Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дэнзэн: “Herbalife Nutrition” Монголоос гадна 93 улсад үйл ажиллагаа явуулж байна

ikon.mn
2019 оны 1 сарын 21
Сурталчилгаа

Herbalife Nutrition” компанийн Монгол дахь салбарын суурин төлөөлөгч Г.Дэнзэнтэй ярилцлаа. Тэрбээр Монгол улс дахь “Herbalife”-ын салбарыг 2011 оноос хойш удирдан ажиллаж байгаа юм.


 

-“Herbalife Nutrition” компани 2011 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Монгол Улсад салбараа нээх ажил анх хэрхэн эхэлж байв?

-“Herbalife” брэнд Монгол Улсад 2011 оноос ч өмнө танигдсан, бүтээгдэхүүнүүд нь манай зах зээлд орж ирдэг, хэрэглэгчидтэй ч болчихсон байсан. Өөрөөр хэлбэл, 2011 он гэхэд Монгол Улсад “Herbalife” хэдийн танигдсан байсан учраас үйлчлүүлэгч нартаа илүү ойртох үүднээс “Herbalife Nutrition” компанийн салбар оффис зайлшгүй байх шаардлага тулгарсан.

“Herbalife” бол дэлхий дахинд танигдсан брэнд учраас Монголд салбар нь байгаагүй ч амьдралаа өөрчилж, эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдрах арга барилыг эрэлхийлсэн хүмүүс хэрэглэдэг болчихсон байсан. Түүнчлэн найз нөхөд, гэр бүлийнхэндээ ч “Herbalife”-ыг танилцуулж, тэр хэрээр хэрэглэгчийн тоо өсөх болсон. Ингээд “Herbalife Nutrition” компанийн зүгээс 2011 онд Монголд салбар охин компаниа нээн хөгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байдаг.

-Таныг Монгол дахь салбарын суурин төлөөлөгчөөр хэрхэн сонгосон бэ?

-Би 11 жилийн өмнө “Herbalife”-ын бүтээгдэхүүнтэй танилцсан. Энэ брэндийн ачаар би илүүдэл жинтэйгээ тэмцэж, 128 кг-аас 92 кг болж өөрчлөгдсөн.

Бүтээгдэхүүнийг нь мэддэг, хэрэглэдэг, байгууллагын үйл ажиллагааг ойлгодог байсан болохоор тухайн үед компаниас Монголын салбарыг хөгжүүлээч гэсэн санал тавихад ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрсөн. Ийм завшаан олдсон нь миний хувьд том аз гэж боддог.

-Дэлхийд хэдийн танигдсан “Herbalife Nutrition” компани хэдэн онд хаана байгуулагдсан юм бол?

-Манай компани 1980 оны хоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод байгуулагдсан. Тухайн үед дэлхийн хүн ам эрчимтэй өсөж, түүнээс улбаалан хүнсний хангамжийн асуудал тулгамдсан. Өсөн нэмэгдэж байгаа хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд аж ахуйчид нэг бичил үрнээс олон жимс ногоо гаргаж авахыг зорьж байж.

Жишээ нь, алимны нэг үрнээс арван алим яаж бий болгох вэ гэж зорьсон. Харамсалтай нь, бичил үрийг олон дахин хуваах хэрээр найрлага, аминдэмийнх нь агууламж ч хуваагдаж багасдаг. Ингэснээрээ хоол хүнс нь шим тэжээлгүй, ядмаг, ходоод гэдэс дүүргэх л зорилготой болчихож байгаа юм. Тэгэхээр хүн эрүүл, идэвхтэй байх үндсэн нөхцөл хангагдахгүй.

Тиймээс ингэж хуваагаагүй, дээр нь хүний биед шаардлагатай эрдэс бодисоор баяжуулсан хүнс тухайн үед эрэлттэй болоход “Herbalife Nutrition” компани үүсгэн байгуулагдсан. Хамгийн анхны бүтээгдэхүүн нь инновацын үр дүнд бий болсон, шар буурцагны суурьтай уургийн коктейль болох “Формула-1” шүү дээ. Манай компани өдгөө 40 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд зөвхөн эрүүл, зөв хооллолт гэсэн зорилгын доор л ажиллаж ирсэн. Олон тийш салбарлаагүй.

-Монголоос гадна хэдэн улсад салбараа нээж, үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Одоо манайх Монголоос гадна 93 улсад үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрээс ямар чанартай бүтээгдэхүүн гарсан, тэр чанар нь огт алдагдаагүй бүтээгдэхүүнийг энэ бүх улсын хэрэглэгчдэд хүргэдэг нь “Herbalife Nutrition”-ын гол онцлог юм.

Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд компанийн зүгээс үйлдвэрлэлийн инновац, шинжлэх ухааны инновац, логистикийн инновац, худалдааны инновацад тогтмол хөрөнгө оруулж ирсэн байдаг.

-“Herbalife Nutrition”-ийг санхүүгийн сүлжээний компани гэж ташаа ойлгодог хүмүүс байдаг.

-Юуны өмнө сүлжээ гэдэг үгийг зөв тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. 1990-ээд оноос 2000 он хүртэл манайд олон төрлийн санхүүгийн пирамид байсан. Тэдгээрийн олонх нь хууль бус статустай байснаас болоод сүлжээ гэдэг үг олон нийтэд муу юм шиг ойлгогддог, зарим хүн энэ үгнээс айдаг болчихсон.

Уг нь жинхэнэ утгаар нь харвал сүлжээ бол нэг талын соёл юм. Хүн хоорондын харилцааны сүлжээнүүд байна. Найз нөхдийн хоорондын, хүмүүсийн нийгмийн хамаарлын сүлжээ ч бий. Бизнесийн орчинд бол супермаркетын сүлжээ дэлгүүрүүд байдаг шүү дээ. Тиймээс энэ бол бизнесийн орчинд байдаг зүйл. Гол нь зөв талаас нь ойлгох чухал. Манайх бол шууд худалдааны компани. Бидний бизнесийн онцлог нь амьд харилцаан дээр тулгуурладаг.

-Танай компанийн үйл ажиллагаа явуулдаг арга барил юу вэ. Монгол Улсад ямар хэлбэрээр ажилладаг вэ?

-“Herbalife Nutrition” компанийн хүмүүст санал болгодог гол зүйл нь амьдралын эрүүл хэв маяг. Манай бие даасан гишүүд амьдралын эрүүл хэв маягийг заадаг багш нар болж, энэ талаарх ойлголтыг бусдад түгээдэг.

Бид хүмүүст хоёр үе шаттай үйлчилгээ үзүүлдэг гэж хэлж болно. Хүмүүст шууд “Herbalife”-ын бүтээгдэхүүн өгөх биш, та амьдралаа хэр үр дүнтэй, хэр аз жаргалтай, баяр баясгалангаар дүүрэн болгомоор байна, үүний тулд яах ёстой вэ гэдгийг ойлгуулах нь чухал. Үүний үр дүнд хэрэглэгч “Herbalife”-ыг сонгох, эсэхээ шийдэх нь үйлчилгээний хоёр дахь үе шат юм. Ерөөсөө л гол нь бүтээгдэхүүн борлуулах биш, хүмүүсийг эрүүл идэвхтэй амьдралын хэв маягт уриалах нь манай компанийн үндсэн зорилго. Хооллолт гэдэг бол амьдралын нэг гол зүйл. Гэтэл манай улсын дунд, их, дээд сургуулиудад зөв хооллолтын чиглэлийн хөтөлбөр байдаггүй.

Хүн өөрөө л зорилго тавьж судлахаас нааш энэ талаар мэдэх аргагүй байна шүү дээ. Ихэнх хүн хоол гэдэг нь өл дарах зорилготой, өлсөхгүй байвал боллоо гэсэн хандлагаар иддэг. Тиймээс бид олон нийтэд зөв хооллолтын талаар мэдээлэл түгээж, иргэд эрүүл амьдралын хэв маягтай болоход нь өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах зорилготой ажилладаг.

-“Herbalife Nutrition”-ын бүтээгдэхүүнүүд ямар ач холбогдолтой вэ. Бүтээгдэхүүнээ ямар шат дамжлагаар хаана үйлдвэрлэдэг юм бол?

-Том жижиг нийлсэн 90 гаруй үйлдвэр олон улсад бий. Үүнээс дөрөв нь олон улсын үйлдвэрлэл түгээлтийн томоохон төв бөгөөд хоёр нь АНУ, нөгөө хоёр нь БНХАУ-д байрладаг. Манай үйлдвэрүүд бүтээгдэхүүнүүдээ анхдагч эх үүсвэр буюу фермерүүдээс авдаг. Тэр фермерүүддээ маш өндөр шаардлага тавьдаг. Бас түүхий эдийн чанарыг дээд зэргээр хангадаг.

Шар буурцаг Өмнөд Америкт сайн ургадаг учраас бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг зөвхөн тэндээс авдаг байх жишээтэй. Энэ мэтээр тухайн бүтээгдэхүүний түүхий эд дэлхийн хаана сайн ургаж байна, тэндээс нь аваад, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бас улс орон бүр өөрийн гэсэн хоолны соёлтой, хоол хүнсний стандартуудтай байдгийг харгалзан үзэж, тэр бүхэнд нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь манай компанийн давуу тал.

Мексикчүүд гэхэд халуун ногоо их иддэг учраас зөвхөн тэндхийн хэрэглэгч нартаа зориулж, шар буурцгийг самар шиг хуурангуутаа халуун ногооны түрхцээр бүрэх жишээтэй.

-Монголчуудад зориулсан хоол ямар онцлогтой вэ?

-Манай монголчууд хооллолтын өвөрмөц соёлтой. Хооллолт нь баруунжсан, хүмүүстэй харилцах ухаан, амьдралынх нь хэв маяг нь ази маягийн. Ийм онцлогтой учраас бид голдуу Европт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авчирч байгаа. Манай эрүүл мэндийн стандарт ч Европынхтой ойролцоо.

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад хэрхэн хяналт тавьдаг юм бол?

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцыг маш нарийн хянадаг. Тухайлбал, үрийг нь суулгахаас эхлээд, ургах явцад, ургацаа хураахын өмнө, дараа нь гэх мэтээр үндсэн бүтээгдэхүүн бий болтол 16 үе шат бүхий хяналт шалгалт хийдэг. Ийм олон шалгуур давсан бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрдэг гэсэн үг. 

Манай компани эрдэм шинжилгээний маш хүчирхэг бүрэлдэхүүнтэй. Жишээ нь, олон жил АНУ-ын шилдэг эмч болж байгаа, тэр тусмаа хооллолтын салбарт тэргүүлэх эмч, доктор Дэвид Хибер, Нобелийн шагналт доктор Луи Игнарро зэрэг үндсэн 36 доктор, профессор бий. Тэдний удирдлагад дахиад 400 орчим эрдэмтэн ажилладаг. Бүтээгдэхүүнийг сайжруулах асуудлыг эрдэмтэд өдөр тутам судалж байдаг. Түүнчлэн манай бүтээгдэхүүнүүдийг өндөр хөгжилтэй долоон өөр улсын шилдэг их сургуулийн лабораторид шалгаад, магадлан итгэмжлэл өгсөн. 

Манай бүтээгдэхүүний хайрцагт чип байгаа. Тухайн чип нь бүтээгдэхүүнүүдийг ямар орчинд яаж түгээж байгааг үндсэн компани руу мэдээлдэг. Тухайн бүтээгдэхүүний зохих горим журмын дагуу түгээгээгүй бол компаниас бүтээгдэхүүнийг шууд татдаг.

-Дэлхий дахинд хэр олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байна вэ?

-Тоолж баршгүй. Манай улсад гэхэд л үндсэн 50 гаруй бүтээгдэхүүн байна. Манайхаас гадна 93 улсад салбартай гэхээр бүтээгдэхүүний тоо өчнөөн олон болно. Зах зээлийн том, жижгээс хамаараад бүтээгдэхүүний тоо харилцан адилгүй байх жишээтэй. 1000 хол давна

 

-“Herbalife Nutrition” компанийн олон улсад болон Монголын нийгэм, эдийн засагт ямар ямар үр нөлөө үзүүлж байна вэ. Монголд ямар байгууллагуудтай түншилж байгаа вэ?

-Бидний зорилго бол нийт хүн амыг илүү эрүүл, аз жаргалтай болгох. Статистикийн үзүүлэлтийг харахаар манай эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76, эрчүүдийнх 66. Хоорондоо 10 насны зөрүүтэй. Энэ нь эмэгтэйчүүд өөртөө илүү анхаардаг, мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авдаг, эмнэлгийн байнгын хяналтад байдаг, харин эрчүүд болохоор өөртөө нэг их анхаардаггүйтэй холбоотой байх. Манай улсын хүн ам илүү урт наслаасай, илүү аз жаргалтай, илүү цоглог, өөдрөг байгаасай гэсэн зорилготойгоор бид хамт олноороо энэ талбарт ажиллаж байгаа. Мэдээж энэ бүхнийг бие даасан гишүүдээрээ дамжуулан бусдад түгээдэг. Бид “Эрчим” клубтэй сүүлийн дөрвөн жил түншлэлийн харилцаатай байна. Энэ хооронд “Эрчим” клуб дөрвөн удаа лигийн аварга болсон.

Клубийн удирдлагын зүгээс бидэнд “Тамирчид маань зөв хооллох болсноор илүү эрч хүчтэй болсон” гэж талархал илэрхийлсэн. Үүнээс гадна хэрэглэгчдийн маань тоо өсөж, тэр хэрээр манай оффисын цар хүрээ ч тэлж, шинэ боловсон хүчин тогтмол нэмэгдэж байна. Тэр дундаа амьдралынхаа хэв маягийг зөв болгоё, дэлхийн трендтэй хөл нийлүүлж алхъя, “Herbalife”-ын орчинд хөгжье гэсэн харилцагчдын тоо өссөн.

Бизнесийн орчинд бол бие даасан гишүүд маань жижиг бизнес хувиараа эрхэлж, борлуулалтын урамшуулал авч, амьдралаа дээшлүүлж байна. Энэ мэт нь “Herbalife Nutrition” компанийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр юм уу даа.

-Herbalife Nutrition” компанийн Монгол дахь хамт олны талаар дурдаач. Тэднийгээ хэрхэн чадавхжуулдаг вэ?

-Олон улсад танигдсан эрдэмтдийг урьж ирүүлээд, бие даасан гишүүдийнхээ мэдлэг, мэдээллийг дээшлүүлж, туршлага хуримтлуулахад нь анхаардаг. Мэдээж дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд ирж байгаа тохиолдолд зөвхөн гишүүдээ сургах биш, нээлттэй сургалт явуулахын тулд бид сүүлийн хоёр жил идэвхтэй ажиллаж байгаа.

Энэ хооронд дөрвөн улсаас зургаан эрдэмтэн урьж, мэргэжлийн хүмүүст сургалт явуулсан нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо гэж олны талархлыг хүлээсэн. Дотоод ажилтнуудаа бол тогтмол олон улсад болж буй арга хэмжээнүүдрүү явуулж харилцан туршлага солилцуулдаг.

-Бүтээгдэхүүнүүдээ хэрхэн хэрэглэгчдэд хүргэдэг юм бол?

-“Юниверсал Ложистикс Монголиа” компани манай түншээр ажиллаж, бүтээгдэхүүний татан авалт, борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг Улаанбаатар болон Эрдэнэт хотууд дахь худалдааны төвөөрөө дамжуулан бүрэн хариуцаж ажилладаг.

-“Herbalife Nutrition” компани бүтээгдэхүүнээ бие даасан гишүүдээр дамжуулан худалдан борлуулдаг. Бие даасан гишүүд ямар үүрэгтэй вэ. Хэдэн бие даасан гишүүн байна вэ?

-Бие даасан гишүүд олон мянгаар тоологдоно. Тэд хүмүүст эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт гэж юу вэ гэдгийг бусдад ойлгуулахын төлөө ажилладаг. Хэр олон хүнд эрүүл амьдралын хэв маягийг ойлгуулж чадсанаас нь хамаараад “Herbalife Nutrition” компаниас бие даасан гишүүддээ урамшуулал олгодог.

Хэрэглэгч болохыг хүссэн хүн эхлээд манай бие даасан гишүүнийг олоод ярилцах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хүн өөрөө өөрийгөө таниад, зөвхөн өөртөө зориулсан хөтөлбөрөө манай бие даасан гишүүнтэй хамт боловсруулах хэрэгтэй. Яагаад гэвэл хүн хүний биеийн онцлог харилцан адилгүй учраас зөвхөн өөртөө л тохирсон хөтөлбөр бий болгох шаардлагатай юм. Хэрэглэгч бүр бие даасан гишүүн болох боломжтой. Хамгийн гол нь өөрөө хүсэл эрмэлзэлтэй байх ёстой.

-“Herbalife”-ын бүтээгдэхүүн хэрэглэхдээ хоолны дэглэм барих шаардлагатай юу?

-“Herbalife”-ын хэрэглэгч боллоо гээд идэх дуртай бусад хүнсээ хорьж цагдана гэсэн үг биш. Жишээ нь, би өөрөө “Herbalife”-ын хэрэглэгч. Өөрийнхөө хүссэн зүйлийг идэж байна.

Идсэн хойноо гэмшиж, одоо яах бол, жин нэмчих вий гэж санаа зовох асуудал надад тулгардаггүй. Яагаад гэвэл би юуг яаж идэж буйгаа, хэзээ, хэр их идэж байгаагаа мэдэж байна. Хүн дуртай зүйлээ идэх хэрээр аз жаргалын индекс өснө шүү дээ. Сэтгэл зүйн байдал нь таатай байвал хоол ч биед бүрэн шингэнэ.

-Танай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Улаанбаатар марафон” арга хэмжээг жил бүр ивээн тэтгэдэг байх аа?

-“Улаанбаатар марафон” бидний анхаарал хандуулдаг том арга хэмжээний нэг. Уг арга хэмжээнд сүүлийн дөрвөн жил дарааллан бид албан ёсны түншээр хамтран ажилласан. 10 км-ийн гүйлтийн зайг манай компани ивээн тэтгэдэг уламжлал тогтоод байгаа. “Улаанбаатар марафон” бол нийслэлийн иргэдийн эрүүл, идэвхтэй хэв маягтай байхад нь тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх чухал арга хэмжээ.

Улаанбаатарын иргэд завгүй байна. Хүн хэдийчинээ завгүй байна, тэр хэрээр стресс хуримтлуулчихдаг. Энэ мэт эрүүл мэндэд тустай арга хэмжээ зохион байгуулах нь хүний дундаж насыг өсгөхөд чухал үүрэгтэй. Манай компанитай зорилго нэгтэй ийм арга хэмжээнүүдийг бид байнга дэмжих болно.

-“Herbalife Nutrition” компанийн бүтээгдэхүүнүүд олон улсын цөөнгүй шагнал хүртсэн юм билээ. Томоохон шагнал, урамшууллаасаа манай уншигчдад танилцуулна уу.

-Хүнс төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид олгодог хамгийн дээд зэргийн сертификат болох “ISO 17025” итгэмжлэлийг манайх авсан байдаг. Томоохон шагналууд Монгол Улсын болон олон улсын хэмжээнд нэлээд олон бий. Тухайлбал, дэлхийн хэмжээнд “Евромонитор” гэдэг агентлаг байдаг юм.

Төв оффис нь Их Британид байрладаг. 1972 онд байгуулагдсан, нэр хүнд бүхий энэ агентлагийн зүгээс “Формула-1”-ийг салбар дундаа бусад ижил төстэй бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад дэлхий даяарх борлуулалтын 30 хувийг дангаараа эзэлдэг, хоол орлуулалт номер нэг бүтээгдэхүүн гэж сүүлийн гурван жилд үнэлсэн байдаг юм. Манай компани үйл ажиллагаагаа байнга сайжруулж, шинэ инновацуудыг тогтмол өрнүүлдэг.

Ярилцлагынхаа төгсгөлд монголчууддаа хандаж, амьдралаа илүү чанартай, ирээдүйгээ илүү өөдрөг байлгах үйлсэд тань “Herbalife Nutrition” компани танд туслахад үргэлж бэлэн шүү гэдгийг онцолъё.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.