• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

MAC үйлдлийн системийн орчинд монгол бичгээр бичих боломж нээгдлээ

О.Булган, iKon.mn
2019 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Өмнө нь цахим орчинд монгол бичгээр бичихэд кодчиллын стандарт, фонтын ялгаатай байдал байсан хэдий ч “Болорсофт” ХХК болон хэсэг бүлэг эрдэмтэн, хөгжүүлэгчдийн зүгээс энэ тал дээр анхаарч, сүүлийн гурван жилийн хугацаанд хөгжүүлэлт хийсний үр дүнд цахим орчинд “Юникод” стандартын дагуу монгол бичгийн гар болон таван төрлийн фонтыг гаргаж, танилцуулсан талаар бид мэдээлсэн билээ.

Монгол бичгийн фонт хөгжүүлэгчдийн зүгээс энэ сарын 13-ны өдөр зөвхөн Windows үйлдлийн системийн орчинд монгол бичгээр бичих боломжийг хэрэглэгчдэд хүргээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр буюу “Олон улсын эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан монгол бичгээр MAC үйлдлийн системд монгол бичгээр бичих шинэ боломж болон монгол хэл бичгийн багш Т.Дашцэдэн агсны гар бичмэлээс бүтээсэн гар бичмэл фонтыг хэрэглэгчдэд дэлгээд байна.

 
Гэрэл зургийг: MPA.mn

“Болорсофт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Мөнхнаран "MAC үйлдлийн систем дээр монгол бичгээр бичих боломжийг нээж өгснөөр монгол бичгийн хувьд нэгдсэн нэг загварчлалтайгаар аль ч үйлдлийн систем дээр бичигдсэн текстийг хооронд нь хөрвүүлж, унших боломжтой болж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл компьютерын орчин дахь монгол бичгийн “зүгшрэл” бий болж байна.

Өмнө монгол бичгийг цахим орчинд ашиглаж чадахгүй байсан гол шалтгаан нь олон төрлийн кодчиллоор бүтсэн программчлал, фонт, гар зэргээс хамааран хийгдсэн текст болон контентууд амархан "эвдэрдэг" хүндрэлтэй байсан бол одоо энэ бүх асуудлыг шийдвэрлэж, цэгцэлсэн гэдгийг дуулгахад таатай байна” хэмээлээ.

Ингэж MAC үйлдлийн системд буй фонт Windows орчинд орохоор зөрж, текстийг хооронд нь хөрвүүлэхэд алдаа их гарч, эвдэрдэг байжээ. Харин энэхүү шинээр танилцуулж буй тунгаамал загварын /Refined model/ гар болон фонтыг ашигласнаар ямар ч төрлийн компьютер дээр эвдрэлгүй гарах боломжтой болсон нь онцлогтой аж.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Дээрх шинэ хувилбараас гадна манай улсад ашиглагдаж буй монгол хэл, бичгийн сурах бичгүүдэд өргөнөөр ашиглагддаг монгол хэл, бичгийн Т.Дашцэдэн багшийн гар бичмэл фонтыг мөн шинээр танилцуулсан юм. Гар бичмэл фонт нь дармал фонттой харьцуулахад нүдэнд таатай, уншиж, бичиж, харахад илүү амар байдаг тул энэхүү гар бичмэл загварыг ашиглан калиграфын мастер Т.Жамьянсүрэн цахим фонт болон гарын суулгацад зориулан боловсруулж, бүтээжээ.

Ийнхүү монгол бичгийн хувьд компьютер дээр бичих боломжийг бүрэн бүрдүүлээд буй тус багийнхан тун удахгүй гар утсанд зориулсан IOS болон Android үйлдлийн систем дахь хувилбарыг нэвтрүүлэхээр ажиллаж буй талаараа мөн дуулгасан юм.

Монгол бичгийн фонт болон гарын суулгацыг татаж авах.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.118.86] 2019/2/23
Munkhnar
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.161] 2019/2/21
Бичиг бол зүгээр л мэдээлэл дамжуулах нэг арга хэрэгсэл. Заавал ийм халх аялганд тохироогүй бичигийг авч үлдэх гэж хөөцөлдөх ямар хэрэг байнав? Тэрний оронд кирилл ч биш, латин ч биш шинэ үсэг зохиовол яасан юм бэ? Монгол бичиг ганцаараа босоогоосоо болоод хаа сайгүй нүд үзүүрлэгддэг, тохирсон хэвлэлийн дизайн байхгүй, бусад хэвтээ бичигтэйгээ нийцэхгүй, математик физикийн томъёотой ном бичнэ тэрний тайлбарлана гэж "үлгэр". Эсперанто, эртний грек, латин хэл шиг л устаж буй эд, хэл шинжлэл, түүхийн судлаач улсууд л судлаад явах биз, ирээдүйд.
1 | 7 Хариулах
Зочин [59.153.84.70] 2019/2/21
Цөөн тооны хэрэглэгчидтэй мак дээр хийгээд байхдаа яадаг байна аа хэн хэрэглэхийн?
0 | 6 Хариулах
disambiguation [202.55.191.130] 2019/2/21
haha, t1 llruud shuu neeree
0 | 3 Хариулах
зочин [66.181.189.129] 2019/2/21
emgenel. ene bichig hol yavahgue. orond ni programmiin hel zaaval delhiitei hul niiluulne. 0 ashiggui yumaar ashig hiigsdiin eeljit teneglel.
1 | 7 Хариулах
zocin [66.181.189.129] 2019/2/21
PGP surah heregtei ehleed.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.116.226] 2019/2/21
202.131.225.197 IP хаягтай нөхөр тэ_нэг байж тэ_нэгээ мэддэггүй тэ_нэг байна.
1 | 0 Хариулах
MAC [202.131.225.197] 2019/2/21
macOS гэхгүй бол гайхаад гүүглээс хайх нь байна шүү.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.99.46] 2019/2/21
OS chine operating system- uildliin system. teriig n l orchuulsan bna. buruu yum alga
6 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/2/21
chi zaildaa
0 | 3 Хариулах
Зочин [203.91.116.226] 2019/2/21
Үнэнийг хэллээ
3 | 0 Хариулах
Зочин [124.154.221.20] 2019/2/21
oo sev haisan garuud odoo bolimoor ym. Odoo bur garchig shuumjildeg bolj. HAHA
2 | 0 Хариулах
Л.Пүрэвдорж [202.126.89.172] 2019/2/24
Монгол бичиг ахул хүмүүн төрөлхтөний нэгэн гайхамшигт соёл бөлгөө. Тийн учир зарим шушмай нар аргагүй хэнздэж байх. Энэ соёлыг мэдэхгүйн гаслант нар хол очиж хуц хонхорт уль. Монгол хүмүүс бид соёлоо ярьж байна. Та нарын мэдэх дангийн жа биш.Та нар мэддэггүй бол хохь чинь.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.120.147] 2019/3/1
Пүрэвдорж бүү хуцмой.
0 | 0 Хариулах