Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, хүчиндсэн байж болзошгүй этгээдийг саатуулжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Оройн цагаар ганцаараа явж байсан эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны хоёрдугаар сарын 22, 24-ний өдрүүдэд 52, 24 настай эмэгтэйчүүдийг ганцаараа явж байхад нь айлган сүрдүүлж хүчиндсэн байж болзошгүй 34 настай эрэгтэй "М" гэгч этгээдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар явж байхдаа бусдын халдлагад өртөж цагдаагийн байгууллагад хандаагүй иргэд байвал тус дүүргийн цагдаагийн хэлтэст хандана уу.