2021/10/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.11₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-3°
05:00
S31
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-5°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
11°
15:00
S32
11°
16:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГОВЬ ХК -ийн хувьцааны арилжааг өнөөдрөөс сэргээлээ

З.Санжаа, iKon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
 

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2018.10.03 болж нэгж хувьцаагаа 100 хуваах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар (99.99%) дэмжиж компаний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Уг шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо баталгаажуулж улмаар Монголын хөрөнгийн бирж хувьцаа хуваахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хийж дууссанаар өнөөдрөөс эхлэн тус компаний хувьцааны арилжаа дахин сэргэж байна.

Хувьцаа хуваагдсанаар компаний нийт 7,801,125ш хувьцаа 780,112,500ш болж нэгжийн үнэ ~375₮ болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл та тус компаний хувьцааг эзэмшдэг бол таны хувьцааны тоо ширхэг 100 дахин нэмэгдэж дансанд бүртгэгдсэн бий.

Тус компаний нийт хувьцааны 84 хувийг 4 том хувьцаа эзэмшигч Хайд Интер, Эф Си Ай, Таван Богд Трейд, Үлэмж Их компаниуд эзэмшиж байгаа бол 15 хувь нь ~17-18 мянган жижиг хувьцаа эзэмшигч нарт байна. 

 

 

 

x