Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк, Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганболд “Хаш эрдэнийн одон” хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн холбооны үндсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд дорвитой амжилт гарган, манлайлан оролцсон нэгнийг онцгойлон шагнадаг, Монголын Банкны Холбооны дээд шагнал болох “Хаш Эрдэнийн Одон”-оор ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Чулууны Ганболдыг хүндэтгэн шагнаж, тус холбооны XIII чуулганы хүндэтгэлийн хүлээн авалт дээр ёслол төгөлдөр хүртээлээ.

Чулууны Ганболд нь олон нийтийн харилцаа, соёл урлаг, хэвлэн нийтлэлийн чиглэлээр гуч гаруй жил хөдөлмөрлөснөөс банк, санхүүгийн салбарт 20 дахь жилдээ, тэр дундаа ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар тасралтгүй 14 жил үр бүтээлтэй ажиллаж байна.

 

Тэрээр 1998 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Монгол Улсад ядуурлыг бууруулах, орлого багатай иргэдэд санхүүгийн үйлчилгээг хүргэх зорилгоор хэрэгжүүлсэн “МикроСтарт” Төслийн Зөвлөх Хорооны анхны гишүүдийн нэгээр ажиллаж, улмаар Монголын анхны Банк Бус Санхүүгийн Байгууллага болох Хөгжлийн Алтан Санг үүсэн байгуулахад биечлэн оролцож, Монгол Улсад бичил санхүүгийн салбарын тулгын чулууг тавилцсан билээ. 

Түүний ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн даргаар ажиллах хугацаандаа нийгмийн хариуцлага бүхий ил тод, зохистой компанийн засаглалыг Монгол улсад хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан нь банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэхэд томоохон түлхэц болсон юм.

 

Ч.Ганболдын ажлын үр дүн, гавьяа зүтгэлийг үнэлж, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон” зэрэг шагналаар тус тус шагнасан бөгөөд банкны салбарын шилдэг, тэргүүний удирдах ажилтны нэг учир ийнхүү Монголын Банкны Холбооны Дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-г хүртээжээ.

Мөн Монголын Банкны Холбооны ээлжит чуулганы арга хэмжээний үеэр тухайн оныхоо "Шилдэг банкир"-уудыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд ХасБанкны Ерөнхий эдийн засагч Сандагдоржийн Болд 2018 оны "Шилдэг банкир"-аар тодорсон юм.​

ТУЗ-ийн дарга Ч.Ганболд, Ерөнхий эдийн засагч С.Болд нартаа ХасБанк, Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн нийт хамт олон, удирдлагын баг, хувь нийлүүлэгчид болон харилцагчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!​

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 16 цаг