19:18 2019/01/03
Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг маргааш өргөн барихаар болсон тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.
ШУУД ҮЗЭХ:
Учир нь шинэ хуулийг төслийг хууль санаачлагч бүтэн сарын хугацаанд вэбсайт дээрээ байршуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байх зэрэг олон шаардлагыг Хуулийн тухай хуульд заасан байдаг. Энэ шаардлагыг хангаагүй хэмээн УИХ-ын Тамгын газар үзсэн талаар З.Энхболд тайлбарлав.
Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын хувьд УИХ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-наас хойш хуралдаагүй, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөсөн гэж үзэж байгаа тул энэхүү хоёр тайлбараа хуулийн төсөлдөө оруулан маргааш дахин өргөн барих юм байна.
"Яагаад энэ хуулийг өргөн барьсан гэхээр хамгийн сүүлийн чуулган арваннэгдүгээр сарын 6-нд хуралдсан байна. Бүтэн хоёр сар орчим чуулган хуралдсангүй. Тиймээс энэ гацаанаас гаргах хэрэгтэй гэж үзэж, Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийг сахиулагчийн хувьд хуулийн төсөл санаачилсан" хэмээн З.Энхболд тайлбарлалаа.
16:44 2019/01/03
Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод яг одоо өргөн барихаар өрөөнд нь орсон байна.
Хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгажээ.
ХУУЛИЙН ТӨСӨЛ:
УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж, 40 орчим гишүүн гарын үсэг цуглуулсан тухайгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар мэдэгдэж байсан юм.
19:18 2019/01/03
Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг маргааш өргөн барихаар болсон тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.
ШУУД ҮЗЭХ:
Учир нь шинэ хуулийг төслийг хууль санаачлагч бүтэн сарын хугацаанд вэбсайт дээрээ байршуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байх зэрэг олон шаардлагыг Хуулийн тухай хуульд заасан байдаг. Энэ шаардлагыг хангаагүй хэмээн УИХ-ын Тамгын газар үзсэн талаар З.Энхболд тайлбарлав.
Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын хувьд УИХ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-наас хойш хуралдаагүй, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөсөн гэж үзэж байгаа тул энэхүү хоёр тайлбараа хуулийн төсөлдөө оруулан маргааш дахин өргөн барих юм байна.
"Яагаад энэ хуулийг өргөн барьсан гэхээр хамгийн сүүлийн чуулган арваннэгдүгээр сарын 6-нд хуралдсан байна. Бүтэн хоёр сар орчим чуулган хуралдсангүй. Тиймээс энэ гацаанаас гаргах хэрэгтэй гэж үзэж, Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийг сахиулагчийн хувьд хуулийн төсөл санаачилсан" хэмээн З.Энхболд тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!