2020/09/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
16:00
S32
10°
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Монгол бодон" зоос гарчээ

ikon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN

Монгол Улсад банк, санхүүгийн систем  үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Монголбанк түүхэн ач холбогдол бүхий тэмдэглэлт ойд зориулсан зоосны цувралуудаа “Монголбанк 95 жил“ мөнгөн зоосоор баяжуулжээ. 

"Монголбанк-95" зоос

 

"Банк 1924-2019" зоос

 

Уг мөнгөн зоос нь 999 сорьцтой 1 болон 5 унц байх бөгөөд нэг нь Ардын хувьсгалаас хойших үндэсний мөнгөн тэмдэгтийг онцолсон бол нөгөө нь  Монгол Улсад анх банк үүссэн 1924 оноос өнөөг хүртлэх 95 жилийн цаг хугацааг илэрхийлж 95 гэсэн Хүмүүн бичээс бүхий нүүртэй бүтээгджээ.

Үүнээс гадна Монголбанк “Арван хоёр жил” зоосны цувралаа “Монгол бодон” зоосоор нэмэгдүүллээ. 

"Монгол бодон" зоос

 

Анхны зоосоо улиран одож буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд зориулан “Монгол банхар” хэмээн гаргасан билээ. Харин хоёр дахь зоосыг  17 дугаар жарны урвуулагч хэмээх шаргачин гахай жилд зориулан худалдаанд гаргалаа. Монгол Улсын хөвч тайгын зэрлэг бодон гахайг дүрсэлсэн уг зоос нь 1 унц жинтэй, 38.61 диаметртэй 999 сорьцын цул мөнгөөр цутгажээ. 

Монголбанкнаас худалдаанд гаргаж буй дурсгалын зоосны мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авах боломжтой.

x