Өнөөдөр өглөө Вьетнам-Хятадын хилийн төмөр замын өртөөн дээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг тосож авахаар албаны олон хүн цуглараад байна. Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь уулзалт хэлэлцээр маргааш Ханой хотод эхлэх юм.
Хятадын хилээс өмнө зүгт хэдхэн километр зайтай орших Дон Дан өртөөний харуул хамгаалалтыг чангатгаж, хүндэт харуул, цэргийн найрал хөгжмийн баг жагсжээ.
Бямба гарагийн үдээс хойш Пёньянаас хөдөлсөн Ким Жон Уны хуягт галт тэрэг өнөөдөр өглөө Хятад-Вьетнамын хилийг давах төлөвлөгөөтэй байгаа юм.
Өртөөн дээр Умард Солонгосын өндөр албан тушаалтнууд, Вьетнамд суух тус улсын элчин сайд зэрэг хүмүүс цугларсан байна.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, Солонгосын дайныг албан ёсоор дуусгах зорилготой АНУ-Умард Солонгосын удирдагчдын уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!