2020/07/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
22:00
S29
16°
23:00
S29
15°
00:00
S29
14°
01:00
S29
13°
02:00
S29
12°
03:00
S31
11°
04:00
S31
11°
05:00
S31
11°
06:00
S32
12°
07:00
S32
14°
08:00
S32
16°
09:00
S32
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүд-Эрээн чиглэлд галт тэрэг нэмэлтээр гаргажээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг

Зам, тээврийн хөгжлийн сайдын өчигдрийн шуурхай хуралдаанаар өмнөх долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ярилцав.

Өнгөрсөн долоо хоногт 20 үүрэг өгөгдснөөс бүрэн биелэлттэй үүрэг 4, харин найман үүрэг 70 хувийн биелэлттэй, мөн найман үүрэг 30 хувийн биелэлттэй байна.

Шуурхай хуралдааныг дэд сайд ахалж  Агаарын тээвэр, авто зам, төмөр замын салбарын хийгдэж буй ажил, төлөвлөгөөг сонслоо. Туркийн агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг олон жил ярьж байгаа. Үүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яамтай харилцан нэгдсэн шийдвэрт хүрвэл дээрх өөрчлөлтийг хийх боломжтойг ИНЕГ-аас онцоллоо.

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын нислэг есөн хувиар,  орон нутгийн нислэг  10 орчим хувиар өсжээ.

Монгол Улсын уламжлалт баяр Сар шинийн баяр болохтой холбоотойгоор Эрээн, Замын-Үүд чиглэлд нэмэлт автобус гарган хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг нэмэгдүүлжээ. Хот хоорондын зорчигч тээвэр эрхэлж буй аж ахуйy нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлах, аваар ослоос урьдчилан сэргийлэх, хяналтыг сайн тавих чиглэл өгөн ажилласан гэж АТҮТ-ын дарга П.Дэлгэрнаран мэдээллээ. Мөн Налайх чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд хяналт тавьж, шалгалт явуулахаар төлөвлөж байна.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн мэдээлж буйгаар  төмөр замаар 526.0 тонн ачаа, 53 мянга орчим зорчигч тээвэрлэснээс Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчих хөдөлгөөн  ачаалалтай байна. Үүнтэй холбоотой 44 дүгээр галт тэргийг нэмэлтээр гарган хөдөлгөөнд оролцуулжээ. БНХАУ-ын талаас угаасан нүүрс авах болсонтой холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт чингэлэгийн галт тэрэгний солилцоо буурсан  үзүүлэлттэй байна.  

Одоо хийгдэж буй ажлаа төлөвлөгөөний дагуу бүрэн биелүүлж, хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар газар, хэлтсийн дарга, харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

x