Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

БИОМОН шампунь Япон, БНХАУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж экспортлох эрхээ авлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 17
Сурталчилгаа

Сүүлийн жилүүдэд “Монос косметик” ХХК-ийн хамт олон уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан Монгол хүний арьсаны онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн талархлыг цаг ямагт хүлээж байна. Үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа хамгийн сүүлийн үеийн шинэчлэл, компанийн төгс арга зүй болох ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн, Франц улсын Афнор /Afnor/ группээс батламжаа гардан авсан нь  Монголын гоо сайхны салбарт анх  удаа олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн үйл явдал болсон юм. 

 

"Монос” группийн Эм судлалын хүрээлэнд удаан хугацааны турш судалгаа шинжилгээ хийгдэж Монгол эрдэмтдийн оюунаар бүтсэн, Монгол хөрсөнд ургасан эмийн ургамлын найрлага бүхий нийлмэл хандаар баяжуулсан байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн болох БИОМОН шампунь нь үйлдвэрлэгдсэн цагаасаа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болоод нилээдгүй хугацааг өнгөрүүлжээ.

 

Тэгвэл 2019 оны эхээр “БИОМОН” шампунийг дэлхийн томоохон зах зээл болох ХЯТАД, ЯПОН улс руу экспортонд гаргахаар болсон байна. Дэлхийн томоохон зах зээл бүхий Япон, БНХАУ руу бүтээгдэхүүн экспортлох тэр дундаа гоо сайхны бүтээгдэхүүн оруулах  амаргүй ажил байдаг ч Монос косметикийн мэргэжлийн чадварлаг хамт олон Япон улсын албан ёсны лаборатори, Хятад улсын CFDA-ийн шинжилгээнд Биомон шампуниа хамруулан “Стандартад нийцсэн” гэсэн хариуг авснаар албан ёсны эрхтэйгээр экспортлохоор болсон байна.

Монгол Улсын хэмжээнд анх удаагаа албан ёсоор дэлхийн том зах зээл болох Япон, БНХАУ руу гоо сайхны бүтээгдэхүүн  экспортлох эрхийг “Монос косметик”-ийн бүтээгдэхүүн авсан нь Монгол бүтээгдэхүүний чанарыг дэлхийн зах зээлд таниулсан үйл явдал боллоо. Энэ сайхан үйл явдалтай холбогдуулан 2019 оны нэгдүгээр сард бүтээгдэхүүнээ илүү том, илүү гоёмсог савлагаатай болгон үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна.

 

Биомон шампунь нь Улалмжлалт арга буюу халгай, чихэр өвс, гангын хандыг өөртөө агуулдагаараа бусад бүтээгдэхүүнээс онцлог. Тэгвэл халгайны навчинд А, Е, В, С, К, органик хүчлүүд, хлорофил болон фитонцидүүд агуулагддаг. Мөн цагаан гаа, хумсан цэцгийг халгайн хандтай хослуулснаар гайхалтай эмчилгээний үйлдэл бүхий шампунь болж чадсан бөгөөд фармакологийн болон клиник туршилтаар бүрэн нотлогдсон байдаг бол Чихэр өвсний хандтай шампунь нь хуурай, гэмтэлтэй үсний хамгийн сайн туслагч болохоос гадна үс хагтахаас бүрэн сэргийлэх үйлчилгээг үзүүлдэг.

Хэрэглэгчидийн гарт хүрээд удаагүй байгаа гангын хандтай шампуний хувьд үсийг намирсан зөөлөн, торгомсог болгох үйлчилгээтэй бөгөөд худалдаанд гараад удаагүй байгаа ч хэдийнээ үнэнч хэрэглэгчидтэй болоод амжсан нь бүтээгдэхүүний чанартай салшгүй холбоотой биз ээ

Монголын уламжлалт арга ухааныг шингээн, Монгол хүний оюун ухаанаар зохион бүтээсэн, бүтээгдэхүүнээ Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж, суртачилан таниулж яваа Ажилсаг хамт олонд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэе.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.