Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Сунгалттай паспорттай иргэдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын виз олгохгүй"

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гадаад паспорт

Сунгалттай паспорттай иргэдэд 2019 оны хоёрдугаар сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын виз олгохгүй болсныг тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдсэн байна.

НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2016 онд баталсан тогтоолын дагуу дээрх шийдвэрийг гаргажээ.

Өнөөдрийн байдлаар Казахстан, Израйль, Өмнөд Африк, Филиппин зэрэг улс сунгалттай паспорттай гадаад иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа юм.

Гадаад улсын виз мэдүүлэх болон тухайн улсын хилээр нэвтрэхэд паспортыг сүүлийн 10 жилийн дотор авсан байх, паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх, мөн визтэй улсад зорчих тохиолдолд 2-3 хоосон хуудастай байх зэрэг түгээмэл шаардлага тавигддагийг анхааралдаа авч, хариуцлагатай хандахыг ГХЯ-наас зөвлөлөө.

 

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР