Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Бумбардай Австралийн кино фестивальд тавигджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Бумбардай хүүхэлдэйн кино 2019 оны нэгдүгээр сарын 15-нд Австралийн кино фестивальд тавигджээ.

28 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Австралийн "Flickerfest International Short Film Festival"-д энэ жил 85 орны 2,700 гаруй бүтээл өрсөлджээ. Тус фестивалийн "Flicker kids" төрөлд шилдэг есөн бүтээлийг шалгаруулахад Бумбардай хүүхэлдэйн кино багтсан байна. Мөн шилдэг есөд АНУ, Англи, Швейцар, Австралийн бүтээлүүд багтаж, үзэсгэлэнгийн хэсэгт танилцуулагджээ.

 

Тус хүүхэлдэйн киног Монгол, Япон, Солонгос, Тайланд, Хятад улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн бөгөөд, Монголын Үндэсний Брэндийн Зөвлөл дэмжин ажиллажээ.

http://flickerfest.com.au/2019-tour-art-press/

 
Бумбардай нь нүүдэлчин ахуй, өв соёл, ёс заншил, амьдралын хэв маяг, нүүдэлчдийн мөн чанар, хүмүүжил боловсролыг дэлхийн хүүхэд залууст зурган ном, хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг, нэмэлт контентууд болон холбогдох бүтээгдэхүүнүүдээр дамжуулан таниулан, сурталчилж, нүүдэлчин үндэсний баатрыг бий болгох зорилготой төсөл юм.

Бумбардай комикс ном нь 2015 онд Япон улсын Засгийн газраас зохион байгуулдаг "International Manga Awards" уралдаанд 46 улсын 317 бүтээлтэй өрсөлдөн, тэргүүн байрын шагнал хүртэж байсан.

Бумбардай нь одоо цуврал ном, хүүхэлдэйн кино, бүтээгдэхүүн болж худалдаалагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: ЭНД ДАРЖ авна уу.