Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

0-5 настай хүүхдээ эмчлүүлж буй эцэг, эхэд 3-5 хоногийн ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгох тогтоол гаргалаа

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн /2019.01.16/ хуралдаанаас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол гаргасан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга мэдээллээ.

Түүнчлэн хувийн компани, ААН-үүдийг энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг уриалав. Уг тогтоол өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл хүчинтэй байх аж.

Засгийн газрын албан ёсны шийдвэр:

Томуу, томуу төст өвчтэй, тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгалаа. Өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриалав.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл Бямба гараг бүрт ажиллуулахыг Эрүүл мэндийн сайд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд С.Чинзориг өнөөдөр 11:00 цагийн орчимд цалин, тэтгэврийн нэмэгдлийн тухай мэдээлэл хийх үеэрээ цалинтай чөлөө олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй гэсэн юм. Гэвч томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир Засгийн газар яаралтай хэлэлцэн дээрх тогтоолыг гаргажээ.