Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Мобикомын засвар үйлчилгээ Төв Азийн шилдгээр тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 2 сарын 2
Сурталчилгаа

Мобиком Корпораци Төв Азийн орнуудын 60 байгууллагаас “Шилдэг дилерийн засварын төв” номинацид тэргүүллээ.

Samsung Electronics-ийн зүгээс жил бүр зохион байгуулдаг менежментийн бага хурал энэ удаад Казахстан улсын Алматы хотод нэгдүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд Казахстан, Киргиз, Тажикистан, Туркмен улсын төлөөллүүд оролцож шилдгийн шилдэг дилерээ шалгаруулснаас Монгол улсыг төлөөлсөн 5 байгууллагаас гар утас засварын төвийнхөө үйл ажиллагаагаар Мобиком Корпораци шилдэгт шалгарчээ. 

Мобикомын засвар үйлчилгээний төв нь Samsung гар утасны засварыг 2011 оноос эхлэн хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн бөгөөд олон улсад мэргэшсэн сертификат бүхий инженер, тусламж үйлчилгээний ажилтнууд хүн бүрд дэлхийн стандартад нийцсэн, төгс үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн бусад брэндийн гар утаснуудыг ч албан ёсны эрх, баталгаат засварын төвийн үйлчилгээтэйгээр Монголын зах зээлд худалдаалдаг аж.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.