Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тунгалаг: ҮХХ зуучлагчийн мэргэжлийг индэкстэй болгох цаг нь болсон

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

МРҮХ холбооны тэргүүн Д.Тунгалагтай ярилцлаа.


- Монголын Реалторуудын Үндэсний Холбоо (МРҮХ) ямар үйл ажиллагаа явуулдаг, мөн хэтийн зорилго, чиглэлийнхээ талаар ярина уу?

- МРҮХ нь 2014 онд албан ёсоор бүртгүүлсэн ТББ юм. Манай холбоо нь үл хөдлөх хөрөнгө (ҮХХ) -ийн салбарт олон улсын жишиг чанарт нийцэх үндэсний мэргэжилтэн бэлдэхэд голлон анхаарч ирлээ. Мөн ҮХХ-ийн салбарт хууль эрх зүй болон ёс зүйн орчин бүрдүүлэхээс гадна гадаадын зах зээлд гарах алхмууд болох мэдээлэл харилцаа, мэргэжилтэн солилцох, сургах зэрэг зорилтуудыг тавин, шат дараатай хэрэгжүүлж байна.

- Яагаад ийм холбоо ( байгууллага) байгуулах болов?

- Манай улсад ҮХХ -ийн маш олон компаниуд, зуучлагч нар байна. Гэтэл манайд одоо болтол ҮХХ-ийн зуучлагч гэдэг нь мэргэжил гэдгийг ойлгохгүй, хэн дуртай нь ҮХХ зарж борлуулж болно гэсэн ойлголт байна. Гэтэл хөрөнгийн зах зээл эртнээс хөгжсөн орнуудад ҮХХ-ийн сургууль, сургалтанд заавал хамрагдаж, төрөлжсөн мэргэжлийн лиценз эзэмшиж байж энэ бизнес эрхэлж байна.

ҮХХ -ийн бизнесийн өөрийн онцлог, дэвшил хөгжлийн жамаар манайд ч гэсэн тийм цаг ирэх нь тодорхой. Зах зээлийн шалгуураар аяндаа, зохих мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн албан ёсны мэргэжилтэн - зуучлагч нар илүү амжилттай бизнес эрхэлж, илүү олон харилцагч нартай болно. Иймээс МРҮХ энэ явцыг урьдчилан харж, энэ тал дээр баттай зогсож ирсэн.

- Таны ярианаас сонсоход МРҮХ нь ҮХХ-ийн салбарт анхдагч байх нь ээ?

- МРҮХ нь ҮХХ- ийн зах зээлийн үндэсний мэргэжилтэн бэлтгэх анхны албан ёсны сургалтыг явуулж ирснээрээ яах аргагүй анхдагч юм. Бид ҮХХ- ийн зуучлагчийн гарын авлага анх боловсруулан гаргасан. Одоогоор ҮХХ- ийн зуучлагч (реалтор) мэргэжлийг манай улсад анх удаа албан ёсоор индексжүүлэх явц, үйл ажиллагаанд ХНХЯ - тай хамтран ажиллаж байна. Энэхүү индексжүүлэлтийн явцад МРҮХ нь өөрийн туршлага дээрээ үндэслэн үхх- ийн сургалтын агуулга, хөтөлбөр, бусад материалыг бэлдэж, ҮХХ зуучлалд нэгдсэн стандарт тогтооход оролцож байгаа болно.

- МРҮХ-ны удирдах бүрэлдэхүүний талаар товч танилцуулахгүй юу?

- МРҮХ-ийн тэргүүн Д.Тунгалаг би АНУ-ын ABS институтэд ҮХХ- ийн зуучлагч (реалтор) мэргэжлээр, цаашлаад үл хөдлөх хөрөнгийн менежмэнт брокерийн мэргэжлээр Австрали улсын Мельбурн REIV институтэд суралцсан, Монголын ҮХХ- ийн зах зээлд үнэлгээчин, зуучлагчаар ажилласан туршлагатай, мэргэжлийн сургалтыг ОУ түвшинд сурсан гэдгээрээ давуу хүн. Манай МРҮХ ньТУЗ-ын 5 гишүүнтэй, тэдний дунд маркетингийн гадаад зөвлөх болон туршлагатай зуучлагч нар байгаа. Бүгд ҮХХ- ийн зах зээлийн арвин туршлагатай гишүүд юм.

 

- МРҮХ -ны цар хүрээ хэр өргөжиж байна вэ?

- МРҮХ -нд нийт 153 ҮХХ-ийн компани бүртгүүлснээс 40-45 үндэсний компани өдөр тутмын идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна, гэхдээ цаашид өөрсдийн үндэсний брэнд компани болтлоо өргөжин хөгжвөл татвар бусад орлого нь Монгол улсад орно гэдгийг манай хүмүүс ойлгоосой гэж хүсдэг. Эдгээр компаниудад 400 орчим борлуулагч (зуучлагч, агент) байгаа албан бус баримт байна.

Өнөөдөр МРҮХ нь манайд гишүүнчлэлтэй, бусад мэргэжлийн 20 гаруй байгууллагатай хамтран ажилладаг. Realtor Mongolia 20 гаруй мянган дагагчтай Facebook page байна. Гадаад харилцаагаа өргөжүүлж, Америкийн ҮХХ- ийн зуучлагчдын Үндэсний Холбоо (NAR) - той 2015 оноос хойш харилцаа тогтоож ирсэн. 2018 онд Австралийн ҮХХ- ийн холбоонд гишүүнчлэлтэй боллоо. ХАҮТ-д маркетингийн зөвлөх байсан Англи улсын зөвлөх Стивэн Криппэлтэй хамтран Монголын үхх- ийн зах зээлийг олон улсад танилцуулах, сурталчилгаа тал дээр ажиллаж байсан.

- Мэргэжлийн хүний хувьд манай үхх- ийн борлуултын одоогийн байдлын талаар юу хэлмээр байна?

- ҮХХ -ийн борлуулалтын үнэ 15 хувиар унасан, цаашид ч унах магадлал өндөр байгаа нь ипотекийн зээлийн сулралтай шууд хамааралтай. Гэхдээ ҮХХ-ийн бодит ханш нь ҮХХ-ийн компаниуд олноороо идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг УБ хотын 1-2 дүүргийн статистик үзүүлэлт илүү бодит тоо гэж үзэж болно. Дээр өгүүлсэн 15% гэдэг нь ХУД, СБД дээрх тоо юм. Харин СХД, БЗД -ийн хувьд эсрэгээрээ, бодит тоо гаргах хүндрэлтэй, учир нь эдгээр дүүрэгт зуучлагч компанийн идэвхи сул хэвээр маш цөөн тооны компани үйл ажиллагаа явуулж байгаатай шууд холбоотой болно.

- Түрээсийн зах зээл одоогоор ямар түвшинд байна вэ?

- Манай орны эрс тэс цаг уурын байдлаас шалтгаалан орон сууцны (residential) түрээсийн эрэлт хэрэгцээ хүйтний улиралд тогтмол их байдгаас түрээслэгчийн санал болгох үнэ ханш харьцангуй өндөр, тэд түрээсний мөнгийг сар сараар нь авах нь ховордож, бөөнд нь авах сонирхол улам нэмэгдсээр буй. Харин ажил, албан тасалгаа (оффис) - ны зориулалттай (commercial) ҮХХ-ийг түрээслэх болбол үнэ ханш, төлбөрийн нөхцөл боломжийн байна. Түрээсийн менежментийн багтай урт хугацааны туршид хамтран ажиллаж, цогц үйлчилгээ авбал илүү ашигтай. Сүүлийн үед давхар зориулалттай (оффис+гэр) тохижуулж, бүрэн тавилгажуулсан оффис түрээслүүлэгч болон түрээслэгч аль аль талдаа ашигтай байгаа нь ажиглагдаж байна.

МРҮХ-той хамтран ажиллах хувь хүмүүс, байгууллагуудад үргэлж нээлттэй байх болно, мөн хамтрагчиддаа амжилт хүсье!
 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.