2019/11/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,708.32₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
20:00
S29
-23°
21:00
S29
-23°
22:00
S29
-23°
23:00
S29
-22°
00:00
S26
-22°
01:00
S26
-22°
02:00
S29
-22°
03:00
S26
-22°
04:00
S26
-22°
05:00
S26
-23°
06:00
S26
-23°
07:00
S26
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халуун үнс, нурам ил хаяснаас Шадивланд шар өвсний түймэр гарчээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN

2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд шар өвсний түймэр гарч, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраалаа.

Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.

 

2019 оны 2, 3, 4 дүгээр саруудад ихэнх нутгаар салхитай, хуурайшилт ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдэгдэл гаргасаар байгаа билээ.

Иймд иргэд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил задгай гал гаргахгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.

x