Нийслэлийн 85 дугаар цэцэрлэгт
09:00 цагт 250 цэцэрлэгийн багш нарын туршлага солилцох уулзалт болно.
МУБИС-ийн хичээлийн III байранд
09:00 цагт “Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хурал болно.
АШУҮИС-ийн Төв номын санд
09:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл рeзидeнтийн сургалтад зориулсан ном хүлээлгэн өгнө.
Хэвлэлийн Хүрээлэнд
10:00 цагаас Сэтгүүл зүйд нээлттэй өгөгдлийн хэрэглээг дэмжих төслийн нээлт, хэлэлцүүлэг болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагаас АНУ-д H2 ажлын визээр ажиллах сонирхолтой хүмүүст бодит мэдээлэл өгөх, мөн тус улсын мал аж ахуйн салбарт монголчуудыг ажиллуулах сонирхол өндөр байгаа талаар “Адис” нийгмийн хөгжлийн төвөөс мэдээлэл хийнэ.
11:30 цагаас хуульч Э.Эрдэнэжамьяан 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ.
“Blue Sky” зочид буудалд
14:00 цагт “Монгол Улсын жижиг, дунд бизнесийн хөгжлийн өнгөрсөн, одоо, ирээдүй: Зөвлөх үйлчилгээний үнэ цэнэ” зөвлөлдөх уулзалт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!