• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Наро Банчэн Гэгээнтэн эх орондоо ирж, зарим эмнэлэгт агаар шүүгч хандивлажээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN
 

Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн сар шинийн өдрүүдийг эх орондоо угтахаар цөөхөн хоногийн чөлөөтэй иржээ. Тэрбээр энэ удаа “Наро Банчэн хутагт” сан болон “Нароба институт”-тэй хамтран хүүхэд багачуудын эрүүл мэндэд тустай хүмүүнлэгийн ажлыг өөрийн биеэр оройлон зохион байгууллаа.

H1N1 томууны вирус хүчтэй тархаад байгаа энэ үед бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн агаарын бохирдол ихтэй бүсийн 7 цэцэрлэг, Эх Хүүхдийн Үндэсний Эрүүл Мэндийн төв болон Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэсэн Magic ball агаар цэвэршүүлэгч 100 ширхгийг хандивлалаа.

Наро Банчэн Гэгээнтэн “Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд ханиад томуугаар өвчлөх нь өндөр хэмжээнд байгааг өдөр тутмын мэдээ мэдээллээс харж байлаа. Тийм учраас бидний өгч байгаа энэхүү агаар цэвэршүүлэгч өвдсөн хүүхдүүдийг түргэн илааршихад нэмэр болоосой, эрүүл саруул хүүхдүүдийг өвчлөхөөс урьдчлан сэргийлж агаарт байгаа халдварт вирусыг устгаж, тайван тухтай байх боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж хүссэн юм.

Мөн энэхүү хандивын аянд оролцсон өглөгийн эздэдээ ч багачууд дүү нарынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна” гэж онцлон дурьдаж байлаа.

 
 
 
 

Манай улсын нийслэлийн хувьд агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрчихсэн, хүүхэд багачууд гэлтгүй нийт хүн амынх нь нэжгээд хувь нь энэ төрлийн томуугаар өвчилчихсөн хүндхэн цаг үед номт улсад суралцаж буй Гэгээнтэн маань эх орныхоо хүүхэд багачуудын эрүүл мэндэд санаа тавьж, эх орондоо тээж ирсэн бэлгийг нь гардаж авсан ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга Ц.Алтантуяа “Хүүхэд эмчилнэ гэдэг бол асар том хариуцлага. Хүн эмчлэх, хүүхэд эмчлэх хоёр тэс өөр ажил, арга ухаан байдаг. Хүн өөрийнхөө зовиур шалтгааныг тоочдог бол харин хүүхдийг эмч бүх зүрх сэтгэлээрээ нарийн мэдэрч эмчлэх хэрэгтэй байдаг юм. Бидний энэ хүнд бөгөөд хариуцлагатай албыг ойлгож, хүндэтгэн зорьж ирсэн танд баярлалаа” хэмээж байв. Үнэхээр түүний алс холоос тээж ирсэн бэлэг очсон газар бүртээ талархал хүртэж байлаа.

Уг аппарат нь агаарт байгаа хорт вирусыг 99 хувь устгах, 30 минутын дотор өрөөний агаарыг ариутгаж цэвэршүүлэх, нэг цагийн дотор  PM-2.5 төрлийн агаарын бохирдлыг 90 хувиар саармагжуулахаас гадна 20-оод төрлийн үнэртүүлэгчтэй байдгаараа ихээхэн ач холбогдолтой юм байна.

Харин Наро Банчэн Гэгээнтэний хувьд 2015 онд ШУТИС-ийн Төрийн захиргааны менежментийн ангийг төгсөн үргэлжлүүлэн сургуульдаа Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. 

Түүнийг Наро Банчэн гэгээнтний VII дүрээр тодорч байхад Дээрхийн гэгээнтэн Шинжлэх ухаан, техник технологийн эрин үед эх орондоо сурч байгаа сургуулиа амжилттай суралцаж төгсөхийг захиж байсан юм.

Дээрхийн гэгээнтний захиасыг биелүүлж, эх орондоо эрдмийн зэрэг хамгаалсан Гэгээнтэн 2016 оны намар БНЭУ-ын Дарамсала хотод байх Жүдийн дацанд шавилан, гэвш лхаарамба Жадо ринбүчи Түвдэнжунайн удирдлага дор 3 дахь жилдээ суралцаж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.95.41] 2019/2/11
Ene lamnaas bolj manai ohiduud bugd buddiin shashintai bolchih geel baigaa shu hehe
1 | 0 Хариулах
Зочин [138.197.157.133] 2019/2/8
Энэ нэг балай сүйрцэн төвдүүдийн соёлоос хэзээ ангижрах улс вэ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.117.54] 2019/2/7
зассс гэгээрчихсэн бол хэдэн агаар цэвэршүүлэгч өгснөө хэвлэлээр рекламдуулаад байх хэрэг байдаг ч юм уу
1 | 0 Хариулах
цэцэг [103.57.93.152] 2019/2/5
тийм сүрхий гэгээнтэн юм бол энэ бохир ханиадыг идгээж ард түмэний ирээдүй болсон жаахан дүү нараа авардаа .ийм агаар шүүгчээр зүгээр болчихдог ханиад агаарын бохирдол биш бололтой юм .
0 | 1 Хариулах
Зочин [139.5.217.140] 2019/2/5
Гэгээнтэн гэдэг чинь гэгээрэх, эрдэм номын дээд оргилд хүрсэн гэсэн үг шүү дээ. Тэрнээс илбэ ид шид биш. Одоо хүртэл ид шид, бурхан байдаг гэж итгэж байгаа нь чинь харамсалтай. Иймээс л улс маань хөгждөггүй байх даа:((
6 | 0 Хариулах
цэцэг [103.57.93.152] 2019/2/5
14 p лам, жода нарын түвд лам нараас хараал яаж хийдэгийг л сурах байх .залуу хүн байна шинжилэх ухааны орчин цагын хүний мэдэх ёстой мэдлэгийг сурч байвал хэрэг болно.монгол хүн мөртлөө нэр нь хүртэл 14-р ламын удамын нэрээр нэрлүүлээд явж байгаа нь сайхан байдаг уу? .данзанлхүндүв гэдэг нэр чинь үе үеийн далай ламын удамын нэршүү дээ .норо банчин гэдэг чинь худалаа .норо банчингын хойд дүр биш .харин хувь хүнийхээ хувьд хүний ёсны эрдэм мэдлэг сурсан бол бусадаас онцгой төр улсад хэрэгтэй сэхээтэн байх байжээ .түвд хар ламын хар сахиуснаас хүнд хэрэгтэй монгол улсад хэрэгтэй юм юу ч сурахгүй .хайран залуу .H1NI ханиадыг шашины хүний хийдэг хараалаас бий болсон гэж би бодож байгаа .хар хараалчийг хар савараа тат л гэж хэлэх ёстой байхаа залуу минь .
1 | 4 Хариулах
Зочин [66.181.185.95] 2019/2/4
Төвдийн далай ламд мөргөж эх орноосоо урвасан Арслантайж хүүгийнхээ толгойг авахыг Цогт хунтайж хүлээн зөвшөөрч байгаа тухай Цогт тайж киноноос дахин үзэхдээ орчин цагт бид бүгд толгойгүй болох байсан байхдаа хэмээн бодлоо. Эх орны минь тусгаар тогтнол эрх чөлөө урваач шарваач хүүгээс нь чухал байжээ. Эх орончид
3 | 4 Хариулах
Зочин [107.77.173.3] 2019/2/5
2-р дайны үед хийгдсэн,түүхийг маш их гуйвуулсан,хэт үзэл сурталжсан уран сайхны кино,бодит амьдрал хоёр чинь шал өөр юм байдаг юм шүү дээ.
1 | 0 Хариулах
Хаха [66.181.161.4] 2019/2/4
Udahgui l neg toirogt sh@@j yvah baih daa.
4 | 0 Хариулах
Zochin [115.126.217.60] 2019/2/4
Buzariin shar huvalj
3 | 6 Хариулах
Зочин [202.21.106.163] 2019/2/4
Bi yum handivlah gj bn shuu! Cameraa avaad ireerei. Lam hun ingemeergui bnaa
5 | 2 Хариулах
Зочин [202.126.89.46] 2019/2/4
nugu huuhnuudin durtai lam bnshd
3 | 0 Хариулах
Зочин [98.144.124.16] 2019/2/4
энэ залуу ажил хеделмер хийдэггvй л бж таараа хаанаасаа менге олсон юм бол
5 | 7 Хариулах
Zochin [115.126.217.60] 2019/2/4
Lam nart humuus zugeer suuj bhad n mungu uguud bdiishd. Mededguimui
4 | 3 Хариулах
Зочин [98.144.124.16] 2019/2/4
энэ бол ёстой бизнес юм аа олон нийтийн м/х -р vзvvлж харуулаад л
5 | 3 Хариулах
Зочин [202.126.89.151] 2019/2/4
Загварын тайзан дээр алхаж баймаар дамшиг бна кк.
2 | 1 Хариулах
Зочин [202.9.42.99] 2019/2/4
Өмхий лам үхсэн бааснийхан гэгээнтэн .
13 | 12 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/2/4
Та өөрийнхөө өмхий хамар, ширгэсэн тархиа цэвэрлэж цэнэглэхгүй бол гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйл ч таны хувьд өмхий л байх болно, таныг бурхан ивээх болтугай
14 | 6 Хариулах
Зочин [202.9.42.99] 2019/2/4
Битгий хуцаааа ац минь.
6 | 7 Хариулах
Зочин [103.229.121.202] 2019/2/4
202.9.42.99 чи өөрөө ганц ширхэг агаар цэвэршүүлэгч эмнэлэгт хандивласан уу? Наад лам чинь чамайг бодвол нийгэмд хэрэгтэй үйлс хийж байна. Чи бол тамын тогоон дотроо тарвалзсан атаархуу муу сүг л байна.
17 | 5 Хариулах