Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР ХЯЗГААРЛАНА

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:43 2019/01/24

Нийслэл удирдлагууд, Замын цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Тээврийн газраас сар шинийн баяртай холбогдуулан дугаарын хязгаарлалт хийх хуваарь болон зарим авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2240478849535395/

 

16:10 2019/01/24

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний талаар шийдвэр гаргажээ.

Ингээд автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглохоор шийдвэрлэсэн байна.
 

Энэ үед өвлийн хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох аж.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авах юм байна.

 

Энэ талаар удахгүй хотын захиргаанаас дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.

16:43 2019/01/24

Нийслэл удирдлагууд, Замын цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Тээврийн газраас сар шинийн баяртай холбогдуулан дугаарын хязгаарлалт хийх хуваарь болон зарим авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2240478849535395/