Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: Гацааг арилгахын тулд манай Ерөнхийлөгч төмөр өргөж байхдаа ярилцаа байлгүй гэж горьдож байгаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mp.mn

Төрийн байгуулалтын Байнгын хорооны ирц бүрдэж, хурал эхэлсэн байна. Өнөөдрийн хурлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж байна.

Хоёр фракцын зодоон хосгүй шударга тэмцэл болоод байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ гацна гэдэг маш ноцтой. Таръя гэх юм. Тар гэдэг эрх Үндсэн хуулиа өөрчил, МАН-ын хэрүүл төрийн хэрүүл зодоон болж байгаад харамсаж байгаа. Хотын фракц гэж ярьдаг л байсан. Хоёр фракцын зодоон хосгүй шударга тэмцэл болоод байна. 

АТГ тодруулж байгаа байх. Хандив нэрээр албан тушаалд очих гэж мөнгө авсан бол нэрсийг нь өгч, зайлуулмаар байна.

МАН шийдвэр гаргахгүй гэвэл хувьсгал хийхээс өөр арга байхгүй. Намыг нь татан буулгадаг юм уу, төрийн эргэлт хийдэг юм уу мэдэхгүй. Гацааг арилгахын тулд манай Ерөнхийлөгч төмөр өргөж байхдаа ярилцаа байлгүй гэж би горьдож байгаа".

64 суудалтай МАН дотроо учраа олж чадаагүй учраас ийм байдалд хүрч 40 хоног төр түүхэндээ гацаж байгаа нь үнэн

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах нь зөв гэж боддог. Бид энэ 4 жилд МАН төр барьж байхдаа яг эсрэг юм хийж байгаа. Ерөнхийлөгч хууль санаачилж орж ирж байна. Ардчилсан нам байр сууриа илэрхийлж байна. Яг үнэндээ 64 суудалтай МАН дотроо учраа олж чадаагүй учраас ийм байдалд хүрч 40 хоног төр түүхэндээ гацаж байгаа нь үнэн. Бие биенийхээ дээр гарахын төлөөх дайралтандаа бүгд вакуумлагдсан. Тиймээс ийм дээрээ тулсан бол бүгдээрээ таръя. Би хоёр сарын өмнө ийм санал гаргасан. Цаашдаа Монголын төрийн дархлаа руу ингэж гар дүрж байхаар энэ төрөөс бүгдээрээ явбал яасан юм бэ. Биднээс илүү мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүс байгаа байлгүй дээ. 

Явж явж ачаагаа үүрч чадахгүй бол шийддэг хүмүүст нь өгөх нь чухал шүү дээ. Тиймээс УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах нь зөв гэж боддог. 

Хуулийн төсөл батлагдах байх л даа. Ядаж батлахдаа 2/3-оор огцруулдаг заалт оруулж өгөөрэй. Энэ бол төрийн том дархлаа шүү. 

Эрх мэдэл мөнх биш. Дараагийн УИХ-ын дарга гарахад жаахан гомдохоороо хэдүүлээ нийлээд унгачихдаг байж болохгүй л дээ. Тиймээс ядаж 2/3-ын кнопоор шийддэг болоосой гэж хүсэж байгаа юм.

 Парламентаа бодоод нэг хүн нь албан тушаалаа өгөх нь ёс зүйтэй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хуулийг, ёс зүйг хоёр талаас тайлбарлаж болохгүй. Парламентын дархлаа чухал. Бид заавал ийм хууль батлах албагүй. Нэг хүнд зориулж хууль гаргах албагүй. 

Энэ хууль батлагдахаас өмнө М.Энхболд дарга нийгмийн, парламентын дархлааг бодож шийдвэр гаргах байх гэж өнөөдрийг хүртэл хүлээж байгаа. 

60 тэрбумтай холбоотой нийтийн сонсгол хийх саналыг Байнгын хороогоор оруулаад буцсан. Ерөнхий прокурорыг сонсоё гэсэн буцсан. Өнгөрсөн наадмаас хойш явсаар ийм байдалд хүрлээ. Тиймээс нэг хүнийг хамгаалахын төлөө парламент тарах нь утгагүй. Харин парламентаа бодоод нэг хүн нь албан тушаалаа өгөх нь ёс зүйтэй гэж бодож байна.