Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ганган гарын бэлэг

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 24
Сурталчилгаа

- Эрүүл мэндийн олон бүтээгдэхүүн байна, барагшун юугаараа давуу, онцлог байдаг талаас нь яриагаа эхлүүлье

- Барагшун нь бусад биологийн идэвхит бүтээгдэхүүнтэй харьцуулбал байгаль дээр цэврээрээ тогтдог, хамгийн олон төрлийн эрдэс бодис, макро микро элемэнт, аминдэм агуулсан бүтээгдэхүүн юм.

Өндөр эрдэслэг, шүлтлэг чанар нь хүний биеийн хүчиллэг орчныг саармагжуулах, PH-н харьцааг тогтворжуулах организмд дутагдаж байгаа амин дэм, эрдэс, элементийг хангаж эд эсийг нөхөн төлжүүлэх, дархлааг сэргээх, эмчлэх, урьдчилан сэргийлэх, залуужуулах үйлчилгээтэй.

 

Хүн эрүүл чийрэг, эд эс нөхөн төлжиж, дархлаа сайтай, үргэлж залуу мэт биологийн үйл явц тасалдалгүй явагдаж байхын тулд өдөр тутам хоол хүнснээс 60 орчим амин дэм, эрдэс элемент авч байх шаардлагатай болдог. Эдгээрээс 40 гаруйг нь дан ганц Барагшунаас өдөр тутам авах боломжтой.

Дархлаагаа сайжруулах, нойргүйдэл, харшил, ходоодны улайлт, шархлаа, даралт тогтворжуулах, зүрх судасны эмгэг, элэг, бөөрний өвчин гэх мэт 400 гаруй өвчин эмгэгт ууж, гаднаас түрхэх байдлаар хэрэглэдэг.

Олон улсын судлаачид барагшуныг шингэн хэлбэрээр хэрэглэх нь биед хамгийн ашигтай, хамгийн үр дүнтэй гэдгийг тогтоосон байдаг. Бид энэхүү бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх зориулаттайгаар савлан хэрэглэгчдэд хүргэж байна. Өдөр тутам дархлаа сайжруулж, эрч хүч нэмэгдүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хордлого тайлах зэрэг маш олон зорилгоор шууд хэрэглэхэд тохиромжтой биологийн идэвхит бүтээгдэхүүн юм.

- Байгалийн барагшуныг ямар технологиор боловсруулдаг вэ? Манай улсад энэ төрлийн бүтээгдэхүүний чанарын стандарт ямар байдаг вэ?

- Монголчууд эртнээс барагшуныг боловсруулах, эмчилгээнд хэрэглэх маш их туршлага, уламжлалтай. Ялангуяа уламжлалт эмийн жоронд өргөн ашигладаг. Үүнийг уламжлалт технологиор, орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашиглан боловсруулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

Манай үйлдвэр шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан бөгөөд эрүүл ахуй, үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн ажлын байртай, ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн”, мэргэжлийн Хооллолт судлаач, Уламжлалт анагаах ухааны эмч, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна.

ЭМЯ-ны Биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, Оюуны өмчийн газрын Барааны тэмдэг, Барагшун боловсруулах Зохиогчийн эрх /патент №4367/-ийн дагуу Монгол улсад мөрдөж байгаа MNS:6578-1-2016, MNS:6578-2-2016, MNS:6578-3-2016 стандартаар барагшун боловсруулан үйлдвэрлэдэг.

- Компанийн тухай танилцуулна уу?

- “АЛТАН БИОПЛАС” ХХК нь 2016 онд Биологийн идэвхит болон Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа эрхлэх, Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн иновацийг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан.

Манай компани Барагшун боловсруулах, түүгээр Биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдгээр бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэхээс  гадна 2017 оны 7 сараас БНХАУ-д  экспортлоод байгаа бөгөөд Ази, Европын орнуудад экспортлох зорилт тавин ажиллаж байна.

- Танай бүтээгдэхүүний талаар хүмүүсийн хандлага ямар байна?

- Барагшуныг зөвхөн ясны бэртэл гэмтэлд уудаг гэж үздэг байсан хандлага өөрчлөгдөж, илүү олон төрлийн өвчин эмгэгт хэрэглэж дадаж байна.

Өвдсөнийхөө дараа эм хэрэглэх бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, лабораторид синтезийн аргаар гаргаж авсан бэлдмэлээс татгалзаж байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх хандлага сүүлийн үед давамгайлж эхэлсэн. Ийм учраас барагшуныг хэрэглэж байгаа хүмүүс улам бүр нэмэгдэж, эрүүл мэндэд олон сонирхолтой үр дүн гарч байна.

- Барагшуныг хэрэглэхэд анхаарах зүйл, хориглох, харшлах зүйл байдаг уу?

- Жирэмсэн, хөхүүл эмэгтэй болон хортой хоргүй хавдрын үед, зөгийн балны харшилтай хүн уухыг хориглоно. Нарийвчилсан эмчилгээнд эмчийн заавраар хэрэглэнэ.

Бусад тохиолдолд эмчийн зааваргүйгээр шууд болон найруулан хэрэглэж болно. Бүтээгдэхүүн бүр дээр хэрэглэх зааврыг бид оруулж өгсөн байгаа. Барагшуны агууламж, савлагааны төрлөөс үл хамааран нэг ижил бүтээгдэхүүн гэж ойлгож болно.

- Хүмүүс аль бүтээгдэхүүнийг нь илүү сонирхож байна?

- Бид одоогоор 5 төрлийн бүтээгдэхүүнийг гаргаад байна.

Зөгийн балтай, ууттай савлагаа нь нэг удаагийн хэрэглээнд шууд уухаар зориулсан тул хүмүүс их дуртай байгаа. Ялангуяа албан байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэндэд анхааран хордлого тайлах, дархлааг дэмжих зорилгоор захиалан авдаг.

Мөн 7-70%-ын агууламжтай шилэн эко савлагаатай барагшуныг 30-90 хоногийн хугацаанд курс эмчилгээний зориулалтаар сонгодог.

 

Сар шинийн баяр ойртоод хүмүүс 5 ширхэгтэй шинэ савлагааг гарын бэлгэнд зориулан ихээр авч байна. Ойр дотныхоо хүмүүст эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн бэлэглэх сонирхолтой холбоотой болов уу. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хямд байх боломжтой учраас үнийг нь бид 3500 төгрөг болгон хямдруулж гаргасан.

Мөн хэрэглэгчиддээ ойртуулах үүднээс Ази фарм, Монфа, Монфарм, Хүрмэн, Торгон туул, Отэсо, Баян-Уул зэрэг сүлжээ эмийн сангууд, Эрдэнэт, Дархан, Багануур, Чингис хотууд, онлайн худалдааны сайтуудаар дамжуулан борлуулж байгаа.

 

- Бэлгийн багц нь үнэ хямд, их үзэмжтэй санагдлаа, хаанаас авч болох вэ?

- Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаануудад оролцож байгаа. Мишээл, Дүнжингарав, Хүннү Молл, Home Plaza зэрэг худалдааны төвүүдэд зохиогдож байгаа үзэсгэлэн худалдаанаас авах боломжтой. Мөн барагшуны захиалга, хүргэлтийн талаар 77110409 утаснаас мэдээлэл авч болно.

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.