Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бөхийн өргөөний гадаа "Цагаан идээ"-ний үзэсгэлэн худалдаа гарч байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын уламжлалт сар шинийн баярын өдрийг тохиолдуулан  дүүргийн Засаг даргын Тамгын газраас Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-тай хамтран жил бүр ‘’Цагаан идээ’’-ний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай.

Экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү цагаан идээний уг үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ‘’Монгол бөхийн өргөө’’-ий гадна талбайд зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Тариат сумын 60  гаруй малчин оролцож, уламжлалт арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ малчны хотноос хэрэглэгчдийн гарт хүргэн худалдаалж эхэллээ.

Тухайлбал өрөм, ааруул ээзгий, шар тосыг 12,000-15,000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа бол сүү, аарц, бяслагийг 3,500-5,000 төгрөгийн хооронд борлуулж байгаа аж.