Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Аврах ажиллагааны дадлага сургууль” шинэ ном гарчээ

ikon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Аврах ажиллагааны дадлага сургууль” номыг гаргажээ.

Уг номыг гамшгаас хамгаалах чиглэлээр суралцаж буй ХСИС-ийн сонсогч, магистрант, докторантуудад болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад зориулан гаргажээ. Эрэн хайх, аврах дадлага сургууль, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, уулнаас аврах ажиллагаа гэсэн гурван хэсэгтэй.

 

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг ард иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах судлалын ухааныг хөгжүүлэхэд томоохон ач холбогдолтой тус ном цаашид цувралаар хэвлэгдэн гарах аж.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар