Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Анхаарлын эдийн засагт та үнэт цагаа үрсээр байна уу?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 22
Сурталчилгаа

Бид гайхалтай цаг үед амьдарч байна. Хязгааргүй мэдээлэл, харилцаа, ухаалаг утас, интернэтийн ачаар хурууны үзүүрт бүх зүйл хөдлөх мэт. Гэхдээ бидэнд байхгүй зүйл бол хязгааргүй цаг хугацаагаар анхаарал төвлөрүүлэх чадвар юм.

Цаг хугацааг өөрт буй хамгийн үнэтэй баялаг хэмээн үнэлж эхэлбэл хамгаалж эхэлдэг. Анхаарлын эдийн засагт өөрийн анхаарлыг хэрхэн хуваарилахад суралцах нь нэн чухал ур чадвар болоод байна.

 

Гар утас, апликейшн, вэб хуудас зэрэг  таны харцыг булааж, анхаарлыг татах бүтээгдэхүүнүүд их болж. Хэвлэлийн компаниуд албаар уур хүргэмээр гарчиг сонгодог. Хүн бүр  эерэг мэдээлэл уншмаар байна гэдэг ч эсрэгээрээ тодорхойгүй эсвэл золгүй явдлыг илүү сонирхож уншдаг нь олон жилийн тоон үзүүлэлтээр нотлогдсон зүйл. Тэд үүнийг мэддэг ч  давуу талаа болгон, таныг өдөөн хатгасан гарчиг бичсээр л байна. Таны анхаарлыг татаж чадвал тэдний бизнес амжилттай хэмээнэ.

Энгийн асуултаас эхэлье. Та гар утсаа зорилгоо гүйцэлдүүлэх, мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байна уу эсвэл гар утас таныг ашиглаад байна уу? 

Өөрийн мэдэлгүй фэйсбүүк пост доош гүйлгэж байхдаа “Та бол бүтээгдэхүүн, таны анхаарлыг тэд худалдан авч байна” гэдгийг өөртөө үргэлж  сануулаарай. Таны харсан зар болгоны ачаар фэйсбүүк мөнгө олж байдаг. Мөн таны анхаарал худалдааны зах зээлд орж нэг нь зараад нөгөө нь худалдан авч, компаниуд ашиг олж байдаг нь гашуун ч гэсэн үнэн юм.

Хэрэв амьдралаа баялаг болгохыг хүсвэл хамгийн үнэтэй баялагаа зөв зарцуулаарай.

Та ЭНД дарж илүү их мэдээ,мэдээллийг авна уу

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.