Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн Банканд шалгалт хийх ажлын хэсэгтэй уулзаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хөгжлийн банкныхантай уулзалт хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/849860765345989/

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын Засгийн газраас 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Хөгжлийн банканд шалгалт оруулах тухай тогтоол гарсан. 

Хөгжлийн банканд шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. 

Засгийн газраас Хөгжлийн банкад хийх ээлжит шалгалтын удирдамж гарсан. Хамрах хүрээнд энэ ажлыг 30 хоногийн дотор зохион байгуулна. 14 хоногийн дотор эхний үр дүнгээ танилцуулахыг үүрэг болгосон. 

Татан төвлөрүүлсэн бонд, тэр дундаа Чингис, Самурай бонд, дотоодын эх үүсвэр болон гаргасан баталгаа, батлан даалтын эргэн төлөлт ямар байгаа, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, санхүүжилт, зээлийн эргэн төлөлтийн түвшин, Хөгжлийн банкны өнөөгийн байдал, цаашид учирч болзошгүй эрсдэл зэрэг чиглэлээр шалгалтын ажил хийгдэнэ. 

Өмнө нь Монголбанкнаас Хөгжлийн банканд шалгалт хийхээр ажлын хэсэг очсон боловч тодорхой шалтгаанаар бичиг баримтаа гаргаж өгөөгүй гэдгийг Монголбанкны захирал мэдэгдсэн. Тиймээс Газрын газраас шалгалт оруулах болсон.