Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ жилийн баяраа тараад явж байгаа иргэдийг дээрэмддэг этгээдүүдийг саатуулан шалгаж байна"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн Ерөнхий Газраас шинэ жилийн баярын үеэр үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон олон үйлдэлтэй хулгай, дээрмийн гэмт хэргийг илрүүлсэн талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/279605749364600/

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Болдбаатар "Нийслэл хотын хэмжээнд 2018 оны оны эхний 11 сарын байдлаар 98 мянга гаруй хэрэг бүртгэгдсэн. Үүний 46 мянга орчим нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна.

Сүүлийн үед автомашины өвлийн дугуйн хулгайн хэрэг гараад байсан. Цагдаагийн байгууллагаас 25 удаагийн үйлдэлтэй 100 дугуй хулгайлсан бүлэг этгээдийг баривчлан шалгаж байна.

Мөн 9911, 8811 дугаартай хэрэглэгчид рүү таньдаг хүнээс нь зурвас, чаат бичиж залилан хийсэн 60 гаруй удаагийн үйлдэлд иргэн Т-г холбогдуулан шалгаж байна. 

Шинэ жилийн баяраа тараад явж байгаа иргэдийг зориудаар өдөж хоргоон маргалдаж, зодолдох зуур өөр нэг этгээд эд зүйлийг нь хулгайлдаг, дээрэмддэг этгээдүүдийг саатуулан шалгаж байна.

Шинэ жилийн баяраараа архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхийг уриалж байна" гэв.

Хөдөө орон нутгаар олон улсын байгууллагын нэрийг барьж иргэдийг залилах хэрэг гарах боллоо

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: Сүүлийн үед хөдөө орон нутгаар олон улсын байгууллагын нэрийг барьж иргэдийг залилах хэрэг гарах боллоо.

Дорноговь, Сэлэнгэ аймагт Японы Жайка олон улсын байгууллагын нэрийг барьж, хөнгөлөлттэй зээл олгоно гээд урьдчилж хураамж авна хэмээн залилсан байна.

Жайка олон улсын байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар хөтөлбөр хэрэгжүүлэхдээ иргэнээс мөнгө шилжүүлүүлж, бүртгэлийн хураамж авдаггүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.