Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Цаг, мөнгийг тань хэмнэх онлайн фарм маркет үүдээ нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Эрүүл мэнд хүний нэн тэргүүний хэрэгцээ. Өвчнөө эмчлэх, урьдчилан сэргийлэх зэрэг олон шалтгаанаар эмийн санг зорих шаардлага гардаг. Эм, эрүүл мэндийн барааг худалдан авах үйл ажиллагааг хялбарчилж, хэрэглэгчдэд илүү боломжуудыг бий болгосон нэгэн шийдлийг Монголын эмийн зах зээлийн тэргүүлэх компаний нэг Мөнхийн Тун танилцуулж байна.

Тэд www.hedu.mn эрүүл мэндийн цахим платформтой хамтран онлайн фарммаркетаа нээжээ.  Тус компаний  нээж буй онлайнфарм маркет нь хэд  хэдэн давуу тал, боломжуудыг танд олгоно.

Мэдээж  интернэт дэлгүүрийн  гол зарчим болох  хүсссэн газраа хүргүүлэн авах боломжтой.  Хүргэлтийн  бүс нь  харьцангуй өргөн. Өөрөөр хэлбэл 7 буудлаас Зайсан, Офицеруудын ордноос Таван шар,  хүртлэх том тойрог дотор  худалдан  авсан бараагаа хүргүүлэн авах сонголт  нээлттэй.

Түүнээс гадна онлайн фарм маркетаар үйлчлүүбэл  бүх барааг   худалдаанд байгаа үнээс хямд авах боломж бүрдүүлжээ.  Ялангуяа ямар нэг эмийг олноор нь, байнга авдаг  хүмүүст бүр их ашигтай  байх нь тодорхой.  

Хэрэв та жортой эм авах хэрэгцээтэй, эсвэл очиж авах  хүсэлтэй байвал  таны цагийг хэмнэх хамгийн супер, зөвхөн онлайн маркетад байх  боломжийг танд  олгож байна.

Энэ бол барааг тань урьдчилан бэлтгэх буюу бэлэн байлгах үйлчилгээ. Та онлайнфарм маркетаас  бараа худалдан авсан ч тэр дороо авах завгүй боломжгүй байсан ч санаа зоволтгүй. Худалдан авсан бараа тань таныг очиход савлагдан бэлэн  хүлээж байх болно. Бараагаа авахдаа хүлээх, дугаарлах шаардлагагүй.

Жортой эмийг хүргэх боломжгүй тул уг үйлчилгээ  илүү тохиромжтой. Эмч жор бичиж өгсөн бол тэр дор нь хямд, дараалалгүй, шуурхай авах боломжоо эргэлзэлгүй эдлээрэй. Манай салбарууд 1 дүгээр эмнэлэг,3 дугаар эмнэлэг, Эх нялхасын төв, гэмтлийн эмнэлэг зэрэг томоохон эмнэлэг дотор байрладаг.

Барааг очиж авах сонголтонд хэрэглэгчид олгож байгаа бас нэг чухал боломж бол өөрийнхөө өмнөөс хэн нэгнээр  бараагаа авхуулах. Та ээждээ, аавдаа эсвэл өөр хэн нэгэнд бараа худалдан авч өгсөн,  эсвэл өөрөө завгүй бол хэн нэгнээр худалдан авсан бараагаа сонгосон салбараасаа очиж авхуулах боломж бас бий. Энэ тохиолдолд та өөрийн худалдаж авсан барааны захиалгын дугаар, утасны дугаар зэрэг өөрийгөө таних мэдээллүүдийг л “бие төлөөлөгчдөө” өгөхөд хангалттай. Манай ажилтнууд таны барааг дээрхийн адил  бэлтгэн олгох болно.

Цаг зав, мөнгөөө хэмнэх хүсэлтэй, эрүүл мэндийн барааг худалдан авах хэрэгцээ гарсан хүн бүхнийг шаардлагатай эм, витаминаас эхлээд амны хаалт  хүртэл  багтаасан Мөнхийн тун ОНЛАЙН ФАРМ МАРКЕТ http://shop.hedu.mn-д  урьж байна. Гэрээсээ гаралгүй, эрүүл мэндийн асуудлаа шийдэхэд тань бид туслана.

Бид цаашид үйлчлүүлэгчидддээ зориулан улам олон бараа, илүү боломжуудыг санал болгох болно

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.