Жил бүрийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр “улаан хивсэн”дээр алхах Холливүүдийн оддыг гоё сайхан харагдуулах гэж загвар зохион бүтээгчид, стилистүүд, нүүр будагчид, үсчид толгой өндийх завгүй ажилладаг.
Тэгвэл энэ жилийн 91 дэх удаагийн ёслолын улаан хивсэн дээр эрэгтэй жүжигчин дэрэвгэр даашинзтай алхаж, өмдтэй бүсгүйчүүд хэд хэдээрээ зогсож байсан нь анхаарал татсан байна.
Тодруулбал FX сувгийн “Pose” цувралын од Билли Портер загвар зохион бүтээгч Кристиан Сирианогийн бүтээл болох дээгүүрээ ёслолын хүрэм, доогуураа банзал бүхий бүтэцтэй тас хар өнгийн даашинзаар гоёжээ.
Харин хэд хэдэн эмэгтэй одод улиг болсон гоёлын даашинзнаас татгалзаж, эрэгтэйлэг хувцасласан нь содон харагдаж байв.
Тухайлбал жүжигчин Элси Фишер, Авквафина, Меллиса Маккарти нар болон хөгжмийн зохиолч Дайана Уоррен нар өмд бүхий хослолоор хувцаслажээ.
Эх сурвалж: Quartz
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!