• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хэдэн насандаа ямар үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстойгоо мэдэх үү

С.Цэцэг, Үндэсний шуудан
2019 оны 1 сарын 11
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн таван жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар иргэдээ анх удаа урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон. Тус үзлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас 18-с дээш насны даатгуулагч бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Даатгуулагч эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд өөрийн насны ангилалд багтах үзлэгийн багцын дагуу үзлэгт хамрагдах юм. Ингэснээр “Зонхилон тохиолдох халдварт бус өвчин”-үүд болон хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэх боломжтой.

Хүн бүр эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, нас насандаа тохирсон эрүүл мэндийн эрт илрүүлгийн багц үзлэгт хамрагдан, 2030 гэхэд хорт хавдрын нас баралтыг 35 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байна. Шинжилгээ, оношилгоонд хамрагдах иргэд харьяа эрүүл мэндийн төвд хандах юм.

18-29 насанд:
  • Цусны даралт, бие махбодын үзүүлэлт, биеийн жингийн индекс (БЖИ), урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө жил бүр,
  • Цусны даралт жилд нэг удаа,
  • Холестерол илрүүлэх таван жилд нэг удаа,
  • Чихрийн шижин гурван жилд нэг удаа,
  • Элэгний В, С вирус илрүүлэх хоёр жилд нэг удаа,
  • Мэдрэхүйн эрхтний үзлэг таван жилд нэг удаа,
  • Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн гурван жилд нэг удаа
30-39 насанд:
  • Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр
  • Цусны даралт үзэх жилд хоёр удаа,
  • Холестерол илрүүлэх гурван жилд нэг удаа,
  • Чихрийн шижин гурван жилд нэг удаа,
  • Элэгний В, С вирус илрүүлэх хоёр жилд нэг удаа,
  • Мэдрэхүйн эрхтний үзлэг таван жилд нэг удаа,
  • Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн гурван жилд нэг удаа
  • Хөхний хавдар хоёр жилд нэг удаа.
40-49 насанд:
  • Цусны даралт, бие махбодын үзүүлэлт, 
  • БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр,
  • Цусны даралт үзэх жилд хоёр удаа,
  • Холестерол илрүүлэх жилд нэг удаа,
  • Чихрийн шижин II хэв шинж гурван жилд нэг удаа,
  • Элэгний В, С вирус илрүүлэх хоёр жилд нэг удаа,
  • Мэдрэхүйн эрхтний үзлэг таван жилд нэг удаа,
  • Ясны сийрэгжилт гурван жилд нэг удаа,
  • Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн гурван жилд нэг удаа,
  • Хөхний хавдар жилд нэг удаа,
  • Эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдар гурван жилд нэг удаа
50-59 насанд:
  • Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр,
  • Цусны даралт үзэх жилд дөрвөн удаа,
  • Холестерол илрүүлэх жилд нэг удаа,
  • Чихрийн шижин II хэв шинж гурван жилд нэг удаа,
  • Элэгний В, С вирус илрүүлэх хоёр жилд нэг удаа,
  • Мэдрэхүйн эрхтний үзлэг таван жилд нэг удаа,
  • Ясны сийрэгжилт хоёр жилд нэг удаа,
  • Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээ гурван жилд нэг удаа,
  • Уушгины хавдрын шинжилгээ гурван жилд нэг удаа,
  • Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн гурван жилд нэг удаа,
  • Хөхний хавдар жилд нэг удаа,
  • Эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдар гурван жилд нэг удаа тус тус хамрагдах хэрэгтэй.
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.118.174] 2019/1/18
Иргэний үнэмлэхээр ол 45 нас хүрсэн бол Бурханы оронд чөлөөтэй морилох байнгын виз өгчихөж байгаа шүү дээ бидэнд. Тэгсэн атлаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох болохоор нас нь хойшлоод байдаг, удахгүй 100 хүрч байж тэтгэвэрээ ав гэх байх оо
0 | 0 Хариулах
Өндөр настан [202.9.42.191] 2019/1/11
Эмчид очоод хэрэггүй, одоо боллоо гэж байгаа юм болов уу.
0 | 2 Хариулах
Зочин [180.149.96.134] 2019/1/11
59 наснаас хойш шинжилгээ өгөх хэрэггүй байдаг юм болов уу?
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.3] 2019/1/11
Настай хүмүүс эмчид үзүүлэхээр Монголд байдаг нэг ядаргаатай зүйл гэвэл байнга настай нь холбож үзээд айхтар эмчилгээ эдээе гэдэггүй. Гадаадын эмч нар тэгэхэд настай хүнтэй маш сайхан харьцаж очих болгонд нь цааргалахгүй ямар нэг эмчилгээ санал болгодог. Монголд эмч нар нас руу түлхээгээд тээршаасан байдалтай харьцдаг. Манай монголчууд настай хүн хүндэтгэдэг төрөлх чанараа алдсан байна. Ядаж үйлчилгээний ажилтнууд яс дүрмээ бариад хүндэтгэлтэй харьцах ёстой. Тиймээс бараг сүүл рүүгээ эмчид очих сонирхолгүй болдог. Эсвэл эмчийнх нь хийсэн эмчилгээ нөлөөлөхгүй бол дахин өөр гарц хайж мэддэггүй монгол эмч нар учрыг нь олох гэж энэ хүн яагаад ингээд байна гэдгийг олохыг хичээдэггүй.
0 | 0 Хариулах