Өчигдөр буюу Пүрэв гарагт Хятадын Гаалийн Ерөнхий Газар Монгол Улсаас гахай, зэрлэг гахайн мах импортлохыг хориглосон шийдвэрийг гаргаснаа албан ёсны вэбсайт дээрээ мэдээлжээ.
Нэгдүгээр сарын дундуур Монгол улсад гахайн ханиадны тархалт дэгдсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна. Хилийн хориг Мягмар гарагаас эхлэн хэрэгжих гэнэ.
Африкаас гаралтай гахайн ханиадны вирус Хятад улсад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн тархсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсын 25 мужийг хамарч, 900,000 гаруй гахайг устгалд оруулаад байгаа юм.
Хятад улс Монголоос гахайн мах импортлохыг зөвшөөрдөггүй. Гэхдээ хууль бус замаар хил давуулах явдал түгээмэл байдаг гэнэ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!