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ОРОХ ЗАМААР АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАДАГ

-Энэ байгууллагад ороход оройтоогүй гэж байна. Тэгвэл гишүүнээр орсноор ямар ач холбогдолтой юм бэ?

-Олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, аюулгүй байдалтай холбоотой асуудал. Орчин үед тэр дундаа, техник, технологи хөгжсөн, даяаршил газар авч байгаа нөхцөлд хүн хэзээ ч ганцаараа аюулгүй байдлаа хангаж чадахгүй. Үүнийг яаж хангах вэ гэхээр нийтийн хүчин чармайлтаар хангадаг. Олон улсын байгууллагад орох замаар аюулгүй байдлаа хангадаг. Аюулгүй байдал гэдэг нь их өргөн ойлголт.

Улс төрийн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, шинжлэх ухаан, техникийн аюулгүй байдал, байгаль орчин, цаг уурын аюулгүй байдал гээд энэ бүхнийг Монгол Улс дангаараа шийдэхгүй. Хоёрхон жишээ, хэлье. Нэгдүгээрт, хар тамхины асуудал байна. Бараг өдөр бүр хар тамхины асуудал гарч байна. Энэ асуудлыг Монгол ганцаараа шийдэж чадахгүй.

Манайд хар тамхитай тэмцэх туршлага ч байгаагүй. Тэгэхээр үүнийг яаж шийдэх вэ гэхээр олон талт хамтын ажиллагаагаар шийднэ. Гэхдээ энэ Хятадын, Оросын ч асуудал. Төв Азийн “стан”-уудын ч асуудал, Энэтхэг, Пакистаны ч асуудал. Тиймээс энэ нийтлэг асуудлыг нийтийн хүчин чармайлтаар шийднэ. ШХАБ энэ бүх асуудлыг ярьдаг юм. Үүнийг бүх нийтийн хамтын хүчин чармайлтаар шийднэ.

ШХАБ-ын орнуудын хамтын ажиллагаагаар шийднэ. Хоёрдугаарт, хүний наймааны асуудал. Бас л манай улсад байдаг асуудал. Үүнтэй мөн л ШХАБ-тай хамтарч тэмцэнэ. Энэ бүхнийг терроризм, экстремизмийн хүрээнд авч хэлэлцдэг. Тэгэхээр Монголд ашигтай юу гэвэл ашигтай.

-Хэрэв ШХАБ-т гишүүнээр элсвэл манай улс хоёр хөршийнхөө нөлөөнд автаж, гуравдагч орны харилцаанд сөргөөр нөлөөлөх юм шиг ойлголт олон нийтийн дунд байна л даа?

-Би үүнтэй санал нийлэхгүй байна. Байдаг л байгууллагад Монгол Улс элсэх тухай асуудал юм. Бид НАТО гэдэг цэргийн эвсэлд элсэх гэж байгаа юм биш. ШХАБ гэдэг байгууллага цэргийн эвсэл биш. 2025 онд хөгжүүлэх төлөвлөгөөндөө ШХАБ хэзээ ч цэрэг, улс төрийн эвсэл, нэгдэл, холбоо, блок болохгүй гэж цагаан дээр хараар бичсэн байна лээ. Тэгэхээр энэ эвсэл биш байна. Бид бол эвсэлд нэгдээгүй улс. ШХАБ-ын гишүүн орноос Энэтхэг, Хятад, ОХУ-аас бусад нь цэргийн аливаа эвсэлд нэгдээгүй. Тэгэхээр энэ эвсэлд нэгдээгүй улс орнуудын холбоо байх нь.

Гуравдагч хөршийн харилцаа хүндрэх талаар ярих асуудал байхгүй. Казакстан ШХАБ-ын гишүүн мөн үү гэвэл мөн. Үүнээс болоод Казахстан Японы, Казакстан АНУ-ын хоорондын харилцаа муудсан гэж бол сонсоогүй юм байна. Энэтхэг саяхан энэ байгууллагад орж байна. Үүнд орлоо гээд Энэтхэг АНУ-ын хоорондын харилцаа муудсан уу. Тийм зүйл байхгүй. Яг үүнтэй адилхан. Ер нь тусгаар тогтносон улс орон юу хийхээ өөрөө мэднэ. Бусдаар заалгах асуудал огт байх ёсгүй.

-Мөн ОХУ, БНХАУ-аас манай улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд дарамт ирэх юм биш үү?

-ОХУ, Хятад дарамтлах юм бол яагаад НҮБ-аас дарамталж болоогүй юм. Гурвуулаа л гишүүн орон. Тэр тусмаа Орос, Хятад улс НҮБ-ын байнгын хоёр гишүүн. Энэ тусгай эрхээ ашиглаад яагаад Монголыг дарамтлахгүй байгаа юм. Тэгсэн хэр нь ШХАБ-д орохоор дарамтлаад эхэлдэг байж болох уу. ШХАБ гэдэг байгууллага НҮБ-ын дүрэмд заасан зарчим, хэм хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Хоёрдугаарт, дарамт, шахалт ирнэ гэж ярьж байгаа хүмүүс их байгаа.

Бид 220 жил Манж Хятадын ноёрхолд байсан. Бид 1911 онд хувьсгал хийж, тусгаар тогтнолоо авсан. Монгол Улс ууссан уу гэвэл үгүй. 1924 анхны Үндсэн хуулиа баталж, үүнээс 1990 он хүртэл биднийг ЗХУ-ын дагуул, клон, хиймэл дагуул, 16 бүгд найрамдах улс зэргээр элдвээр хараасан. Гэтэл бид 1990 онд хувьсгалаа хийж, тусгаар тогтнолоо авсан. Тэгвэл яагаад тэр үед уусаагүй юм бол.

Одоо ШХАБ-д орно гэхээр уусна, энэ хоёр биднийг хүчиндэнэ, дарамтална гэж толгойд орсон болгоноо ярих юм. Тийм зүйл байхгүй. ШХАБ-д орохоор гуравдагч хөршийн харьцаа, донор орнуудын хөрөнгө оруулалт буурна гэж үлгэр яриад хэрэггүй. Наадах чинь үлгэр байхгүй юу. Шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй, нотолгоогүй, баталгаа, баримт байхгүй ийм юмаар ард түмний толгойг эргүүлж болохгүй.

-Энэ байгууллагын талаар ямар ч мэдээлэлгүй байна гэсэн үг үү?

-Яг үнэн. Ард түмэнд энэ талаар ямар ч ойлголт алга. Бас нэг жишээ хэлэхэд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед төвийг сахина гэж баахан давхисан. Гэтэл ард түмэнд төвийг сахих тухай ойлголт ер байхгүй. Цагаан цаасан дээр бичихэд амархан гэж боддог юм уу. Толгойг нь эргүүлж, төвийг сахина гэж элдэв юм ярьсан. Үүн шиг аюултай бодлого байхгүй. Монголын эрх ашгийг 100 хувь хордуулж байгаа, эрх ашгийг зөрчиж байгаа чиг шугам юм. Би үүнийг анхнаас нь эсэргүүцсэн.

Олон улсын Монголч эрдэмтдийн их хурал 2016 онд болоход бас хэлж байсан. “Энэ аюултай юм болж байна шүү. Төвийг сахина гэдэг зүйлээсээ эртхэн татгалзахгүй бол Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд аюултай санаачилга байна шүү” гэж байсан. Үүнийг ҮАБЗ тогтоол гаргаж, цуцалсан байдаг. Бидний зөв л байсан юм билээ. Үүн шиг зарим нөхдүүд ШХАБ-д орохгүй гэж байна.

Улсын эрх ашиг гэж нэг юм бий. Тэгэхээр эрх ашигт нийцэж байгаа бол хаашаа ч явж болно. ШХАБ яг үүний нэг жишээ. НҮБ шиг, Европын холбоо шиг. АСЕАН шиг нэг л байгууллага. Энд орохоор Монгол тусгаар тогтнолоо алдана гэж хэлж байгаа хүмүүс бол олон улсын харилцааны тухай “А” ч гүй хүмүүс байна. Цагаан толгойг нь мэдэхгүй байна. Геополитикийн онолыг ерөөсөө үзээгүй, үндсэн зарчмыг нь ойлгодог ч үгүй, ойлгохыг хүсдэг ч үгүй хүмүүс. Тэгэхээр энэ бүхэнд итгэж болохгүй.

-Нэг тэрбум гаруй хүн амтай Энэтхэг Улстай гурван сая гаруй хүнтэй Монгол Улсыг харьцуулах нь зохисгүй. Энэтхэгийн хувьд дургүй нь хүрвэл хаалгыг нь саваад гарах чадалтай улс гэж байгаа. Энэ байгууллагаас гарах боломж нь ямар байдаг вэ?

-Алаагүй баавгайн арьсаар битгий дээл хийх гээд бай. Ороогүй байж хэлэх боломжгүй. Харин орсон хойноо надад таалагдахгүй бол гараад явчихна. Гарах нь чөлөөтэй. Үүн дээр зарим хүмүүс БРЕКС-ыг ярьж, харьцуулаад байх юм. Огт тийм зүйл байхгүй. Байдаг л байгууллага. Орлоо. Таалагдахгүй бол гараад явлаа. Энэ бол асуудалгүй.

ХАМГИЙН ГОЛ НЬ БИД ШХАБ-ААС МӨНГӨ ГУЙХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ

-Тэгвэл ШХАБ-д гишүүн болсноор бидэнд ямар боломжууд бий болох вэ. Зарим хүмүүсийн ярьж байгаа шиг хийн хоолой, эдийн засгийн коридор, дэд бүтцийн асуудал дээр томоохон дэмжлэг авах боломж бий болох уу?

-Хамгийн гол нь бид ШХАБ-аас мөнгө гуйх гэж байгаа юм биш. Тэнд элсчихлээр маргааш нь хэдэн сая доллар, юань, рубль манайд ороод ирнэ гэсэн ойлголт байгаа бол түүнийгээ толгойноосоо авч хаях хэрэгтэй. Энэ бол бүс нутгийн интеграцад хөл тавих тухай асуудал. Интеграц гэж олон зүйлийг хэлнэ. Эдийн засгийн, соёлын, байгаль цаг уурын, хүрээлэн байгаа орчин, хүн хоорондын харилцааны гэх мэт олон юм бий. Бид олон жил ганцаардмал байдалд байсан улс.

1921 онд хувьсгал гараад 1990 он хүртэл ЗХУ-аас өөр улстай харьцаж үзээгүй. Их түгжигдмэл, ганцаардмал байдалд байсан. Энэ байдлаасаа одоо болтол гарч чадахгүй байна. АНУ, Япон, Солонгостой харьцаж, гуравдагч хөршийн харилцаатай байгаа нь үнэн. Гэхдээ сэтгэлзүй нь социализмын үедээ хэвээрээ байна. Жижиг улсын сэтгэхүйд байдаг аймшигтай юм нь, айдас. Энэ бүхнийг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Бид чөлөөт ертөнцөд байгаа чөлөөт улсын, чөлөөт ард түмэн. Бид хаашаа явахаа өөрсдөө сонгох ёстой.

-Гэхдээ тодорхой хэмжээний ашиг харах нь зүйн хэрэг болов уу?

-Дэд бүтцийн төслүүд хийн хоолой, байгалийн хоолой, өндөр хүчдэлийн шугам, автозам, төмөр зам ярьж болно. Гэхдээ энэ бүхэн гол нь биш. Гол нь улс төрийн асуудал байна. Тусгаар тогтнолтой холбоотой. Нэг чухал зүйлийг зориуд хэлэхэд, аливаа улсын дипломат ажиллагаа мэдээлэл дээр тогтдог. Мэдээлэл дундаа стратегийн мэдээлэл дээр тогтдог юм. Тухайн улс мэдээлэл авч үүндээ үндэслэн шийдвэр гаргадаг байхгүй юү.

Мэдээлэл байхгүй бол ямар ч шийдвэр гарахгүй. Дипломатч хүний хувьд хэлэхэд, Монголын элсэх гол зорилго бол мэдээлэл олж авах юм. Хятад, Оросоос хоёр талт хамтын ажиллагаагаар авч чаддаггүй мэдээллийг олон талаас олж авдаг. Тэр нь ямар мэдээлэл байх вэ гэхээр намайг араас хутгалах нь уу, эсвэл урдаас зүрх рүү хутгалах нь уу гэдгийг олж мэдэх тухай асуудал. Өөрийгөө хамгаалах нь аль ч улсын дипломат ажиллагаанд байдаг зүйл. Харин энд орохгүй гэртээ ганцаараа суугаад байвал юу ч олж долоохгүй.

-Энэ байгууллагын гишүүн найман орныг харахад Ерөнхийлөгчийн засаглал руу орох вий гэсэн болгоомжлол байна л даа?

-Тийм зүйл байхгүй. Энэ бол эрх тэгш орнуудын холбоо. Хятад ямар эрхтэй оролцож байна. Монгол яг л тийм эрхтэй орно. Тулган хүлээлгэнэ гэдэг нь хүйтэн дайны үеийн сэтгэлгээний үлдэгдэл гэдгийг дахин хэлье. Одоо тийм зүйл байхгүй болсон. Олон талт үйл явц гэдэг нь бүгдээрээ тэгш эрхтэй оролцдог. Нэг нь гарч ирээд дарангуйлаад босс болж, нөгөөх нь цэрэг, боол болдог зүйл огт байхгүй.

Нутаг дэвсгэр, хүн амын тоо, эдийн засгийн хөгжлийн түвшнөөс үл хамаарна. Бүгд адилхан тэгш эрхтэй орох боломжтой. Орлоо чамд таалагдахгүй бол гарлаа. Энэ бол чөлөөтэй. Дүрэмдээ ч тэгж заасан байна лээ.

-Та гурван түвшний уулзалтад аль алинд нь оролцож байсан юм билээ. Ер нь эдгээр уулзалтаас яг ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Би янз бүрийн түвшний 7-8 удаагийн уулзалтад оролцсон. Тэгэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр бид ажиглагч байснаар энэ байгууллагаас юу ч хожихгүй. Харин ч илүү зардал гаргаж байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр зочид буудал, хоол унд, замын зардлаа төлүүлээд хуралд явдаг. Зардал гаргаж байгаа юм чинь бидэнд ашиг унах ёстой. Гэтэл ажиглагч байснаар бидэнд тийм боломж байхгүй.

Харин жинхэнэ гишүүн болчихвол тэр хэмжээний зардлаар 100 дахин илүү ашиг унана. Харин ажиглагч орон үйл ажиллагаанд бүрэн орж чаддаггүй. Яадаг вэ гэхээр хамгийн чухал юм нь бүгд хуралдаан гэж болдог. Ерөнхийлөгч нар бүгдээрээ сууж байгаад хамаг нарийн юмаа ярьдаг. Үгүй бол Ерөнхий сайд нар хамаг юмаа ярьдаг. Энд Монголыг оруулдаггүй. Манай төлөөлөгчид хурал дууссаны дараа хэвлэлийн бага хуралд нь үг хэлдэг. Ингээд л гүйцээ. Ямар хэрэг байгаа юм бэ.

Хэдийгээр хоёр талын уулзалтууд байж болох ч хурлын тухай асуудал огт яригдахгүй. Бидэнд унах унц огт байхгүй, харин ч зардал ихтэй гэж хэлээд байгаа нь энэ юм. Нарийн ширийн юмыг бүгд хуралдаанд, жинхэнэ гишүүд ярьдаг. Би ажиглагчаар 15 жил явчихсан байна. Одоо цаашдаа хэдэн жил явах вэ. Эсвэл ажиглагчаас бүр татгалзах хэрэгтэй.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [64.119.22.86] 2019/3/4
ШХАБ ийн тухайд бол ёстой холь очиж уль.дуртай юм бол тэр баттулга орос эхнэртэйгээ тэр оросдоо очиж амьдар.энэ байгууллагатай үгүй Монгол болоод л байсан болох чиг л болно.биднийг хэдэн рубль юанаас худалдах гэж байаа юм бол муу аалз
1 | 0 Хариулах
No No No!!! [69.138.228.195] 2019/6/5
Shabd esehgyi shyy !!! No okay !!! Ma shig durlyylyylehgyi yum bol gadnii bodlogo barigch bguulaga ruu daldaganaj gyih shaardlaga ER N HEND BNA VE??? …???.……...
0 | 0 Хариулах
Архины багш даа [66.181.177.20] 2019/3/1
МУИС-ийн харилцааны магистарт сурч байхдаа хөөрхий энэ Төмөрчулуун багшийн архийг мөн ч их зөөсөн дөө. Сүүлдээ голохоо болиод Ерөөл, Хараа л уугаад байдагсан. Хичээлээ заахаасаа заахгүй нь их. Согтуу ирээд өөрийгөө магтаад дэлхийд байхгүй эрдэмтэн энэ тэр гэж байгаад маниусыгаа архинд 4-р дэлгүүр рүү гүйлгэчнэ. Сүүлдээ бид цүнхлээд хичээлдээ ирдэг болсон. Архины багш даа
1 | 0 Хариулах
Үхэрнүүд ээ [185.89.248.4] 2019/2/28
Элбдоржо шхабын дэмжээгүй биш дэмждэг.гол нь хүний гараар могой бариулах санаатай л хүлээгээд байсан юм шүү дээ.шхабт элсэхийг мэдхийн дээдээр мэдэж байсан.сая зүгээр л хүүе хүүе жонхоа могой БАРИАД БАЙНА гэсэн ший жүжгийн нь үзэгдэл байсан юм.мөн ч хууртагдаж ханахгүй үхэрнүүд юмаа:sob::sob::sob::sob:
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.69] 2019/2/28
Tz bol strateg
0 | 0 Хариулах
Н.Энхбаяр [129.94.8.3] 2019/2/28
ЗӨНӨСӨН ӨВГӨН ХОЛ ОЧИЖ ХУЦАЛДАА!!! ОУХДС-Д ХҮҮХДҮҮДИЙН ТАРХИЙГ ХЯТАДЫГ ДЭМЖСЭН ҮЗЛЭЭРЭЭ ХОРДУУЛАХАА ЗОГСОО!!!! ИЙМ БАГШААР ХИЧЭЭЛ ЗААЛГАЖ БГАА ХҮҮХДҮҮД ЯАСАН ӨРӨВДМӨӨР ВЭ,НААД БАГШАА ХӨӨЖ ЯВУУЛ
0 | 0 Хариулах
Зочин [64.119.26.3] 2019/2/28
Saihan shaah ymaa ene bguulgiin chin Sanguug China barij bgaa. Tadjikiig barag hudaldaad avchlaa harjiinuu???? Enetheg Pak 2 gal neegeed ehelsen!!!! Yaj hamuurahaaraa iishee dairaad bdg bnaa?
0 | 0 Хариулах
Зочин [64.119.26.3] 2019/2/28
https://m.tj.sputniknews.ru/trend/china_tajikistan_ekspansia/?mobile_return=no
0 | 0 Хариулах
Зочин [64.119.26.3] 2019/2/28
https://thediplomat.com/2017/12/can-central-asias-poorest-states-pay-back-their-debts-to-china/
1 | 0 Хариулах
Зочин [86.111.138.164] 2019/2/28
Za mangartaj baij ,esbel bahan maani megzem unshitsgaaj baij Tubd boloboo!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.151] 2019/2/27
архи маш их уудаг тул архи тархийг нь идчихжээ.хайран хүн
0 | 1 Хариулах
Зочин [182.160.3.110] 2019/2/27
Өмнө нь хэлснээ дараа нь үгүйсгэсэн, логикгүй яриа нь итгэл төрүүлсэнгүй. Монголыг нэг СТАН л болгох нь дутаж дээ. Гишүүнээр элссэн Тажикстан нь өчнөөн зуун жилийн маргаантай байсан газраасаа хятадад өгчихсөн жишээг юу гэх бол энэ ахмад дипломатч гуай. Гишүүн болоод мэдээлэл аваад урдаасаа хутга шаалгачихлаа гэх үү, хэ хэ.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.163] 2019/2/27
бас ху"жаагаас хахууль авсан нэг өвгөн интеграц ч гэх шиг соц-н ухагдахуун хэрэглээд.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.163] 2019/2/27
чи бас дараа нь бас шоронд амиа хорлочихов. зайл
0 | 0 Хариулах
Номин [37.201.210.131] 2019/2/27
Шхаб т байдаг улсуудаа л харчхаарай
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.29] 2019/2/27
Мөнгө гүйхгүй гэнэ үү? Шхаб чинь гуйгаагүй байхад чинь чихэж өгөөд ухаж авна шүү дээ
2 | 0 Хариулах
xa xa [194.95.2.145] 2019/2/27
xa xa. ene odoo yu we ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.49] 2019/2/27
[хориотой үг] [хориотой үг] өөр юу ч хэлэхэв
1 | 0 Хариулах
Fucking Traitor! [64.119.22.61] 2019/2/27
Профессор хүний үг гэхээргүй л авцалдаагүй, хачин юм ярьжээ. Хэн нэгнээс мөнгө авсан хүний яриа аятай л байна даа. ABSOLUTE BULLSHIT!
9 | 1 Хариулах
Зочин [202.9.43.96] 2019/2/27
zailaa bitgii JENKO XURELSUX ZANDANSHATAR metiin xogiin garuudiin gar xoliin uzuur bolj nas namba ner xundee gutaa
4 | 0 Хариулах
Зочин [64.119.20.144] 2019/2/27
америк Монголыг ШХАБ д оруулах сонирхолтой байгаа. Энд нэгч гэсэн ардчилсан орон байх нь том утгаараа тэдэнд хэрэгтэй. Олон нарийн юм яриад яахав.Америкууд бидэн шиг явцуу юм бодохгүй шүүдээ
0 | 4 Хариулах
Зочин [112.72.12.3] 2019/2/27
Gutsdag nohoi we
3 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/2/27
Юу ярьж байгаа ахмад дипломат вэ ? Бид ШХАБ - д элсэх гол зорилго нь мэдээлэл олж авах.Хятад Оросоос хоер талт хамтын ажиллагаагаар олж авдаггуй мэдээллийг олон талаас олж авдаг...... Энэ мангуугийн яриагаар манийг араас хутга шаах гээд байна уу, урдаас зурх руу шаах гээд байна уу гэдэг мэдээллийг тэр стан орнууд, Энэтхэг Пакистанаас ож авж энэ хоер том гурнээс монголоо хамгаалах нь л дээ. Бид гэртээ ганцаараа суусан гоонь эр мен уу, тэр олон дипломат харилцаатай орнууд элдэв гэрээнд нэгдэн орсон орнууд, гуй ядахнаа НYБ - ийн энхийн гэрээний уйл ажиллагаанд оролцоод явж байгаа, энэ олон дипломат шугамаарх мэдээлэл бидэнд хангалттай биш юм уу. Энэтхэг Пакистан хоерын мергелдеен дайны байдалд хургэж болзошгуй боллоо гэж ярьж байна. Дайтаад эхэлбэл яахийн,ядаж дайтаад дууссаных нь дараа ордог байх даа
3 | 3 Хариулах
Зочин [140.112.103.127] 2019/2/27
Хятад-орос-стануудын хилийн маргааныг шийдэх гэж бий болсон, тэдний автотари дэглэмийг хамгаалах гэж хөгжиж буй байгууллага. Бид бүх хөршүүдтэйгээ сөөмч газарын маргаангүй бүрэн бүтэн хилийн шугамуудтай хэрнээ энд ороё гэж буй бол, өөрөө өөрсдөө өвөг дээдсийхээ халуун амиа өргөн байж бий болгсон алтан хилээ, газар нутагаа сайн дураараа үгүйсгэж байна гэсэн үг. Гэнэт аль нэг нь энэ уул манай газар нутагаа гээд эхэлбэл дэлхийн бусад улс биднийг өмөөрөхгүй, ШХАБ элссэн юм чинь газар нутгийн маргаантай болоод л түүнийг шийдүүлэх гэж элсээ биз гээд тоохгүй. Наад гурван “изм” ий чинь тероризмаас бусад хоёр нь, манай ард түмэний эрх чөлөө, хэвлэн нийтлэх, шүүмжлэх эрхийг шууд боож, нэг дарангуйлагчийн систем болгох гэсэн санаанууд. ШХАБ-д элсэх талаар хэлэлцүүлэг хийх ч хэрэггүй, ингээд шууд хаах сэдэв, юун УИХ-аар оруулах вэ, оруулсан урвагчийг үр хүүхэд, удам судартай нь Монголын хилээс Шанхай-Москва руу нь хөөх хэрэгтэй, нэг урвасан юм дахин урвах болно, Тахиа донгодхоос өмнө 3 урвана шүү
14 | 2 Хариулах
Зочин [43.228.129.131] 2019/2/27
Ахмад эрдэмтний үгийг сонсох хэрэгтэй, тэр буруу ярихгүй, эх орноо худалдаж идсэн, гадаадад тансаг хаус худалдаж авсан хулгайчуудаас хавьгүй илүү эх оронч сэтгэлтэй байгаа.
0 | 14 Хариулах
Zochin [172.104.240.82] 2019/2/27
90-d onii ardchilaliin daraa huuchin bolovsoroliin bukh sistem-ee huchingui bolgood shineer damjaa ene terd suulgaad ene tsol gunshig n ugukh baisan um.Odoo bol zugeer l 70-80 onii setgelgeetei ulsuudiig odoo ualtai ch bilee?!
2 | 1 Хариулах
зочин [202.180.216.19] 2019/2/27
Хар тамхи, хүний наймаааас болгоомжилж ШХАБ-д элсэнэ гэвэл дэндүү өргөөсгөл, гоомой явдал болно. Тиймээ Монголчууд 220 жил Манжийн дарла дунд байхдаа мөхөөгүй. Яагаад гэж үү ? Яагаад гэвэл тэр үеийн монголчууд хэдий ядуу буурай боловч монголоо гэсэн сэтгэлгээтэй эх орончид, төрийн түшээд ихтэй байсан. Гэтэл өнөөдөр шийдвэр гаргадаг төрийн өндөр албан тушаалтнуудын дунд жинхэнэ эх оронч сэтгэлгээтэй, "Цагаан хэрэмнээс нааш хятад шаахай бүү гишгүүл" гээд хэлчих аавын хүү хэд байна ??? Ийм үед "энэ мэт дипломатчид"-ын үг ямар аюултайг хэлэх хүн байна уу ? Боловсролын системийг бараг 30 жил эвдлээ. Бүтээгдэхүүнүүд нь л энэ хүний үгийг дагах байх...
8 | 1 Хариулах
Зочин [59.153.114.233] 2019/2/27
Бүс нутгийн интеграци гэж юу вэ гэхээр нэгдмэл улстөр, эдийн засгийн харилцаатай болохыг л хэлээд байгаа дэлхий даяар ч тэгэж л ойлгодог. Тэгэхээр ШХАБ цэргийн эвсэл, эдийн засгийн интеграцийн байгууллага бишээ гэчихээд араас нь бүс нутгийн интеграцид нэгдэх ёстой гэж яриад байгаа зөнөгийг яах вэ Шархаданд аваачиж хэвтүүлээч
6 | 0 Хариулах
Зочин [150.129.143.115] 2019/2/27
Монгол улс гуравдахь хөршийн бодлогоо орхигдуулах л юм бол шууд орос, хятадын эрхшээлд орно гэсэн үг, шхаб-д ороход шууд л гуравдахь хөршийн бодлогоосоо татгалзахыг тулгадаг, бэлээхэн казахстаны туршлага байж байна, монгол хэзээ ч шхаб-д элсэж болохгүй, гуравдахь хөрш болох америк,япон, европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлээд шхаб-ыг ажиглаад сууж байх нь л хамгийн зөв
8 | 1 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/2/27
orosiin trolluud odoo ajillaad ehlene tiimees l iimerhuu yasand durtai nohoinuudaar yariltslaga belduuleed tavij baigaa yum kazakhstan uls hyatdad gazar nutagaa tureeser uguud odoo barag avch chadahgui hemjeend ochson tajikistan uls hyatdad gazar nutagaa urund ugsniig ene hulgaich yagaad durdsangui ve yagaad gevel shanhain hamtiin baiguuullaga chin oros hyatdiin erh ashigiig deeguurt tavisan baiguullaga yum shanhain baiguulllagad elsej orson ulsuud yagaad hurdtai hugjihgui baina ve yagaad gevel shanhain baiguullaga mungu ugdug baiguullaga bish deer tuslamjiin baiguullaga ch bish salan tusgaarlah bodoltoi jijig undestnuudiig hucheer darah erh olgodog tiim l gazar.
9 | 0 Хариулах
Зочин [103.14.36.6] 2019/2/27
Ишшш энэ доорх хоёр сэтгэгдлийг ццц, эрдэмтдийнхээ үгийг сонсохгүй, хуга мушгиж доош нь хийнэ. Тэгсэн хэрнээ нэг мэдлэгтэй мэдлэггүй, мэдрэл муутай, популист здануудын үгэнд аймар итгэнэ, тархиа угаалгана. Эцсийн дүндээ энэ бүхний үр дүн өнөөгийн Монгол улсын байгаа байдал ийм л байна. Хөгжсөн ч юм байхгүй бахь байдгаараа
3 | 11 Хариулах
Зочин [59.153.114.233] 2019/2/27
Эрдэмтэн ч гэж дээ. Одоо зүгээр л зөнөсөн тэнэг л болж
4 | 2 Хариулах
Зочин [103.26.194.215] 2019/2/27
Маш хийсвэр Интеграцчлалд орлоо гээд яадаг юм Монгол баргийн юм хийж чадахгуй байж Шанхайд элсэж болохгуй Наад зах олон нийтийн санаа бодол ийм зуваагдмал байхад орос хятад ч юм бодох биз Дотоод асуудлаа анхаараа Юун интеграц Залуучууд гадагшаа дурвээд дууслаа
11 | 0 Хариулах
иргэн [202.70.34.70] 2019/2/27
Судалгаатай л ярьж байна.
2 | 11 Хариулах
Зочин [59.153.114.233] 2019/2/27
Логикгүй ярьж байна. ШХАБ-ын гол гурван хорт хүчинтэй тэмцэх зорилтыг ярьснаа үүнээс хамаагүй өөр асуудал хүний наймаа, хар тамхитай тэмцэхийн тулд элсэх хэрэгтэй ч гэх шиг. Зөнөцан байншдээ наад чинь. Тэтгэвэрт нь гарга
8 | 1 Хариулах
Зочин [43.228.131.155] 2019/2/27
Тусгаар тогтнолын баталгаа бол Орос, Хятадын нөлөөллөөс 3дагч хөршийн хөрөнгө оруулалт, эрх ашгийг оруулж хамгаалах 1994 оны Гадаад бодлогын үндэслэл гэдэг хамгийн гол зарчмаа өөрөө үгүйсгэж. ШХАБ ашигтай бсан бол Солонгос, Япон гэсэн ардчилсан мөн хүчирхэг эдийн засагтай улсууд яагаад элсэхийг хүсэхгүй бна? Монголчууд Хятад руу, Орос руу биш харин Япон, Солонгос цаашилбал Европ, хойд Америк, Австрали зэрэг 3дагч хөрш рүү явах, сурах мөн хамтрах сонирхолтой бгааг хүчээр үгүйсгэх гээд чадахгүй л дээ
12 | 1 Хариулах
Зочин [43.228.129.131] 2019/2/27
ШХАБ-д элслээ гээд Япон Солонгос Америк руу сургуульд сурч болохгүй болно гэсэн дүрэм байхгүй л дээ, жишээ нь Казакстаны оюутан залуучууд чөлөөтэй гадагшаа сургууль соёлд явж байгаа, бүү санаа зов.
1 | 10 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/2/27
malaa viza gardaggui yum kazahstan bol oor uls kyrgyz ch bas oor gazarzuin bairshil hel soyol oor mongol bas oor uls hamgiin gol n gazarzuin barishil n ene hoyor tom mangasiin yag dund n bairladag uchraas l shanhaid elsej bolohgui geed baigaa yum
6 | 1 Хариулах
Зочин [86.111.138.164] 2019/2/28
Danzan ,Bodoo gyai nar ter hund hetsuu ued l 3 dagch hurshuu erj buruudaj bsan ni Haytad,Oros gesen 2 tom gurnii dund yaaj tubiig sahij uldeh bee gesen husel ermelzlel um.Bid Sweistsari lugaa hugjie ee gej yah gej helsen boljin.Unuudur uchuhen baga gazar nutagtai murtuuu delhin dibaajin bolj chadsan Swiiss delhin 2 tom dainii auyld orolgui baij chadsan ,swiss uls parlementin zasaglaltai uls bolobchig 7 tom udirdagch ni erh tegsh 1,1 jileer erunhilen zahirch baidag ,swissuudees abah mash chuhal uhaan bdag ni ali ali tiisheegee hazaidagui tubiig sahiaad ug,uildele hyanaj chaddag,bas huulia tugs bolgoj hun bur huuliin dor mash "Haruytslgatai "ajillaj amidarch baidagt ene mundag ornii hugjilin nuuts ni bdag um bn!Mongolchuud het tuilshiramtgai humuus,1 ulsturch 1 ug helbel ene zub geed nuguu neg hun neg um yaribal ene zub geed bie beinee het ih shuumjilj ulsturjij baidag humus,tegsen murtluu ajil hiih,yamrch hun Haruytslaga uureh tun durgui,um l helbel bie ee umuurdug zantai
1 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2019/2/27
Яг үнэний нь хэллээ дээ, ШХАБ бол олон улсын байгууллага шүү дээ, бүс нутгийн НҮБ л гэсэн үг, тэрэнд элсэхээр ганцхан Монгол улсын тусгаар тогтнол алдагдана гэж Элбэгдоржтонгууд их мэдэмхийрээд байсан, цаад хорон санаа нь Монгол улсыг бүс нутагт нь ганцаардуулж, тусгаар тогтнолы нь үгүйсгэх зорилготой байж.
1 | 12 Хариулах
Зочин [59.153.114.233] 2019/2/27
Бүс нутагт НҮБ байх ямар шаардлага байна мангуу минь. Нэгдсэн үндэстний байгууллага шүү дээ хар малаа
8 | 1 Хариулах
ДАНРАВ [64.119.16.120] 2019/2/27
ИНТЕГРАЦЧИЛАЛ, ИДЭВХИТЭЙ ДИПЛОМАТ БОДЛОГЫН САНААГ БОЛ ОЙЛГОЖ БАЙНА, ГЭХДЭЭ УУЧЛААРАЙ, ТОЙМТОЙ НЭГ Ч САНАА АЛГА... АШИГ ТУСАА ӨГӨХ 2 ЗҮЙЛИЙГ ДУРЬДАЖ, ЭНЭ НЬ ХАР ТАМХИ, ХҮНИЙ НАЙМААТАЙ ТЭМЦЭХ. БИ ЗӨВӨӨР ОЙЛГОСОН БОЛ ЭРХЭМ ДИПЛОМАТЧИЙН ЯРЬЖ БУЙГААР БОЛ ОРОС, ХЯТАД Г.М. ГИШҮҮН ОРНУУД ХАР ТАМХИ, ХҮНИЙ НАЙМААНЫ АСУУДЛАА ШИЙДЧИХСЭН, ЭНЭ НЬ ШХАБ-Д ЭЛССЭНИЙ АЧ ТУС ГЭЖ ОЙЛГОЛОО... ЗА НЭГ ИЙМЭРХҮҮ ТҮВШИНИЙ Л ЯРИЛЦЛАГА БОЛЖ...
6 | 0 Хариулах
Иргэн [103.229.177.26] 2019/2/27
Аюулгүй байдлын баталгаа гэж солиорохын. 10 жилийн хүүхэд ч ойлгоно Монгол улсын тусгаар тогтнолд Орос Хятад 2 л аюул тарих боломжтой. Энэ 2 ын талд орлоо гээд тусгаар тогтнол бэхжинэ гэж юу байхавдээ. Харинч энэ 2 үгсээд Монголын тусгаар тогтнолыг үгүй хийлээ гэхэд өмөөрөх улс олдохгүй болох вии.
16 | 3 Хариулах
[хориотой үг] [хориотой үг] [202.179.25.91] 2019/2/27
Ядуу хятадыг дуусгах бодлого ! нодлингын казакстаны үйл явдал бэлээхэн жишээ !!!!"
2 | 2 Хариулах
Ganaa [66.181.189.131] 2019/2/27
Унэмшилтэй сонсогдохгуй л бн.
8 | 4 Хариулах
Зочин [66.181.180.218] 2019/2/27
Za zlaa uhsen ch observer-s tsaashaa yvj bolohgui. SCO bol manaid sain zuil avchirna gdgt itgehgui bna. Terentei terengui 2 hurshuusuu haraat bndag, uursdiinhuu nutagd bga gol deeree usan tsahilgaan stants barih zuvshuuruluu orosoos avdag ghr l oilgomjtoi bgzfe
4 | 3 Хариулах
Зочин [169.233.249.159] 2019/2/27
Tarhi ugaagch urvagch.
7 | 4 Хариулах