Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Гундсан арьсаа сэргээж, нөсөө толбоноос салах шилдэг арга Монголд нэвтэрлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Манай орны эрс тэс уурын амьсгалаас шалтгаалж хүмүүсийн арьс хуурайшиж, өнгөө алдан, нөсөө толботой болох нь элбэг. Ялангуяа хотжилтын нөлөөгөөр хөрс агаар бохирдож, үүнийг дагаад арьсны элдэв асуудлууд ч нэмэгдэх болсон. Тэгвэл арьсны эдгээр хүндрэлтэй асуудлыг богино хугацаанд үр дүнтэй шийддэг мезотерапи эмчилгээ, үйлчилгээгээр тэргүүлэгч Surface-Paris брэнд Монгол албан ёсоор орж иржээ. Дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг салбартаа нэвтрүүлэгч “Beau Monde” арьс, гоо заслын эмнэлэг тус брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа аж.

Францын “Surface-Paris” брэнд нь эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд хувьсал хийж, зах зээл дээр огт байгаагүй шинэлэг найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгон гарч ирсэн түүхтэй. Тэд олон мянган хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаан дээр үндэслэж хүмүүсийн хамгийн ихээр санаа зовниж, сэтгэл хангалуун бус байдаг арьсны шинж чанаруудад тулгуурлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэжээ.

“Surface-Paris брэнд мезотерапи эмчилгээг зөвхөн эмнэлэгт хийлгэдэг гэх ойлголтыг халж гэртээ өөрөө хийх боломжийг хэрэглэгчдэд анх олгожээ”

Тус брэндийн мезотерапи эмчилгээний бүтээгдэхүүнүүд нь гайхалтай богино хугацаанд үр дүнгээ үзүүлдэг бөгөөд  урт хугацааны турш үйлчилгээгээ барьдаг давуу талтай. Мөн мезотерапи эмчилгээг зөвхөн эмнэлэгт хийлгэдэг гэх ойлголтыг халж гэртээ өөрөө хийх боломжийг хэрэглэгчдэд анх олгожээ. Өнөөгийн завгүй амьдралын хэв маягт нийцсэн энэхүү бүтээгдэхүүн нь олон улсад борлуулалтаараа дээгүүрт ордог нь хэрэглэгчдийн хүсэлд хэр нийцсэнийг илтгэдэг.

 

Мезотерапи гэж юу вэ?

Мезотерапи гэдэг нь тарилгын аргачлалаар арьсны эсийн дунд давхарга руу эмийн бэлдмэл, амин дэм гэх мэт эмчилгээний бүтээгдэхүүнийг шингээх аргачлалаар хийгддэг, арьсны төрөл бүрийн асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг эмчилгээний нэгэн төрөл юм. Энэхүү эмчилгээг анх 1952 онд Францын эмч Мишель Пистор нээсэн бөгөөд хамгийн анх гар аргаар нэг удаагийн ариутгасан зүү ашиглан маш бага тунгаар арьсанд тарьж байжээ. Эхэндээ энэхүү тарилгыг хэрх өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг байсан бөгөөд техник технологи маш хурдацтай хөгжсөнөөр хөгшрөлтийг удаашруулах мөн урьдчилан сэргийлэх зорилгоор арьс, гоо сайхны салбарт ашиглаж болохыг илрүүлсэн.

Энэхүү эмчилгээ нь хөгшрөлтийн шинж тэмдэгтэй тэмцэх, арьсыг чангалах, батга болон нөсөө толбо гэх зэрэг асуудлыг шийдэх, арьсыг цайруулж, чийгшүүлэх, залуужуулах үйлчилгээ үзүүлдэг. Нэг ёсондоо мезотерапи гэдэг нь арьсны өөрийн коллаген ба эластины үйлдвэрлэлтийг дэмжиж, сэргээдэг, илүү удаан хугацааны үйлчилгээтэй эмчилгээ юм.

 

“MESO-Bright нь сэвх нөсөө толботой арьсанд илүү үр дүнтэй бөгөөд арьсыг дотроос нь эмчилж, жигд өнгөтэй, залуу, өнгөлөг болгох үйлчилгээ үзүүлдэг”

Мезотерапиг гэртээ хийх шинэ санаачилга

Surface Paris брэндийн MESO-GLOW болон  MESO-BRIGHT  бүтээгдэхүүн нь мэргэжлийн эмнэлэгт хийгддэг мезотерапи эмчилгээнээс үүдэлтэй. Энэхүү бүтээгдэхүүнийг  5 долоо хоног хэрэглэдэг бөгөөд арьсыг гялалзуулж, хөгшрөлтийг удаашруулан арьсанд дээд зэргийн гүн чийгшил өгдөг. Мөн MESO эмчилгээ нь гиалуроны хүчил, витамин болон эрдэс амин дэмд суурилсан маш тэжээллэг бөгөөд чийгшүүлэх болон сэргээн сайжруулах шинж чанарыг агуулдаг онцлогтой.

Тусгайлан бүтээсэн “roller” буюу өнхрүүшийг ашиглан витамин, эрдэс агуулсан серумийг арьсны давхарга руу шингээх аргачлалаар хийдэг. Энэхүү бүтээгдэхүүн нь арьсыг богино хугацаанд гүн чийгшүүлж, серумд агуулагдах витаминыг арьсанд жигд сайн шингээж өгсөнөөр эрүүл, залуу, өнгөлөг арьстай болгодог. Харин MESO-Bright нь сэвх нөсөө толботой арьсанд илүү үр дүнтэй бөгөөд арьсыг дотроос нь эмчилж, жигд өнгөтэй, залуу, өнгөлөг болгох үйлчилгээ үзүүлдэг.

“Surface Paris”-ийн мезотерапи эмчилгээг илүү богино хугацаанд, илүү өндөр үр дүнтэйгээр авахыг хүсвэл эмнэлгийн нөхцөлд, мэргэжлийн эмчээр хийлгэх тусгай бүтээгдэхүүнийг ч бас санал болгодог байна. Beau Monde эмнэлэгт мэргэжлийн мезотерапи эмчилгээг өндөр түвшинд үзүүлж байгаа бөгөөд шинэ брэндийн нээлтэд зориулан эхний 30 үйлчлүүлэгчиддээ MESO-Bright бүтээгдэхүүнийг бэлэглэнэ гэдгээ онцолж байсан юм.

 

Судалгаа шинжилгээгээр тэргүүлэгч брэнд

Laboratoires Surface-Paris компани нь хамгийн анх арьсны сэвх нөсөө толбыг арилгах болон гэрэлтсэн толигор арьсыг хүмүүст бэлэглэх зорилгыг өмнөө тавьж байгуулагдсан гэдэг. Зорилгынхоо хүрээнд маш олон жилийн судалгаа хийсний эцэст гиалуроны хүчил, антиоксидант болон далайн замагны өвөрмөц хослолоор шинэ найрлагатай бүтээгдэхүүн гаргаж, гайхалтай нээлт хийжээ. Тиймээс ч Surface-Paris нь судалгааны ач холбогдол, шинэлэг инноваци шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үргэлж эрэлхийлэхийн давуу талыг хамгийн сайн мэддэг. Тэд салбартаа нэрд гарсан арьсны эмч мэргэжилтнүүд, эрдэмтэдтэй хамтран ажилладаг тул судалгаа, шинжилгээний баг нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгт бүрэн дүүрэн итгэдэг байна.

Брэндийг үндэслэгч Dr. Bernard Sillam эмч нь 3 эмнэлэг нээсэн бөгөөд зуун мянга гаруй арьсны хүнд асуудалтай өвчтөнг эмчилсэн байдаг. Тэрээр 35 жилийн дадлага, туршлага дээрээ үндэслэн эмнэлэг дээр хийгддэг мезотерапи эмчилгээг гэртээ өөрсдөө хийх боломжийг анх нээснээрээ түүхэнд нэр нь бичигдсэн эрдэмтэн юм.  

Та Франц бүсгүйчүүдийн өөгүй сайхан арьсны нууцыг мэдэрч, гундсан арьсаа сэргээж, сэвх нөсөө толбоноос салахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой.

 

https://www.facebook.com/BeauMondeClinic/

Утас: 7555-1188, 9999-3612

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.