Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

"OH MY ENGLISH CHALLENGE-2" бүртгэл эхэллээ!

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Brighton English Speaking Center -с улирал бүр зохион байгуулдаг өдөр бүр АНГЛИ ХЭЛЭЭ хийх зуршлыг бий болгох зорилготой "OH MY ENGLISH CHALLENGE-2" “Эрдэм Бэлэглэе” уриатайгаар эхлэх гэж байна.

Хэл сурж буй дийлэнх хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа болох өөрийгөө дайчилж, өдөр бүр цаг гаргаж чаддаггүй асуудлыг маш ухаалгаар шийдэж чадсан тэдний санаа амжилттай хэрэгжиж өнгөрөгч оны 11 сард зохион байгуулагдсан “OH MY ENGLISH CHALLENGE-1"-д нийт 205 оролцогч оржээ.

Харин хоёрдах удаагийн чаллэнжээрээ тэд нийт залуустаа хэл сурах зөв дадлыг суулгахаас гадна, мэдлэгтэй амьдрах бас нэгэн чухал хүчин зүйл болох НОМ УНШИХЫН чухлыг ойлгуулах давхар зорилготойгоор зарлажээ. Өөрөөр хэлбэл, 1 сар өөрийнхөө төлөө шаргуу хичээллэсэн бүх ялагчиддаа уламжлалт ёсоор чаллэнжийн бооцооноос гадна эрдмийн дээд НОМ бэлэглэхээр шийдсэн байна.

Харин чаллэнжийн ялагчдын гарт очих эдгээр номнууд нь яг одоо Монголд хамгийн их эрэлттэй номнуудаас эхлээд, дэлхийд бэстсэллэр хүртэл доорх 6 ШИЛДЭГ НОМ багтжээ.

  1. ЭЛОН МАСК
  2. ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ УРЛАГ
  3. ШИК ХАТАГТАЙН ЗӨВЛӨГӨӨ
  4. АНГЛИ ҮГ ЦЭЭЖЛЭХГҮЙ БАЙХЫГ ЧИНЬ ХАРНА АА - 2
  5. ХУВИЙН МАНЛАЙЛАЛ БА НЭГ МИНУТЫН МЕНЕЖЕР
  6. ӨГСӨХ ЗАМ
 
 
 

Ингээд олон нийтийн хэл сурах энэхүү үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж буй дээрх 6 номын мэдээлэл болон Англи хэл сурч байгаа зорилго нэгт залуусын хувьд нэг сумаар олон туулай буудах энэ сайхан боломжийн дэлгэрэнгүй мэдээллийг тэдний Brighton – English Speaking Center хуудаснаас эсвэл доор байгаа эвэнтийн линкээр орж танилцаарай.

ЧАЛЛЭНЖИЙН ПРОЦЕССЫН ТУХАЙ ТОВЧХОНООР:

За ингээд эхэлье. Бүх зүйл маш амархан. Энэ чаллэнжид оролцсоноор үндсэндээ та 1 сарын хугацаанд өдөр бүр Англи хэлний даалгавар гүйцэтгэнэ. Бид даалгаврыг тавина, та гүйцэтгэнэ.

Даалгавраа та 50 хүнтэй хаалттай FB группт авч, мөн гүйцэтгэнэ. Хэрэв та олон хүний дунд оролцох хүсэлгүй бол бид танд имэйлээр ганцаарчлан оролцох бас боломж бэлдсэн шүү. Ямар ч гэсэн танд өдөр бүр аз жаргалын даалгаврууд очих болно.

Харин даалгаврын хувьд READING, LISTENING& WRITING, SPEAKING гэсэн Англи хэлний 4 үндсэн чадваруудад төвлөрч бодитой үр дүн гаргах маш өгөөжтэй даалгавруудыг бид илгээх болно. Ингэхдээ 7 хоног бүр нэг чадвар дээр төвлөрнө.

Манай чаллэнжийн оргил хэсэг бол яахын аргагүй НОМ бас БООЦОО. Та даалгавраа яг цагт нь оруулж явсаар 1 сарын дараа танд нийт бооцооны мөнгө хувааж авах болон манай хамтран ажиллагч байгууллагуудын Монголдоо төдийгүй дэлхийд бэстсэллэр номнуудыг үнэгүй авах юм. Татгалзах аргагүй санал байгаа биз?

Аа мөн, та миний түвшин хүрэх болов уу яах бол гэж санаа зоволтгүй. Учир нь бид 2 өөр төрлийн түвшин бэлдсэн тул та өөрийн таарах түвшинд оролцох боломжтой.

Хамтдаа Англи хэлээ давтаж байгаа, шалгалтанд бэлдэж байгаа найз нөхдөө энэ сайхан боломжид уриалж хамтдаа оролцоорой. Та олуулаа оролцох тусам хураамжийн үнэ буурна шүү.

ХУРААМЖ: /Бүртгүүлэх найзуудын тооноос хамаараад/

FB группт оролцох: 20,000₮-30,000₮

Имэйлээр оролцох: 40,000₮-50,000₮

Эртэч шувуу хөнгөлөлт: 1 сарын 23-ны дотор амжиж хөнгөлөлттэй үнээр бүртгүүлээрэй. /FB группт оролцох: 25,000₮ , Имэйлээр оролцох: 45,000₮/

ХУГАЦАА: Бүртгэл 02 сарын 17-ныг дуустал явагдаад 18-ны ДАВАА гарагт эхэлнэ

Бүртгүүлэх холбоос: https://tinyurl.com/yceyoczg

Брошур үзэх холбоос: https://tinyurl.com/y7cce8ko

Жич: Бидэнтэй хамтран ажиллаж буй ШИЛДЭГ 6 НОМЫН ТОО хязгаартай тул бид ялагч болсон хүмүүсээ бүртгүүлсэн дарааллаараа эдгээр номноос сонгох эрх өгөх тул  та түрүүлж бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулаад, дуртай номоо бусдаас өмнө сонгоорой!

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:  https://www.facebook.com/events/636846936773623/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.