2020/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.41₮
B30
УЛААНБААТАР
26°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
11°
B30
УЛААНБААТАР
|
08:00
S30
13°
09:00
S30
15°
10:00
S30
18°
11:00
S26
20°
12:00
S26
21°
13:00
S26
22°
14:00
S26
23°
15:00
S26
24°
16:00
S26
25°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S30
23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖУРАМ: Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад дээд тал нь 36 сарын үндсэн цалин олгоно

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

- Засгийн газрын өнөөдрийн /2019.01.09/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.

Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тогтлоо.

Мөн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталлаа.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x